Коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй талаар өнөөдөр (2020.09.19) ЭМЯ-наас мэдээллээ.
Монгол Улсад коронавирусийн халдварын нийт батлагдсан тохиолдол 311 ба үүнээс 302 нь эдгэрлээ. Өнөөдрийн байдлаар есөн хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн долоо, хүндэвтэр хоёр хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
Харин ажиглалтаас 281 хүн гарч хяналтад найм, гэрийн ажиглалтад 13 хүн байна. Одоогоор нийт 3895 хүн тусгаарлалтад байгаа талаар ЭМЯ-аас мэдээллээ.
Дашрамд, Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас "Covid-19" цар тахлын халдварын цаг үеийн асуудлаар өдөр бүр 11.00 цагаас ээлжит мэдээллээ хийдэг. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн ээлжит хэвлэлийн бага хурлыг долоо хоногийн гурван өдөр зохион байгуулахаар болсон. Тодруулбал, зөвхөн Даваа, Лхагва, Баасан гаригт мэдээлэл хийж, бусад өдрүүдэд цахим хуудсаараа дамжуулан иргэдэд мэдээлэл хүргэхээр болсон билээ.