Хойд Солонгосын загасчинд долоон жил шоронд хорих ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын загасчинд долоон жил шоронд хорих ял оноожээ

Хойд Солонгосын загасчинд долоон жил шоронд хорих ял оноожээ

ОХУ-ын Алс Дорнодын хязгаарын Находка хотын шүүхээс Хойд Солонгосын загасчинд долоо жил шоронд хорих ял оноожээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Хойд Солонгосын өөр хоёр загасчны хамт Оросын эргийн хамгаалагчдын биед саваа модоор халдсан хэрэгт буруутгагдсан аж. Өмнө нь өнгөрсөн долдугаар сард тэдний нэгд нь дөрвөн жил шоронд хорих ял оноосон байв.

ОХУ нь 2019 оны есдүгээр сард Япон тэнгисийн өөрийн эзэмшлийн усан хилд хоёр өдрийн эргүүлийн ажиллагаа зохион байгуулж, Хойд Солонгосын 160 гаруй загасчныг баривчлан хорьжээ. Баривчилгааны үеэр Оросын харуулууд Хойд Солонгосын загасчдын 11 моторт завь, хоёр дарвуулт завийг хөөсөн аж. Улмаар Хойд Солонгосын 18 загасчин эсэргүүцэл үзүүлж, Оросын 11 харуул руу дайрчээ. Энэ үеэр Хойд Солонгосын нэг эрэгтэй амь үрэгдсэн аж.

Хойд Солонгосын олон мянган загасчид зургаагаас аравдугаар сарын хооронд Япон болон ОХУ-ын эзэмшлийн далай тэнгисийн усан бүсэд загас агнуур хийдэг байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж