Ерөнхий сайд Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа | News.MN

Ерөнхий сайд Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Улсын сайн малчны шагналыг хотонд нь гардууллаа

Энэ онд 21 аймаг, нийслэлээс нийт 118 малчныг “Улсын сайн малчнаар” гурван иргэн, нэг хоршоог “Улсын тэргүүний фермер”-ээр шалгаруулсан. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт гарсан ололт амжилтын дотор мал сүргийн тоо 56 саяд хүрсэн, малчин өрхийн тоо 9 жил дараалан буурч байсан бол сүүлийн хоёр жилд дараалан өсч, энэ жил 153 мянга болсон зэрэг нь Улсын сайн малчны тоог нэмэгдүүлсэн юм.

Төв аймгаас энэ жил найман сайн малчин тодорсны нэг нь тус аймгийн Баянжаргалан сумын 3 дугаар багийн малчин Ренчиндоржийн Баяндүүрэн.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улсын сайн малчны болзлыг хангасан Р.Баяндүүрэнгийнд өнөөдөр зочилж “Улсын сайн малчин”- үнэмлэх, тэмдгийг дурсгалын зүйлтэй гардууллаа.

Монгол Улсын гавьяат малчин Р.Ренчиндорж 12 хүүхэдтэй,  тав нь малчин бөгөөд тавуулаа сум, аймгийнхаа шилдэг малчид. Есдэх хүү Баяндүүрэн нь “Улсын сайн малчин”-аар шалгарлаа. Удам залгасан малчны хотонд ирж шагнал гардуулж байгаадаа баяртай байна гэж Ерөнхий сайд хэлээд Р.Баяндүүрэнг аав шигээ гавьяат малчин цол хүртэхийг хүсэн ерөөлөө.

“Мал аж ахуйн үйлдвэрлэлийг зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох, хүн амыг эрүүл аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрлэлийг чанартай түүхий эдээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх үйлсэд амжилт гаргасан таны нөр их хөдөлмөр, малч ухаан, хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас арвандолдугаар жарны модон хонин жилийн “УЛСЫН САЙН МАЛЧИН”-аар шалгаруулан өргөмжлөл олгов. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Хүнс хөдөө, аж ахуйн сайд Р.Бурмаа гэсэн гарын үсэг бүхий өргөмжлөл олголоо. Мөн “Улсын сайн малчин” үнэмлэх, тэмдгийг Р.Баяндүүрэн болон түүний гэргий Б.Цэнд-Аюуш нарт гардууллаа.

Сар шинийн босгон дээр Монгол Улсын Засгийн газраас малчны зээлийн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Малчны үйлдвэрлэл, экспорт, технологийг дэмжих дунд хугацааны хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Төрийн банкны захирал Б.Баттүвшин нар өчигдөр буюу энэ сарын 5-нд гарын үсэг зурсан. Ингэснээр жилийн 29,5 хувийн хүүтэй байсан малчны зээлийн хүү 18 хувь болж байна. Төрийн банкны 17550 гаруй зээлийг өчигдөр 18 хувьд шилжүүлсэн гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Р.Баяндүүрэнгийнх Төрийн банкны зээлдэгч бөгөөд зээлийн хүүг бууруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.

Малчдын орлогыг тогтворжуулж, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор арилжааны банкаар дамжуулан малчдад шинээр олгох зээлийн хүүг 10 хүртэл хувь болгох зохион байгуулалтыг ирэх гуравдугаар сарын 15-наас  хийхээр төлөвлөж буйг Ерөнхий сайд танилцууллаа.

Малаа эрүүлжүүлэх, улмаар экспортод чиглэсэн мал, мах бэлтгэлийн тогтолцоог дэмжин ажиллах, малчид өөрсдөө эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдсан байх, Төрийн банкинд “Малчин” данстай байх, үндэсний үйлдвэрлэлд түүхий эд, бүтээгдэхүүн нийлүүлдэг байх зэрэг нөхцөлийг хангасан малчин өрхөд 10 хувийн хүүтэй зээл олгох боломжийг бүрдүүлнэ гэдгийг Улсын сайн малчныд цугласан нутгийн иргэд, малчдад Ерөнхий сайд хэлээд малчин бол үйлдвэрлэгч, малчны зээл бол хэрэглээнийх биш үйлдвэрлэлийн зээл юм гэдгийг тодотголоо. 

Р.Баяндүүрэн Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, ам бүл 5 эхнэр хүүхдийн хамт амьдардаг.1992 оноос эхлэн 22 жил тасралтгүй мал маллахдаа сүүлийн 10 жилд малаа 5 төрлөөр нь өсгөж, малын үүлдэр угсаа, чанарт анхаарч малынхаа ашиг шимийг нэмэгдүүлэн 9 жил дараалан мянгат малчнаа хадгалан, сүүлийн гурван жилд амьдралын түвшин доогуур 15 иргэнд 450 гаруй мал хандивлан малжуулжээ. Тэрээр 2015 онд 1385 төл бойжуулж, 2429 толгой мал тоолуулж зах зээлд сүүлийн гурван жилд 1300 гаруй мал борлуулжээ. Мөн үржилд зориулж мал худалдсан, ноос, ноолуур, мах сүүгээ зах зээлд борлуулан орлого ашгаа нэмэгдүүлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-06 202.179.31.41

ULSIIN SAIN MALCHIND BAYAR HURGIE.Uroo ajil hiij abarga bolj chaddaggui abarga bolson n bayarlaj beleg ugsoniig n uzej caddaggui yasan dabchuu dotortoi haltar be17 184. MONGOLCHUUD MIN SAR SHINEDEE SAIHAN SHINELEEREI

boogii 2016-02-06 202.131.225.147

Malchdiin zeeliin huu buursan bna, mahnii unee nemehgui biz de,

Зочин 2016-02-06 202.9.40.86

Тэрийг одоо малчид л мэднэ дээ хөө

шонх 2016-02-06 112.72.12.2

ЗАСАГ-н тэргүүн ХОТОНД НЬ очиж шагнал гардуулах чинь УЛАМЖЛАЛ бөгөөд МАЛЧИН түмнээ хүндэлж баигаагийн илэрхийлэл юм? МАЛЧИН хөдөөгийн ард түмэнтэигээ хамт баиж мал сүргээ өсгөн үржүүлж элбэг баян амьдархын төлөөх бэлгэдэл юм?ХАРСАН үзсэн сонссон болгоноо үгүисгэн муулж үзэн ядаж баидаг амны бэлэггүи ТҮҮНЭЭсээ болоод АШДЫН бэлэггүи болчихсон амитад яасан их болж баинаа?УГТАН ирж буи БИЧИН жилдээ БЭЛЭГ ерөөл дүүрэн баиж саихан МОНГОЛ орноо хөгжүүлэн цэцэглүүлэх үилс бүтээцгээеээээээ? САР шинэдээ саихан шинэлээрэи САИН муу коми бичигч нар минь?

ахаха 2016-02-06 202.179.10.150

Эргэх гэсэн биш элээнэ гэж дээр үеийн үнэн үг байдаг юм,шагнал гардуулах гэсэн биш бөөн зардал чирэгдэл,айл айлруу дарга нар баахан шатахуун үрж зэрэг зэрэг давхих нь хэрэггүйлдээ,хэдэн жил л ингэж амьтаныг чирэгдүүлэж,баахан үргүй зардал гаргалаа,малын тоо аль арван хоёр сарын дундуур гарсан онд нь багтаагаад сумын төвд нь олны өмнө хүндэтгэлтэй гардуулвал сайн хэрэг,дарга нар яахавдээ идэж уух,салхинд гарах,нэг адуу зүслүүлэх,өөрсдийгөө сурталчилахаа эрхэмлэдэг болтой юмдаа.

malchin 2016-02-06 85.115.243.100

ail hundruulj zardal garguulaad bag suman deer ni hural tsuglaan deer olnii umnu shagnah ystoi ni hamgiin zuw teglee odon temdeg zugeer tumur shuu dee bodood uzdee ymar ymnii chinni hurdan udmiin aduu azarga we yu n tulugun honi nadad naad tumur chini hereggui bitgii ulsiin munguur iish tiish ywaad zardal gargaad bai geh ystoi baital ter tawan tolgoi oyutolgoi noyn uul geed olon zes tsairtiin ord gazar tsagaan suwarga asgatiin mungunii ord geed gazruudiig hen hen ymar humuus umchilj ashiglaad baigaa talaar noogdol ahsig tatwariin tailan baigali orhchnii talaar ywj ajil hiin teriigeee zuragtaar gargaj nudend haragdtal bairttai uzuuleh ajil hiihiin orond iim ***** baih gej 2016ond ardiin huwisgal garah gej baigaa gedgiig hun bur medej dariin utaa garj nulims tsusaar olddog unet zuil munuus mun zaluuchuud zasgiin erhiig bulaan avch odoo turiin erhiig awah tsag ni irseen minii ene zun songuuli bolohgui bolloo ch sanal uguh hun shirhegch baihgui baihad huuramchaar sanal sain ugsun geed uher mongolchuudiig dahiad doromjloh yum bish bga gesen hardlaga bna daa

Zochin 2016-02-06 122.201.22.243

Yu be chi, yu ged teneg ym bicheed bga, gants unaga tataj aduu erguulj uzsn uu chi, malchin huni amidral hotondoo ungurdug ym gedgig chi medeh uu

Зочин 2016-02-06 103.229.123.16

Малчин хэцүү хүнд хөдөлмөр шүү. Сайхан байна, баяр хүргэе. Харин манай төр засгийн удирдлагууд хөдөөд орон нутгаар явж газар дээр нь цол тэмдгийг гардуулна гэдэг буруу. Айлд очиж, цайлуулж, дайлуулж тэднийг хүндрүүлж байна. Харин суманд хурал цуглаан хийж, тэднийг бусдын өмнө шагнах, туршлагыг яриулах зэргээр амжилтыг амилуулах хэрэггтэй ш дээ.

zochin 2016-02-06 122.201.22.243

chi buruu bodoj bn, arai l haralgan bna daa, ewii zailuul

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

ЦОГ ЖАВХАА НЬ БАДАРЧ, СУУ АЛДАР НЬ ЦУУРИАТСАН ЗАЛУУ МОНГОЛ!

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

НҮҮРЭНДЭЭ БАЯСГАЛАНТАЙ НҮДЭНДЭЭ ЖАВХААТАЙ МИНИЙ МОНГОЛ!

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

ГОЁЛООН ӨМССӨН МИНИЙ МОНГОЛЧУУД ГУНИГ БЭРХШЭЭЛ ҮГҮЙ САЙХАН ЗОЛГОЛТ ХИЙГЭЭРЭЙ!

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

ГАЛ УЛААН ҮНЭГЭН ЛООВУУЗ ӨМССӨН БОЛ МӨН Ч ГОЁХОН БАЙХ БАЙЖЭЭ!

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

ХУРГАН ДОТОРТОЙ ДЭЭЛ МАНАЙ МОНГОЛЧУУДЫН ГОЁЛ ОО!

РАВДАН 2016-02-06 202.70.46.207

МОНГОЛЫН САЙХАН ОРОНД ХАВАР ИРЛЭЭ! ХООЛОЙ ЗАНГИРУУЛАН ДУУЛАХ МОНГОЛЧУУДЫН СЭДХИЛ ЭЭ ГЭЖ!

Зочин 2016-02-06 122.201.22.84

Хотонд нь гардуулах нь сайхан байдаг юм бн. Монголын мал өсөн үржиж, малчин түмний ажил хөдөлмөр бадран дээшлэх болтугай.

USA -aac 2016-02-06 70.210.198.222

Saikhan bainaa

Зочин 2016-02-06 185.17.184.228

Mongoliig buzralsniihaa tuluusiig zaaval tulnu chi

Зочин 2016-02-06 185.17.184.228

alsiin udirdlagatai robot shude chi, jinhene demii guluuz

buyan 2016-02-06 73.176.16.150

Ene neg yumand oor khiikh zyil olon l baimaar yum.

Зочин 2016-02-06 202.126.91.154

монголчууд минь сайхан харагдаж байна, баяр хүргэе.

Зочин 2016-02-06 203.91.117.4

БАЯР ХҮРГЭЕ. Хөдөлмөрч хүн байна.

Зочин 2016-02-06 122.201.31.34

Малтай айл ч яахав баярлахаараа хурдан удамын адуу бэлэглэдэг байж, тариаланч хүн трактор оо бэлэглэх үү

Зочин 2016-02-06 202.21.106.132

бэлэг нь хүндэдэж. энүүнд төлөг л хангалттай байсийн.

Зочин 2016-02-06 185.17.184.228

Ene muu novshid yuch togtohgui, urvagch

Зочин 2016-02-06 202.9.40.86

Та нар үхлээ юу

Зочин 2016-02-06 203.169.49.23

Мал дагавал ам тосдоно.

Зочин 2016-02-06 103.26.193.80

Хонгор халзан үрээ бэлгэнд үү

Зочин 2016-02-06 103.26.193.80

Буянт мал сүрэг маань бум түмээрээ өсөх болтугай.

зочин 2016-02-06 150.129.140.218

Баяр хүргье удам дамжсан мундаг малчин залуус байна эхнэр,нөхөр хоёрт хоёуланд нь олгож байгаа нь ёстой зөв шийдвэр.

gol ajil nugaldag huu ohin, hamaatnuudad 2016-02-06 194.213.207.139

gol ajil nugaldag huu ohin, hamaatnuudad zoriulsan sain tuzslah tushee gesen shagnal , mald nudtei huuhed geh met

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж