Гватемал улсын Ерөнхийлөгч Алехандро Жамматтей өчигдөр (2020.9.18) шинэ коронавирусийн халдвараар оношлогджээ. Өдгөө 64 настай Алехандро Жамматтей олон тооны эвэршилтэй учраас таяг тулж явдаг. Тэрбээр орон нутгийн радио нэвтрүүлэгт хэлэхдээ “Миний шинж тэмдэг хөнгөн. Одоогийн байдлаар бүх бие шархирч өвдөж байна. Өвдөлт яг хүндэрсэн ханиад шиг өчигдрөөс өнөөдөр илүү хүчтэй болж байна. Би халуурахгүй байгаа ч бага зэрэг ханиалгаж байна. Би гэрээсээ завгүй ажиллаж байна” хэмээн ярьжээ. Гэхдээ радио нэвтрүүлгээр ярих үедээ тэрбээр амьсгаа өндөртэй байгаа нь ажиглагдсан байна.
Гватемалын Засгийн газрын хэвлэлээс мэдээлснээр Ерөнхийлөгч Алехандро Жамматтей нь нийгмээс өөрийгөө тусгаарлаж, бүх харилцаа холбоо нь биечлэн бус явагдаж байгаа аж.
Гватемал нь зургаан сарын хугацаанд карантин тогтоосны эцэст хилээ нээж, олон улсын нислэгүүдээ сэргээсэн өдөртэй давхцан Ерөнхийлөгч нь халдвараар оношлогдов. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр гадаадаас ирсэн хүмүүст 72 цагийн өмнө “PCR” шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавьж байна.
16 сая хүн амтай Гватемалд коронавирусийн халдварын 83600 гаруй тохиолдол бүртгэгдэж, 3036 хүн нас баржээ.
Эх сурвалж: Associated Press
Холбоотой мэдээ