Цаг агаар: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ | News.MN

Цаг агаар: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг агаар: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг агаар: Ирэх 7 хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгийн хойд хэсэг зэрэг ихэнх нутгаар бороо орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи есдүгээр сарын 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж