Дээд шүүхийн шүүгчийн үхэл улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэв

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Дээд шүүхийн шүүгчийн үхэл улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэв

Дээд шүүхийн шүүгчийн үхэл улс төрийн шинэ нөхцөл байдал үүсгэв

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург Баасан гаригт /2020.09.18/ таалал төгссөнөөр Сенатад улс төрийн төлөвлөөгүй нөхцөл байдлыг бий болгожээ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Дээд шүүхийн шүүгчийн суудал эзгүйрсэн нь улиран нэр дэвшээд буй Ерөнхийлөгч Дональд Трампад нэгэн сорилт болов. Гэхдээ Сенатын танхимын олонхын дарга Митч МакКоннелл хэлэхдээ “Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгох хүний төлөө Сенат санал өгнө” хэмээн мэдэгджээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч тэрбээр нойр булчирхайн хорт хавдрын улмаас 87 насандаа таалал төгссөн юм. Гинзбург нь тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй юм. Тэрээр 1993 оноос хойш АНУ-ын Дээд шүүхийн шүүгчээр ажиллажээ.

СОНГУУЛИАС ӨМНӨ ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ТОМИЛЖ АМЖИХ УУ?

Дээд шүүхийг шүүгчийг нэр дэвшүүлэх үйл явц Сенатад очих хүртэл 70 орчим хоногийн хугацааг зарцуулдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход 46 хоног үлдээд байна.  Гэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэр хугацаанд Дээд шүүхийн шүүгчэд нэр дэвшигчийг тодруулан зарлахыг заасан хугацаа байхгүй. Энэ нь зөвхөн улс төр болон санал хураалтаас шалтгаална

НЭР ДЭВШИГЧИЙГ ХЭРХЭН ТОДРУУЛАХ ВЭ?

Олонхын саналаар Дээд шүүхийн шүүгчийг сонгодог. Сенатад 53-47 гишүүний харьцаагаар Бүгд найрамдахчууд олонхын суудлыг эзэлдэг. Энэ нөхцөлд Бүгд найрамдахчууд гурван санал алдвал санал хураалт тэнцэнэ. Санал тэнцвэл дэд Ерөнхийлөгч Майк Пенсе хайнаа хагалах ёстой.

Дээд шүүхийн шүүгчийн нэр дэвшигчийг баталгаажуулахад  Сенатын танхимын 60 гишүүний  саналыг авахад болдог байсан. Харин 2017 онд МакКоннелл энэ дүрмийг өөрчилж, 51 санал авахад болохоор заасан. Дүрмийг өөрчилсөн нь Ардчилсан намаас Ерөнхийлөгч Дональд Трампын нэр дэвшүүлсэн шүүгч Нил Горсачийн томилгоонд саад болохоос сэргийлжээ.

СОНГУУЛИЙН ДАРАА ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ТОМИЛЖ БОЛОХ УУ?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль ирэх арваннэгдүгээр сард болсны дараа дараагийн Конгресс 2021 оны нэгдүгээр сарын 3-нд тангарагаа өргөхөөс өмнө Дээд шүүхийн шүүгчийг томилж болно. Сонгуульд хэн ч ялсан Бүгд найрамдахчууд Сенатыг удирдсан хэвээр байна. Учир нь Сенат нь 2021 оны нэгдүгээр сарын 20-нд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл хэвээр үлдэнэ.

ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙГ ХЭРХЭН ТОМИЛДОГ ВЭ?

Дээд шүүхийн шүүгчийн орон тоог Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх эрх мэдэлтэй. Нэр дэвшигчийг Сенатын танхимын Хууль зүйн хороо хэлэлцэж, эцсийн санал хураалтыг Сенат явуулна. Уламжлал ёсоор Сенатын гишүүд нэр дэвшигчтэй уулзаж, үнэлэлт өгөх хүсэлт гаргадаг ба энэ нь хэдэн долоо хоногийн хугацаанд үргэлжилдэг аж.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж