Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2016.02.07-нд нийтлэгдсэн

Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ

Францын нийслэл Парис хотноо болж буй жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Төмөрхүлэг мөнгөн медаль хүртлээ. Түүний хувьд шигшээ барилдаанд олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Масаши Эбинуматай барилдан хожигдлоо.

Энэ жинд нийт 44 бөх барилдсанаас Д.Төмөрхүлэг "А" хэсгийг тэргүүлэн барилдсан. Тэрээр эхний тойрогт хийлж, Аргентин, Франц, БНСУ-ын бөхчүүдийг хожин хагас шигшээд үлдсэн. Улмаар Словенийн Андрас Жеребийг иппон буулгаж аван аваргын төлөө барилдахаар болсон юм.

Д.Төмөрхүлэг Парисын Их дуулгад хоёр жил дараалан финалдаа. Түүний хувьд өнгөрсөн жил түрүүлж байсан юм.

Энэ өдөр барилдсан манай эрчүүдээс 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болдбаатар эхний тойрог гоц мөргөсөн ч Францын Софиан Милоустай барилдан торгуулиар ялагдсан. Мөн 60 кг-д Д.Амартүшин, 66 кг-д Д.Алтансүх, 73 кг-д Г.Одбаяр нар гуравдугаар тойргоос тэмцээнийг өндөрлүүлжээ. 73 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Ням-Очир Итали, Гүржийн бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө Израилийн Саги Мукид ялагдсан. Манай бөх дагах барилдаан хийсэн ч ялагдлаа.

FOLLOW DAY ONE OF ‪#‎JUDOPARIS2016‬:
Live results: www.ippon.org/gs_fra2016.php
Live stream: http://www.ippon.tv
Twitter: http://www.twitter.com/IntJudoFed
Instagram: http://instagram.com/judogallery

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж