Дүрслэх урлагийн цогц боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдлээ | News.MN

Дүрслэх урлагийн цогц боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдлээ

Дүрслэх урлагийн цогц боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдлээ

Дүрслэх урлагийн цогц боловсролыг дэргэдээсээ авах боломж бүрдлээ

"Монгол Арт галерей" хүүхэд, залуусын амралт, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлагийн боловсролын үйлчилгээг олон нийтэд хүргэх, мэргэжлийн урлагийн бүтээлийг сурталчлан таниулах зорилгоор “Нээлттэй галерей" өдөрлөгийг өнөөдөр /2020.09.19/ бүх нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулж байна.


Уран бүтээлчид, цуглуулагчид, сонирхогчид, олон нийтэд урлагийн давтагдашгүй бүтээлийг хүргэх, залуу зураач, уран бүтээлчдээ дэмжих, хүүхэд,залууст урлагийн боловсрол олгох үйлчилгээтэй тус галерейд бид зочлон сурвалжиллаа.

Дүнжингарав худалдааны төвийн замын урд Чухаг хотхоны зүүн талд байрлах "Монгол Арт галерей" нь үйл ажиллагаагаа эхлүүлээд нэг жилийн хугацааг өнгөрүүлж байна. Урлагаар дамжуулан өөрийгөө хөгжүүлэх, эх орон, байгаль, дэлхийгээ хайрлах, эерэг сэтгэлгээг түгээх зорилготой тус галерейд та бүхэн гэр бүл, найз нөхөдтэйгээ хүрэлцэн ирснээр нэрт зураачдын “Алдрын танхим”-д зочлохоос гадна МУУГЗ зураач Ц.Нарангэрэлийн "Намар" мини үзэсгэлэн, Монгол Арт маркет уран зургийн үзэсгэлэн, "Монгол бийр" хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгүүдийг үзэж сонирхох боломж бүрджээ. Мөн галерейн дэргэдэх Монгол арт галерей, Монгол эгшиг хөгжим, Монгол бийр уран зургийн сургалт, Хатан туул бүжгийн клубын сургалт, үйл ажиллагаатай танилцаж, нас насанд тохирсон хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгээрээ онцлогтой.

Маркетингийн менежер Б.Долгион

"Монгол Арт галерей" нь Монгол улсад дүрслэх урлагийн боловсрол олгох үйл ажиллагаа явуулж буй цорын ганц цогц байгууллага юм. Тухайлбал, үзэсгэлэнгийн дөрвөн танхимтай. Үүнд:

  • Нэгдүгээр давхарт- Үзэсгэлэнгийн бага танхим, арт шоп, ДУБЦҮН-Итали модон жаазны үйлдвэр, Арт кофе шоп
  • Хоёрдугаар давхарт- Хуваарьт үзэсгэлэнгийн танхим
  • Гуравдугаар давхарт- Орчин үеийн урлагийн танхим
  • Дөрөвдүгээр давхарт- Байнгын үзэсгэлэнгийн танхим болон сургалтын танхимууд багтаж байгаа тухай тус галерейн маркетингийн менежер Б.Долгион бидэнд мэдээллээ.

Зураач, уран бүтээлчдийнхээ бүтээлийг оновчтой менежмент, зөв зарчимтай үйл ажиллагаанд тулгуурлан олон улсын галерейн чиг хандлагаас суралцан Монголдоо галерейн стандартыг нэвтрүүлэх, бий болгох, Монголын нэрт зураач, уран бүтээлчдийн бүтээлээр олон нийтийг соён гэгээрүүлж, залуу хойч үедээ уламжлуулан үлдээж, мөн тэдэнд урлагийн боловсрол олгох нь "Монгол арт галерей"-н өмнөө тавьсан хамгийн чухал зорилт аж.

  • Нээлтэй галерей өдөрлөг нь ямар үр дүнтэй вэ?

Бид урлагийн боловсролыг таниулах хүрээнд Монголын Дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч Ардын зураач О.Цэвэгжав, Н.Цүлтэм, Г.Одон, МУУГЗ зураач С.Дондог, П.Цогзол, Д.Мөнх, Ч.Базарваань, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Ц.Нарангэрэл, Монгол улсын Төрийн шагналт зураач Б.Пүрэвсүх, МУЭ-ийн шагналт Л.Ганболд, Б.Нацагдорж нарын усан будаг, тосон будгийн 50 гаруй бүтээлүүдийг гэр бүл, цуглуулагчдаас авч өнөөдөр олон нийтэд дэлгэж, танилцуулж байгаа. Мөн нээлттэй өдөрлөгт Монгол Арт галерейн дэргэдэх хүүхэд, залуус, насанд хүрэгчид, ахмадуудад чиглэсэн уран зураг, төгөлдөр хуур, ардын хөгжим, бүжгийн сургалтуудаа танилцуулаад байна.

  • Уран зургийн галерейд үзэсгэлэн үзэж, сонирхохоос гадна сургалтад хамрагдах боломжтой гэв үү?

Манай галерей олон улсын галерейн чиг хандлагатай дүйцэхүйц урлагийн соёл, боловсролыг эх орондоо түгээхэд чиглэн ажиллаж байгаа учраас зөвхөн уран бүтээлчид, цуглуулагчдыг дэмжиж ажиллахаас гадна сонирхогчид, шинэ залуу үеэ дэмжин ажиллаж байна. Энэ хүрээнд манай галерейн дэргэдэх танхимын сургалтуудад нэг жилийн хугацаанд нийт 250 гаруй хүүхэд, цахим хичээлд 60 гаруй хүүхэд, залуус амжилттай хамрагдсан.

  • Монгол Арт галерейн цаашдын зорилго юу вэ?

Дараа, дараагийн жилүүдэд бид идэр залуу болон ахмад үеийнхэндээ чиглэсэн сургалтуудыг зохион байгуулах, мөн урлагийн боловсролыг сэтгэлзүйн үйлчилгээтэй хослуулан хүүхэд, залууст хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Галерейг сонирхогч Ж:Энхжаргал: “Манайх дөрвөн охинтой. Ирээдүйд охидоо гоо зүйн өндөр мэдрэмжтэй хүн болгохыг хүссэн учраас багаас нь уран зураг болон хийл, төгөлдөр хуур хөгжмөөр хичээллүүлж байна. Том гурван охин маань" Монгол Арт галерей"-н сургалтад хамрагдаж байгаа. Багш нь хүүхдүүдийг минь зөв чиглүүлж байгаад миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Ер нь эцэг эхчүүд хүүхдүүдээ багаас нь бие бялдар болоод сэтгэл зүйн хувьд өв тэгш өсгөж, хүмүүжүлэх нь чухал. Тиймээс залуу ээж, аав нарыг хөгжим болоод уран зургийн боловсрол хүүхэддээ олгож, гоо зүйн мэдрэмжтэй хүн болгохыг уриалмаар байна. Урлагаар дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх гэдэг бол хүний ойлгодог, юмсыг хайрладаг, эх оронч сэтгэлгээтэй болгодог санагддаг.”

Ж.Энхжаргалын гэр бүл

Үзэсгэлэнгийн үеэр дүрслэх урлагийн түүхэн баримтат кино, гэрэл зураг, нэрт зураачдын амьдрал, уран бүтээлийг олон нийтийн урлагийн боловсролд зориулан үзэсгэлэнгийн танхимд байршуулсан байгаа нь олон нийтэд таатай сэтгэгдэл төрүүлж байгааг үзэсгэлэнд оролцогч нар хэлж байв.

Монгол арт галерейн дэргэдэх “Монгол бийр” уран зургийн сургалтын багш Б.Болортуяа: “Өнөөдөр манай сургалт нэг жилийн ойн хүрээнд тайлан үзэсгэлэнгээ танилцуулж байна. Үзэсгэлэнд сургалтад хамрагдаж байгаа 160 гаруй хүүхдүүдийн бүтээлээс шилэгдэж шалгарсан 60-н уран зураг дэлгэгдсэн. Бид галерейн орчинд хүүхэд тус бүрийн нас сэтгэхүйд тохирсон уран зургийн танхимын болон цахим сургалт явуулж байгаагаараа онцлог. Тухайлбал, сургалтад маань 4-15 насны хүүхдүүдэд хамрагдах боломжтой. Бага насны хүүхдэд сэтгэхүйд нь тохирсон төсөөллийн хийсвэр уран зураг зуруулах, ахлах бүлгийн хүүхдүүдэд онолын мэдлэг олгон, хар зураг зуруулах гэх мэт сонирхол болоод сэтгэхүйд нь тохируулан ажилладаг байгаа.”

Б.Болортуяа

Төгөлдөр хуурын сургалтын багш Д.Энхтунгалаг: “Дэлхийн сонгодог хөгжмийн хаан болох төгөлдөр хуурыг сурах хүсэлтэй таваас дээш насны хэн бүхэнд ганцаарчилсан сургалтыг явуулж байна. Урлагаар хүүхдийг хүмүүжүүлэх нь олон талын эерэг үр дүнтэй. Заавал мэргэжлийн хөгжимчин болох гэж төгөлдөр хуурыг тоглож сурах албагүй. Хамгийн гол нь сонирхолдоо хөтлөгдөн, сурах хүсэл тэмүүлэлтэй байхад л болно. Тоо бодоход хүүхдийн тархи ажилладаг бол хөгжим тоглоход хүний бүхий л мэдрэхүй хамт хөгждөг. Манай сургалт долоо хоногт хоёр удаа 45-н минутаар сард нийт найман удаа хичээлэх байгаа.”

Д.Энхтунгалаг

Хөөмийн багш Ц.Мөнгөншагай: “Хөөмий ангид 13-с дээш насны хүссэн хүн бүхэн хамрагдах боломжтой. Долоо хоногт хоёр удаа, 45-60 минутаар тухайн үйлчлүүлэгчийн сонгосон цагуудад хичээллэнэ. Харин цуур, хэл хуур, хулсан хуурын анги нь 10-с дээш бүх насныханд нээлттэй. Ардын хөгжим тоглож сурах нь аливаа хүнийг урлагийн болоод гоо зүйн мэдрэмжтэй болгохоос гадна эх оронч сэтгэлгээг төлөвшүүлдэг.”

Н.Мөнгөншагай

Эрхэм хүндэт ардын урлаг, өв соёлыг сонирхон судлагч, өвлөн тээгч болох хүсэлтэй сурагч, оюутан, залуус, эцэг эхчүүд та бүхэн “Монгол Арт галерей”-д зочлон Монголын Орчин үеийн Дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч зураач, уран бүтээлчдийн усан будаг, тосон будгийн бүтээлүүдтэй танилцах, мөн өөрийн онцлогт тохирсон тусгайлсан хөтөлбөрийг гарган ганцаарчилсан сургалтуудад мэргэжлийн, туршлагатай багш нарын удирдлага дор урлагийн тав тухтай орчинд суралцах, хөгжих боломж бүрджээ.

С.Ундармаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

kaarmagaar ni daraachaa xarna genee, xylgaich xenryy byalduuchlax be? 2020-09-19 130.253.28.8

sain myy,xolij

Avatar

zz xemeex xynii xeregt opoj,zasaglaxiin ner bish, 2020-09-19 130.253.28.8

endexiig bodoxgyi bxd,daryi

Avatar

shaardlagagyi bol zalgyyraa salgaarai,,manlaig mangartuulsan,zerlegyyd 2020-09-19 130.253.28.8

kameraar copy

Avatar

esreg arga xemjee,xomsdol ANXAARAX TSAG BOL. gadagsh ni gargaj yaduuruulax,allagaar xaa xol yabax be?t 2020-09-19 130.253.28.8

victoriagiin gyals iin Bytsaax policy -aimshgiin xyniig bud xiix sonipxol baixgyi,xairlaj baisnyy gexees,
Xaana xamgiin aimshig DARLAX SONIPXOL BAINA BE?

Avatar

Зочин 2020-09-19 202.21.127.183

Нөгөө Элбэгдоржийн хамааралтай баахан буруу замаар авсан зурагтай газар мөн бил үү ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж