Эхний өдөр гурван мөнгөн медальтай

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Эхний өдөр гурван мөнгөн медальтай

Францын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эхний өдөр манай 12 жүдоч татамид гарснаас гурван мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа нар дэд аварга болсон.

Мөн эмэгтэй 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Мартина Трайдостой барилдан вазари үнэлгээ алдан шагналт тавдугаар байрт орлоо. Энэ өдөр эрэгтэй 73 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Ням-Очир дагах барилдаанд ялагдан хүрлийн төлөөх барилдааныг хийж чадсангүй.

Казахстаны нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг финалын барилдаанд М.Уранцэцэгийг ялан түрүүллээ.

Ийнхүү тэмцээний эхний өдөр манай 12 жүдочдоос гурван мөнгөн медаль хүртэж, жагсаалтын зургаадугаар байрт бичигдлээ. Эхний өдөр 15 орон ямар нэгэн медаль хүртсэнээс Япон, БНСУ, Франц, Казахстан, Косово улсын тамирчид алтан медаль авсан амжилтаар тэргүүлж эхлэв.

Энэ удаагийн тэмцээнд 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөж байна.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100 кг, эмэгтэй 70, 78, +78 кг-ын жингийн барилдаан болж, "Их дуулга" тэмцээн өндөрлөнө. Энэ өдөр манай 9 жүдоч барилдана.

Эрэгтэй

  • 81 кг: Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар
  • 90 кг: Л. Отгонбаатар
  • -100 кг: Н.Түвшинбаяр
  • +100 кг: Б.Тэмүүлэн

Эмэгтэй

  • -70 кг: Ц.Наранжаргал
  • -78 кг: П.Лхамдэгд
  • +78 кг: О.Жавжмаа нар тус тус барилдана.

Парисын тэмцээн Улаанбаатарын цагаар 16.00-с эхэлнэ.

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж