ГХ-ны сайд Н.Энхтайван, ОХУ-ын С.В.Лавров нар стратегийн гэрээг солилцоно | News.MN

ГХ-ны сайд Н.Энхтайван, ОХУ-ын С.В.Лавров нар стратегийн гэрээг солилцоно

ГХ-ны сайд Н.Энхтайван, ОХУ-ын С.В.Лавров нар стратегийн гэрээг солилцоно

ГХ-ны сайд Н.Энхтайван, ОХУ-ын С.В.Лавров нар стратегийн гэрээг солилцоно

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар 2020 оны есдүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.

2019 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад айлчлах үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурсан. Гэрээг хоёр улсын Парламент соёрхон баталсан билээ.

Айлчлалын үеэр соёрхон баталсан батламж жуух бичгийг Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар солилцох аж. Ингэснээр тус гэрээ хүчин төгөлдөр болох юм.

АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР МАНАЙ ТАЛААС ДАРААХ ГОЛ АСУУДЛУУДЫГ ЯРИЛЦАНА

  • 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар,
  • Монгол, Оросын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ болон Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломжуудын талаар,
  • Хийн хоолойн асуудлаар үргэлжлүүлэн ярилцана.
  • Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын шинэчлэлийн ажлыг эхлүүлэх, энэхүү үйл ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлаар,
  • Монгол, Оросын хоорондын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийг урагшлуулах,
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдааныг энэ онд зохион байгуулах асуудлаар мөн ярилцахаар төлөвлөж байгаа ажээ.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны хувьд сайд болсноосоо хойш  хойд  хөршид анхны албан ёсны айлчлалаа хийх гэж байгаа нь энэ юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-09-19 202.179.31.251

Монгол хүн нэртэй үхэр минь юу бураад байнаа өмхий харх хятадыг бид 1 өдөр торгоох хүчирхэг армитай юу малаа?

Avatar

Заагч 2020-09-19 202.179.31.251

Бөөн хар хятадын үлдэцүүд л хуцаж байна биднийг Орос л хамгаалж өнөөдрийг хүрсэн нь туйлын үнэн одоо хятад харх өвөрлөгчдийг устгаад хэлгүй хөлгүй болгох нь бид хар хятад гаминг тэжээх бааз биш шүү алнуудаа.

Avatar

Зочин 2020-09-19 146.115.161.230

Монголын төсөл гэж юу байсан юм. Мөнгө нь байгаад чадал нь байгаа бол барь л даа. Чадахгүй бол чадаж байгаа нэгнийг нь гуйхаас өөрөөр яах билээ

Avatar

Зочин 2020-09-19 150.129.143.210

Энэ манай Гадаад харилцааны Сайд чинь лав л цэвэжр Монгол хүн биш гэж хардаж байна хятадын шеф Сайдыг ирэхэд аялагтай ярьж байх шиг байсан

Avatar

С.В. Лавров бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүн 2020-09-19 59.153.113.175

Зөвхөн манай 2 хөршийн гадаад харилцааны сайдуудыг л хар л даа. Ямар мундаг олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн дипломат хүмүүс байна.
Улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьж аливаа томилгоог хийхгүй явсаар манай улс унасаар байна.

Avatar

Зочин 2020-09-19 139.5.219.85

Монгол улс дандаа хулхидаж гацаадаг Путиний орос улсад итгэхгүй болсон оросын шинэ үеийнхэн Путинээс залхаж байна

Avatar

Зочин 2020-09-19 66.181.161.16

ОХУ үнэхээр л стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлье гэж байгаа бол Монголын том төслүүд (төмөр зам, УСЦ г.м.)-ийг гацаахаа болих хэрэгтэй!!!

Avatar

монгол 2020-09-19 103.212.117.191

Хийн хоолойг монголоор дайруулах нь монголд ашиггүй юм аа
1, Хятадын эрчим хүчний хэрэгцээг хангахад дэм болж улмаар монголоос хятад руу нийлүүлэх эрчим хүчний эх үүсвэрүүдэд хаалт болно
2, Оросуудаас шатахууны хамаарлаас яаж гарах талаар зовж байж нэмээд хийн хамааралд орно
3, Хийн хоолойгоо хамгаалах нэрээр оросууд манай дотоод хэрэгт хэт их оролцно

ОХУ руу яваад үүрэг аваад л ирдэг биз дээ. Ядаж нэг УЦС аа урагшлуулбал монголын өмнө хийсэн гавьяа болно шүү

Avatar

Usan Tsahilgaan Stants bol surag ch ugui baih shiv dee. 2020-09-19 23.92.142.182

Mongol Uls neeree l suuliin 30 jild ingej suulee havchsan zolbin nohoi shig gul tsarailj baisangui. Arai l hiimorgui yumaa neeree. Ter Maidar Zaidar n' hardaggui yum uu?

Avatar

Зочин 2020-09-19 202.126.90.128

1946 онд дипломат харилцаа тогтоосон шдээ. Тэрнээс өмнө Монголыг Хятадын нэг хэсэг л гэж үздэг байсан

Avatar

Tuuhee unsh 2020-09-19 23.92.142.182

Hyatadiin neg heseg gej uzsen ulsaasaa Dainii ued tuslamj avaad suuj baih uu? Jaahan tolgoigoo ajilluulaach.

Avatar

Зочин 2020-09-19 103.26.194.191

тэр үед чөтгөр бсан ч тусламж авахаар бсан шүү дээ, жаахан толгойгоо ажиллуулаач

Avatar

Зочин 2020-09-19 66.181.161.98

Үнэн шүү. Тэгж яривал манай тусгаар тогтнолыг ХЯтад эхлээд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс өмнө элчин сайд суулгаж байгаагүй, бүрэн эрхт төлөөлөгч гэж л суудаг байсан

Avatar

hudalch gar be.. 2020-09-19 202.131.225.197

muu hujaa hurliizuud bvr tvvhiig oorchloh gej burah boljee. vhsenii hujaa manaihiig hvleen zobshooroh be dee.orosuud l shahaj shaardaj manjuur dahi daind orj yponiig daran gej baij 1945 arai odoogiin armongoliin nutagaar tusgaar togtnoloo absan daa.

Avatar

Кк 2020-09-19 66.181.161.66

Оросууд дорвитой юу ч хийхгүйдээ. Оросд Нэг их ач холбогдол өгөх хэрэг ч байхгүй

Avatar

Зочин 2020-09-19 192.82.70.27

Ярилцах хетелберее яг гаргаж, бэлтгэж чадсан уу? Хэдхэн едрийн емне ажлын хэсэг гаргаж байсан биздээ?!!! Энд тэндээс цуглуулга хийсэн хариуцлагагуй яриа болох биш уу гэж бодогдрж бндаа.

Avatar

Монгол хүн. 2020-09-19 103.10.21.37

Энэ энхтайван юу ч мэдэхгүй эргүү тэнэээээг шиг байгаа юм даа. Монголын төр ингэтлээ доройтож байсаныг би түүхээс хайгаад олсонгүй.

Avatar

Монгол хүн. 2020-09-19 103.10.21.37

Энэ муу Лаврын навчид дорнын талаар ухаарч сэтгэх юм байгаа болов уу. Арменууд үеээс үед том улс төрийн тоглоомд тээнэг байсан л юм даа. Путины өрнөдийн талаар хийж байгаа том тэээнэглэлүүдийг зөвтгөж ярих мань эрд галзуурмаар байдаг биз дээ. Яг тулсан юман дээр оросын аюул Нато биш сhina гэдгийг оросууд хэзээ ойлгох бэ? Монгол бас дахин Монгол шүүү…

Avatar

Монгол хүн. 2020-09-19 103.10.21.37

Монгол бол оросын Алтан хөзөр юм. Монголгүйгээр 1939 онд Японыг ялж Сибирийг батлан хамгаалаагүй бол Дэлхийн 2дугаар дайнд 1941 онд Герман, Япончуудаар 2 талаасаа шааалгасан бол ЗХУ-н сүйрэх байлаа. Өнөөдөр юу юугүй хужжааг бариад идчих залуухан үндэстэн Монгол байгаагүй бол Оросын сибир нь аль хэдийн хужжжаагын си би эр болох байсан юм. Даанч муу тэээнэг иванууд Буриад Монголыг улам хүчирхэгжүүлэх байтал бутлаад Эрхүү Читад хуваагаад байгаа нь толгой дээрээ халуун гал асгаж байгаа хэрэг юм дааа

Avatar

Монгол хүн. 2020-09-19 103.10.21.37

Энэ оросууд үнэнхүү азтай хүмүүс дээ. Хамгийн аймшигтай дайсаных нь яг эсрэг голд нь Монголчууд байдаг нь тэдний аз юм. Өнөөх Монгол нь хятадыг үнэн голоосоо жигшин зэвүүцэж юу юугүй хэдэн саяар нь хядхад бэлэн бас чадах дайчин үндэстэн. 3сая 300зуун мянган Монголчууд маш залуу үндэстэн. Хятад орос руу өнгөлзвөл Монголыг эхлээд эзлэх учиртай. Монголоос дор хаяж 500,000-900,000 аймшигтай эрэлхэг дайчин цэргүүд гарч чадна. Энэ нь улам хорогдон цөөрч байгаа Сибирийг хамгаалах оросын ганц хөзөр юм.

Avatar

Зочин 2020-09-19 59.153.112.93

“Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээ” гэх энэ зүйлээр путин баттулга монголчуудыг дөнгөлсөн гэрээ. товч агуулга нь бол оху ын эрх ашигт хохиролтой гэрэээ хэлэлцээрийг монгол улс хийхгүй гэсэн юм байна лээ. үүгээр бол УЦС бол ОХУ д хохиролтой тул танайх боль гэнэ. АНУ аас өндөр технологийн зэр з****г авъя гэвэл мөн л оху ын эрх ашигт хохиролтой тул боль гэнэ. баттулга ерөнхийлөгч болоод монголчуудын гарт ийм л дөнгө зүүсэн.

Avatar

Зочин 2020-09-19 192.82.74.110

Хятад руу далчигнаж байж Москва руу дуудагдлаа даа хөөрхий . Одоо Оросууд ямар шахалт үзүүлж Монголыг хямраах бол .

Avatar

Зочин 2020-09-19 64.119.21.40

Тэнэгтээд бай

Avatar

B 2020-09-19 66.181.161.84

Amjilt

Avatar

Irgen 2020-09-19 103.10.23.237

Йрчээд шууд тусгаарлагах байх даа чухал чуха айлчлалаа хийж л байсан дээрээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж