Манай энхийг сахиулагчид үерт өртсөн Судан иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Манай энхийг сахиулагчид үерт өртсөн Судан иргэнийг аварчээ

Манай энхийг сахиулагчид үерт өртсөн  Судан иргэнийг аварчээ

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хоёрдугаар ротоос томилогдсон бүрэлдэхүүний албан хаагчид үеэрт өртсөн орон нутгийн иргэнийг аварчээ.

Тодруулбал, ахлагч Ж.Лхагвадорж, дэд ахлагч Б.Билэгдэмбэрэл нар газар орны үнэлгээ хийх, авто замын эвдрэл шалгах зорилгоор эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа мотоциклтойгоо их хэмжээний усанд унасан орон нутгийн иргэнтэй таарсан байна. Тэд тухайн иргэнд шуурхай тусламж үзүүлэн, амь насыг нь аварч, мотоциклийг нь уснаас татан гаргаж өгчээ.

Энэ нь орон нутгийн иргэдийн дунд монгол цэргүүдийн нэр хүндийг өндөрт өргөсөн, иргэдийн итгэлийг олж, талархлыг хүлээсэн үйл явдал болов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж