Параглайдингийн цэгт онолтын УАШ тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Параглайдингийн цэгт онолтын УАШ тэмцээн болж байна

Параглайдингийн цэгт онолтын УАШ тэмцээн болж байна

Параглайдингийн цэгт онолтын Улсын аварга шалгаруулах тэмцээн-2020 өнөөдөр (2020.9.19) Төв аймгийн Эрдэнэ сум, Цонжинболдог, Бор-өндөр хайрханд болж байна.

Параглайдинг цаг агаарын нөхцөл, нисэгчийн ур чадвар, төлөвшил, зөв шийдвэр гаргах чадвараас их хамаардаг. 12-80 настай хэн ч байсан энэ спортоор хичээллэх боломжтой. Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол параглайдинг клуб болон манай туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг заах юм байна. Олон улсад ParaPro 1-5 төвшинг анхан шатнаас эхлээд гүнзгий төвшинд сургах ажээ. Та нисч эхэлмэгцээ нисэгч болно. Гэхдээ та сайн суралцах хэрэгтэй. Мэргэжлийн нисэгч болоход олон жил шаардагддаг.

Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ангилалд аваргуудыг шалгаруулж, мөнгөн шагналаар урамшуулна.Тодруулбал:

Эрэгтэй

1-байр шилжин явах цом, Алтан медаль,BGD-ийн Adam эсвэл Magic далавч 40% хөнгөлөлттэй авах эрх

2-байр Мөнгөн медаль, 400,000 төгрөг

3-байр Хүрэл медаль, 300,000 төгрөг

Эмэгтэй

1-байр шилжин явах цом, Алтан медаль, Gin Gliders INC yeti rescue 50% хөнгөлөлттэй авах эрх.

2-байр Мөнгөн медаль, 400,000 төгрөг

3-байр Хүрэл медаль, 300,000 төгрөг

Н.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж