“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” худалдаа үргэлжилж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” худалдаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” худалдаа үргэлжилж байна

Сар шинийн баяр угтсан “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдаа “Хүннү Молл”, “Шөнийн зах”, Хархорин хороолол дахь “Монгол аутлет” худалдааны төвд үргэлжлэн гарч байна. Үзэсгэлэн худалдаа маргааш өдрийг дуустал үргэлжлэх юм.

Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа иргэдэд тав тухтай орчинд сар шинийн хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнээ нэг дороос хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаагаараа онцлогтой. Үзэсгэлэн худалдаанд хот, хөдөөгийн нийт  450 гаруй аж ахуй нэгж 1580 гаруй нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Та үзэсгэлэн худалдааг зорих бол Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс “Хүннү Молл”  худалдааны төв чиглэлд хоёр  их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлж байгааг дуулгая.

“Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2016” үзэсгэлэн худалдааг Аж үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байгаа юм.

Г.ХОРОЛ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс