Хятадын технологийн компаниудын гаргасан нийгмийн сүлжээний “TikTok”, “WeChat” аппликэйшнуудыг АНУ-ын нутаг дэвсгэрт өнөөдрөөс /2020.09.19/ ашиглахыг хориглох шийдвэрийг тус улсын Худалдааны яам гаргажээ.
“WeChat” аппликэйшнийг Америкийн хэрэглэгчид гар утсандаа татаж суулгах боломжгүй болохоос гадна нэгэнт гар утсандаа суулгасан хэрэглэгчид төлбөр тооцоо хийх, мөнгө шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжгүй болно.
“TikTok” аппликэйшний хувьд одоогоор хэвийн ажиллах ч шинэ хувилбарыг нь татах боломжгүй болно. Түүнчлэн “TikTok”-ийг АНУ-ын компанид зарах яриа хэлэлцээ арваннэгдүгээр сарын 12-ноос өмнө амжилттай болохгүй бол “WeChat” шиг бүрэн хязгаарлахыг Хятадын талд сануулжээ.
Дээрх платформууд нь АНУ-ын иргэдийн хувийн мэдээллийг Хятадад дамжуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж эрх баригчид үзэж байгаа юм. Иймд тус улсын зах зээлд үйл ажиллагаа явуулахын тулд АНУ-ын компанид платформоо зарахыг Хятадын талд тулгаж байгаа.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ