Д.Хархүү: МоАХ-г удирдаж чадахгүй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Хархүү: МоАХ-г удирдаж чадахгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Д.Хархүү: МоАХ-г удирдаж чадахгүй байна

Монголын Ардчилсан холбоог тойрсон асуудлаар “Ардчилсан Хувьсгалыг Анхдагчдын Зөвлөл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Хархүүтэй ярилцлаа.

-Та МоАХ-ны анхны гишүүдийн нэг, МоАХ-ны үйл ажиллагааны талаар шүүмжлэлтэй хандах явдал сүүлийн үед их гарах боллоо.Та үүнийг юу гэж харж байна?

-Хүмүүс МоАХ байгаа байхгүй тухай ярих боллоо. Надаас асуувал би “Байхгүй” л гэнэ. МоАХ гэдэг нэрийг Монголд анх удаа үүсгэн байгуулсан байгууллагадаа өгч байсан МоАХ-ны анхны  гишүүний нэг миний хувьд энэ үгийг хэлсний дараа санаа алддаг. Харамсч байгаадаа тэр. Цагаан байр нь байна, тамгатай дарга нь байхад МоАХ байхгүй гэж хэллээ гэж маргах хүн  байгаа байх. Үйл ажиллагаа байхгүй болохоор л би байхгүй гэж боддог.

Та МоАХ-ны идэвхтэй гишүүн үү. Нөлөөтэй гишүүн үү?

-Бөөн идэвхи байсан.Байгууллагын дарга, Хотын АДХ-ын депутат байх үедээ ажил албан тушаалаа золиосолж Ардчилсан хувьсгалд зүтгэсэн. Итгэл маань зүтгэл болсон хэрэг. МоАХ-ны бүх Их хуралд оролцож зарим хурлын баримт бичгийг боловсруулалцаж байсан, Жаахан түүх ярья л даа. МоАХ1990 онд анхдугаар,1992 онд хоёрдугаар,2006 онд гуравдугаар, 2009 онд дөрөвдүгээр Их хурлуудаа хийсэн байдаг. Анхдугаар Их хурлаас Социализмыг өөрчлөн сайжруулах, Хоёрдугаар Их хурлаар Социализм ба капитализмаас ангид Иргэний нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд МоАХ-ны үзэл баримтлал, Гуравдугаар Их хурлаар МоАХ-г улс төрийн хөдөлгөөний хэлбэрээс төрийн бус байгууллага болгох. Дөрөвдүгээр Их хурлаар, “Улс төрийн нөхцөл байдлыг үнэлэн цэгнэж, ардчиллыг бэхжүүлэх, үнэт зүйлсийг нь хамгаалан хөгжүүлэхэд МоАХ-ны цаашдын зорилго, тэмцлийн чиг хандлага, стратеги тактикийн асуудал” зэргийг хэлэлцсэн байдаг.3,4-р их хурлууд зүгээр л шоу болоод өнгөрсөн.

Эдгээр хурлуудын завсар хооронд МоАХ-г бие даасан  нам болгох санаачлага хэд хэдэн удаа гарч байсан боловч амжилтанд хүрч байгаагүй юм. Миний бие тийм хоёр ч хуралд уригдан оролцож байсан бөгөөд эсэргүүцэгч талын улаан хамгаалагчдын нэг байсан.

1997 онд Дарханд хуралдсан МоАХ-ны бага хурал энэ санааг  хэлэлцүүлэхийг зорьсон боловч анхны ам нээлтээр л эсэргүүцэлтэй тулгарч энэ хурлаар “Хөдөөгийн хөгжлийн нам” төрж, бага хурлын гишүүн “брак”-ийн нэг гуанзанд зоог барьснаар өндөрлөж байсан бол,2007 онд МоАХ-ны анхдагч гишүүд, МоАХ-Хөгжлийн нам  хамтран хийсэн чуулганаар намын асуудал олонхийн дэмжлэг аваагүй юм.

Энэ бүхнийг эрэгцүүлэхийн учир нь, анхдугаар Их хурал тухайн үеийн улс төрийн нөхцөл байдал, өөрчлөн байгуулалтын хүрээнээс хальж чадаагүй ч, Монголын ард түмний улс төрийн идэвхийг урд өмнө байгаагүйгээр сэргээж,олон жилийн турш оршин тогтнож байсан тоталитари дэглэмийн эсрэг олон нийтийг зохион байгуулалттай тэмцэх эхлэлийг тавьсанаараа түүхэн гавьяатай. Үүний дараа 1989 оны 12-р сарын 28-нд АСХ байгуулагдаж, 1990 оны 12-р сарын 19-нд олон нийтэд албан ёсоор зарлаж, 1990 оны 2-р сарын 18-нд Шинэ дэвшилтэд хөдөлгөөн, Эвийн холбоо нэгдэн нийлж ШДХ, 1990 оны 3-р сарын эхээр  Монголын оюутны холбооны онц 4-р бага хурал хуралдаж,оюутны байгууллагаа бие даасан улс төр-олон нийтийн байгууллага болсноо зарласнаар түүхэнд “Ардчилсан хүчнийхэн” гэж  нэрлэгдсэн улс төр олон нийтийн байгууллагын үндсэн цөм бүрдсэн юм.

Түүний дараа Монголын ногоонтны холбоо, Үйлдвэр үйлчилгээний хоршоодын холбоо, Монголын сүсэгтний холбоо, Монголын малчин тариаланчдын холбоо, Монголын ажилчны нэгдсэн холбоо зэрэг олон байгууллагууд байгуулагдсан. Эдгээр холбоодын үйл ажиллагааг уялдуулан холбох зорилготой Нэгдсэн фронт гэдэг байгууллага байгуулах оролдлого гарсан боловч явуургүй оролдлого гэдгээ ухаарч өлгийндөө бурхан болсон байдаг. Нэгдсэн фронтыг санаачлагч нэг эрхэм эдүгээ УИХ-д хашир парламентч нэртэй сууж байгаа. 

Монголын нийгмийн сэтгэл зүй,оюун санааны хүрээ 1990 онд ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хараахан бэлэн болоогүй байсан тэр үед, МоАХ-ны удирдлагын үзэл баримтлал өөрчлөн байгуулалтын хүрээнээс төдийлэн халилгүй аль болох аядуу байдлаар хувьсгалыг гүнзгийрүүлэх бодлого барьж байсан нь олон нийтийн дэмжлэгийг ихээхэн хүлээсэн, би ч энэ талд байсан. Үүнийг онолын хувьд ч буруушаах  зүйлгүй. Нийгмийн өөр байгууламжид шилжихэд тодорхой хугацаанд иргэдийн оюун санаа, хандлагыг өөрчлөх явдал тодорхой хугацаа заавал шаарддаг юм байналээ.

-Өнөөдөр  болж бүтэхгүй зүйл их байгаа тухай иргэд шүүмжлэн ярих болж,хувьсгалыг манлайлсан МоАХ чимээгүйхэн л байх юм…?

-МоАХ  дотроосоо хэд хэдэн улс төрийн нам төрүүлж, тэдэндээ улс төрийн үйл ажиллагаагаа даатгаж, ардчиллын үнэт зүйлсийг зөв төлөвшүүлэхэд хяналт тавих үүрэгтэй “Хоточ нохой”-н үүрэг гүйцэтгэх боллоо гэж МоАХ-ны хоёрдугаар их хурлаар шийдвэрлэж байсан. Гэтэл “Хоточ нохой” маань ган гэж дуугарахаа болиод сүүлээ цагираглан хэвтэхээс цаашгүй болсон нь энэ байгууллагыг удирдаж байгаа Х.Баттулга ардчилал иргэний нийгмийн боловсрол мэдлэг нимгэнээс гадна МоАХ-г хувийн компани шиг захирч өөрийнхөө төлөө дуугардаг хэдэн хүний цуглуулга болгосонтой холбохоос өөр аргагүй.

-Хувийн компани шиг гэж та ямар үндэслэлээр хэлж байна?

-МоАХ, АСХ, ШДХ, МоОХ, Ногоон хөдөлгөөний анхны хэсэг гишүүд “Ардчилсан хувьсгалыг анхлагчдын зөвлөл”  (АХАЗ) ТББ байгуулсан л даа. Тэгээд МоАХ-ын даргын хувьд Х.Баттулгатай уулзаж санал бодлоо солилцсон юм. Уулзалтанд Ш.Түвдэндорж, А.Гансүх, Г.Байгаль, Л.Эрдэнэчимэг нар ирсэн. Бид манай ардчиллын төлөвшилд гарч байгаа  гажуудал бэрхшээлийг арилгахад АХАЗ-ын бодлого үйл ажиллагааныхаа талаар ярьж МоАХ ямар байр суурьтай байгааг сонирхсон. Харин Баттулга “Та нар улс төр яриад “Хад мөргөнө шүү дээ” гээд харин Тавантолгойн асуудлаар хэвлэлийн бага хурал хийхийг санал болгосон.МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн, АН-ын ҮЗХ-ны гишүүн хүн ардчилал, иргэний нийгмийнхээ төлөвшилд санаа тавьж саналаа солилцохоор ирсэн гишүүддээ тэгж хандах нь үнэхээр зохисгүй санагдсан. Манай удирдах зөвлөл хуралдаад Тавантолгойн асуудлаар хэвлэлийн хурал хийхгүй, цаашид МоАХ-ны өнөөгийн удирдлагатай ямар нэгэн байдлаар хамтарч ажиллахгүй гэж шийдвэрлэсэн.

-Та нар мөнгө гуйгаад дургүйгий нь хүргэчихсэн юм биш үү?

-Ямарч тийм юм байхгүй.Бид гишүүдийнхээ татвар хандивт тохирсон ажил хийдэг. Цаашдаа  үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд санхүүгийн асуудал гарах байх гэхдээ сэтгэлгүй хүнээс барьцаатай харамж хэзээ ч авахгүй.

-Та нар тэгээд МоАХ-гоо зөнд нь орхиж байгаа юм уу?

Манай гишүүд дотор олон хөдөлгөөний анхдагчид, ямар ч хөдөлгөөний биш хүмүүс, эрдэмтэн судлаачид, залуучууд байдаг. Зөвхөн МоАХ гээд байх  боломжгүй боловч МоАХ-ын орон нутгийн байгууллагуудыг үүсгэн байгуулж байсан бараг “МоАХ” овогтой болчихсон олон хүн байгаа болохоор бид бусад гишүүдийнхээ гаргаж байгаа саналд анхааралтай хандаж байгаа

Бусад гишүүд гэж хэнийг хэлж байна?

-Нэрлэж барахааргүй олон хүн янз бүрийн хэлбэрээр саналаа илэрхийлж байна. Рэнцэнтавхай, Бямбаа, Мөнхбат гээд нилээд нөлөө бүхий хүмүүс санал бодлоо хэвлэл мэдээллээр илэрхийлсэн байна лээ.

-МоАХ-ны Их хурал хийвэл та нар дэмжиж оролцох уу?

-Нилээд идэвхтэй оролцож МоАХ-ыг МоАХ-ынх нь хүнд өгч 1990 оных шиг биш юмаа гэхэд дуу хоолойгоо гаргаж ардчиллынхаа сайн сайхныг таниулж, алдаа эндэгдэлийг нь хатуу хэлж, өнөөдрийн сайныг батжуулж, саарыг үлдэн хөөх нэг гар нь байвал хамтран зүтгэх л болно.

-Та МоАХ-ыг МоАХ-ын хүнд өгнө гэдэг чинь Х.Баттулгыг МоАХ-ын хүн биш гэсэн санаа юу?

-МоАХ-ны гишүүнчлэл чинь 1992 оны 01-р сарын 13-наар тасалбар болох ёстой. Гэтэл АН ялахаар хүн бүр МоАХ-ын гишүүн гэцгээх юм. Би 1989 оны 12-р сарын 22-нд Ховдоос ирж С.Зориг, Д.Дорлигжав хоёртой уулзаж байсан тэр өдрөөс хойш МоАХ-ын олон хурал үйл ажиллагаанд оролцож явахдаа Х Баттулгыг огт харж байгаагүй.  МоАХ-ны халуун тэмцэлд оролцож байгаагүй, хавчигдаж доромжлуулж үзээгүй,өлсөж цангаж хэвтээгүй болохоор МоАХ-ны гишүүддээ хүниймсэг хандаж, өөрийнхөө харцаар хөдөлдөг хүмүүсээр өөртөө хашаа босгоод байна даа гэж хардаг.

-Баттулгыг хувь хүнийх нь хувьд ямар хүн гэж та бодож байна?

-Би ганцхан удаа албан уулзалтаар хүний мөс чанарыг таньж чадахгүй шүү дээ.Сайн бизнесмэн, сайн тамирчин, бас Монголын Жүдо бөхийн холбоог сайн удирдаж байгаа гэдэг. Харамсалтай нь тэр улс төрч хүн огт биш.Тэр дундаа МоАХ-ны дарга түүнд дэндүү ахдах юм байна гэж боддог.

Л.ДОРЖ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

партизан 2016-02-06 202.179.25.60

Энэ МоАХ гэх дүр эсэгсэн ардчилагч нар авсанд орох болсон

Партизан 2016-02-06 43.242.243.22

Юуун удирдахыг хэлээд байна Хархүү чи. балчир байна даа. МоАХ-г АХАЗ, Дугуй заал клуб, Хонхны дуу г.м хуваагдсан бус уу? МоАХ-даа нэгдэцгээе. Женкоогоос л авч, хоёр яс салъя.Тэгээд болоо. Өөр олон юм ярих хэрэггүй. Харин Хархүү, Ренцэнтавхай та нар эхэлж дугарсан бол МоАХ-ынхныг нэн даруй цуглуулж хурлаа хий, МоАХ-аа чадвартай, боловсролтой, нэр цэвэр,зохион байгуулагч, шударга, Р.Мөнхбатад удирдуулах хэрэгтэй. Үүнийг л хий.

bi mongol hun 2016-02-06 103.57.95.168

BYAMBAA, RENTSENTAVHAI....NARIIG HOYOR GARAA URGUUD DEMJIJ BAINAA. TEGEED HEZEE NAAD DONKAROLINAG / kkk..naad yarmagiin hulgaich. 17 chingeleg spirtiig heleed baigaa ym/ PULEMETOOR SHURSHIJ MoAHolboog AVRAH VEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEEE. TURGEN HIIGEECHEEEEEEEEEEEEEEE TSAG YAVAAD BNASHTEEEEEEEEE 60 saya dollor nygaslachhaad zam teevriin yamiig nul avilgal bolgochloo Jargal hulgaich, Onon zamiin tenderchin, BATZAYA NAAHUI TUMUR ZAMIIG GARAARAA YGAASAN LUIVARCHIN, A.GANSUH GEEDHELD OROOGUI AVILGACHIN, GANBAT, BATERDENEGEED TUMURZAMIIN LUIVARCHID PEEEEEEE HURDLAACHEEE

Зочин 2016-02-06 112.72.12.4

АРДЧИЛСАН нам ялсан юм бол ЛИБЕРАЛ эдийн засгийн бодлого явуулах ёстои баих?ҮНЭТ зүилнь тийм л баих ёстои? ХААНА баина тэгээд ЖЕНКО-н дээрмийн баигууллага мэт харагдах болоод удаж баинаа?ТОМ ТӨСӨЛ хөтөлбөрүүдийг УНАГАХ хорлох ажиллагааны тэргүүн эгнээнд МоАХ баидаг? ЖЕНКО-н өгсөн ганц нэг баирны төлөө ҮНЭТ ҮЗЭЛ санаа ТЭМЦЭЖ баисан зорилгийнхоо эсрэг явдаг партизан гэгдэх өрөвдөлтөи гарууд хөөрхий хөөрхий?

женкод 2016-02-06 172.88.225.96

женко гэдэг тенег тагдгар эрд оролцоогуй сэдэв байна уу аа

Oldoh 2016-02-06 202.9.41.130

Khobdod tsagdaa hiij baikhdaa hun buudaj alj baisan butehgui nuhur shuu.Ene HARHUU GEDEG nuhur chin.Huuhemseg er ni butehgui gar daa.Itgej bolohgui hun dee

Зочин 2016-02-06 202.179.18.61

teneg gazar bolsoon bn lee

Зочин 2016-02-06 59.153.113.124

Жэнкогоос салж чаддаггүй МоАХ-г ямар чадвартай олон уригалч үзэлтэй хөдөлгөөн гэхэв дэ.

Vas 2016-02-06 202.9.40.102

женко Баттулга бол боловролгүй ном уншиж нэрээ зөв бичиж чаддаггүй таc харанхуй хүн яаж манай МоАХ холбоог удирдах вэ дээ харин булчингийн хүчээр өрсөлдгчөө дарж авдаг самбочин төмөр зам таван толгойг нурааж ялалт байгуулсан нь өөрт нь сайхан ард түмэнд хорлонтой хэрэг болсон юм шүү

Зочин 2016-02-06 182.160.0.205

МоАХ ны байр хэний өмчлөлд байдаг юм бэ. Байрийг нь жэнко өмчлөөд авчихсан бол тэгээд дуухаа. МоАХ гэж шагнал горьдсон, гомдоллосон нөхдүүдийн бөөгнөрөл.

МоАХ 2016-02-06 202.179.25.60

Үнэн хэлж

Зочин 2016-02-06 73.133.19.139

Ard-g demjij bn! Ene umhii debil ANuusuud 90 ond uildverlel yavuulj uls orniig hugjuuldeggui yum naimaa hiij hugjdug yum yarij bsan nuhduud odoo bolohoor uildverlel l Mongol ulsiig avarnA gej yarij yavna, iim erguu balai oron garan nuhduud odoo icheesei !!!

uher mongol 2016-02-06 59.153.113.57

tegeed ene gar ooroo udirdaj chadah um bhdaa .alialagch

Зочин 2016-02-06 204.124.83.130

Jenko ta 2 uur uuriinhuu argaarl hulgai hiih gesen luivarchid. harin arga mehuudn uur baina. Chinii arga jijig hulgaichiih jenkogiih arhag hulgaichiih

Зочин 2016-02-06 150.129.142.203

Шантааж хийж мөнгө олох гэсэн ийм хүмүүс их байх юм даа...

Ард 2016-02-06 68.100.43.176

90 оны өөрчлөлт бол цэвэр АНУ, Европын захиалгаар хийгдсэн зүйл юм шүү. 1945 оноос эхэлж АНУ, Европ социалист нийгмийг унагаах, нураах ажлыг хийж эхэлсэн юм. Энэ систем өөрөө нурж унаагүй, үүнийг зориуд санаатайгаар устгасан юм аа. Соц-н нийгэмд алдаа бол байсаан байсан, ерөөсөө огт алдаа дутагдалгүй нийгэм гэж хаана ч байхгүй, байдаг ч үгүй юм. Харин тэр нь ямар алдаа байв аа гэдгээ огт ярилгүй гадныхны хатгаас түлхээсэнд орж ямар ч бодлоггүйгээр бүх зүйлээ нурааж устгасны горыг одоо ч бид амссаар байна. Соц-н үеийн үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж,тэнд ажиллаж сурсан ажиллах хүч,инженерүүдээ улам сайжруулахад улсаас мөнгөөр туслаад ядахнаа гадаадаас зээл авахад нь баталгаа гаргаж өгөөд яваж болоогүй юм уу?Чех,Польш,Унгар Соц үеийн ихэнхи үйлдвэрүүдээ манайх шиг шууд устгаагүй шүү дээ.Мэдээж тэдний технологи тухайн хоцрогдсон л бсан.Гэхдээ тэд сайжруулаад аваад үлдсэн.Одоо Чехийн SKODA-TATRA, арьс, гутлын үйлдвэрүүд, Польшийн усан онгоц, хөдөө аж ахуйн бүтээгдхүүнүүд,Унгарын эм бэлдмэлүүд байсаар л бн.Дэлхийд ч өрсөлддөг болож бн.Гэтэл манай сайжруулахын оронд ор үндэсгүй шууд устгаад хаясан шүү дээ. Туйлширсан шүү дээ. Одоо дахиад эхлүүлэх гэхэд ядаж л ажиллах хүч,инженер техникийн ажилчид бэлдэх гэж маш олон жил болно доо.Тэр үед ядаж сахилга баттай ажиллах хүч,техник, технологийн ерөнхий мэдлэг сайтай инженер,техникчид бий болсон байсан. Энэ чинь л техник технологоо сайжруулж урагш дэвших хамгийн гол суурь байсан юм даа. Одоо нэгэнт тэр уламжлал тасарсан. Одоогийн компьютер тоглоом, архи, хүүхэн, мөрийтэй тоглоомд донтсон, наймаа, баар, рестораны зөөгч мэтийн хөнгөн ажил хийж сурсан залуучуудыг олон цагийн сахилга бат өндөртэй үйлдвэрийн ажилд сургаж,одоогийн онолоос өөр юм мэдэхгүй инженер,техникчидээр шинэ техник технологи сургахад ч хэцүү олон жил шаардагдана.......

зочин 2016-02-06 122.201.17.34

Санал нэг байна

Ард 2016-02-06 68.100.43.176

Монголын ардчилсан Холбоо гэж 90 онд хийсэн болчимгүй үйлдлээрээ Монгол улсыг намаг балчигт унагасан нөхдүүд наад тэнэглэлэлээ одоо болицгоо... Танай анархистын холбоог улсаас хулгайлсан мөнгөөрөө наад ЖОНХУУ баттулга чинь та нарыг бас давхар худалдаж авсан биз дээ. ЖОНХУУ баттулгын хөлсний бас бөгсний алчуур болж явдгаасаа ичицгээ... Одоо Монголд ЖОНХУУ баттулга хэрэггүй, МОАХ хэрэггүй, Ардчилсан Нам хэрэггүй, Ардын Нам ч хэрэггүй,та нар шиг Монголыг хэд хуваасан нөхдүүд бол бүр хэрэггүй. Монголын төрийг гадаад болон дотоодод өндөр боловсрол эзэмшсэн, нэр төр цэвэр шинэ залу үе удирдах болно оо.... 90 оны өөрчлөлт чинь бараг жагсаал цуглаан хийлгүйгээр аяндаа өрнөж байсан үйл явц шүү дээ. Харин яг энэ үед хэдэн нөхөр босож жагсаал цуглаан зохион байгуулчихаад хувьсгал хийчихлээ гээд байгаа юм. Энд ямарч эрсдэл байгаагүй, зүгээр урсгалаараа болсон үйл явц шүү дээ. Энэ дундаас "баатар", “партизан” тодруулах гээд хэрэггүй. Тэд зүгээр л чоно борооноор гэдэг шиг л тухайн үедээ алиа алдчихсан , яахаас ч буцахгүй, тэр үедээ зүгээр л сул доройчууд л байлаа шүү дээ. Тэднийг өнөөдөр баатараар өргөмжилж миний ард түмнийг бүү доромжлогтун. Зүгээр цөөн хамт олонтой нэг байгууллагынхан дээш нь санаа оноогоо чулуудахад л энэ хувьсгал аяндаа болох байлаа шүү дээ. Энэ дундаас гавъяа байгуулсан хэмээн зарим нь өнөөдөр бүр рольдоо итгэчихжээ. Энд ямарч гавъяа байхгүй. Монголын ард түмэн өнөөдрийн тогтолцоонд зүгээр урсгалаараа орсон шүүдээ. Үүнийг шинжлэх ухааны зөв аргачлалаар судалвал үр дүн нь яг тодорхой гарна. Зарим нь бүр өөрсдийгээ партизан гэдэг болж, бас ганц нэг нь улсын баатар болчихоод инээгээд л, яг тийм гэж бодоод л давхиад байх. Энэ 25 жилд болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ. Сүүлийн хорин гурван жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. 90 оны өөрчлөлт гэгчийг ямар ч зорилгогүй, төлөвлөгөөгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна. Өөрийн гэсэн Ерөнхийлөгч, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал, ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирч байна. Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн орон л болж буй дүр зураг харагдаж байна. Өнөөгийн "ардчилагчид","шинэчлэгчид", гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд. Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс болсон гэдгийг нь бас л батлаад өгчихлөө. Эрх баригчид нь ард түмнээ хорин гурван жил доромжилсон нь газар нутгийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлалаар нэг мөр батлагдчихлаа. Зөвхөн хорин гурван жил төрд ээлжлэн гарсан эрх баригчид л хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн муу муухай луйвар,дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, дээрэмдэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан хамгийн адгийн гэмт хэрэг хийж, харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа. 1990 оны ямар ч тооцоо судалгаа хэт их хийрхлээс үүдэн ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаас зээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна? Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан юм. Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид, эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, дүйнгэ, буруу гарын хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүх гай гамшгийн эхлэл тавигдсан юм. Энэ бүх зүйл ердөө л өнгөн тал ил харагдах хэсэг нь. Харин цаана нь жинхэнэ хулгай, дээрэм, цөлмөлт яагдсан юм. Энд л бид Монголын "ардчилсан шинэчлэгчид" тэдгээрийн хамтрагч болох уугуул нам гэж өөрсдийгөө хөөргөгч нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг. Бага зэргийн тодруулгаар эхэлье. "Үндэсний баялаг" гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтээр сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна. 1990 онд Монгол оронд хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан "ардчилагчид" тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе? Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр л хулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулж алт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.доллар алдагдаж Монгол улсын валютын сан хоосорчээ. Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна. Ерөнхийлөгч асан нэг нөхрийн санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн нилээдгүй хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734 болж хэдэн зуу, мянгаараа (хэд болсон нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ. Энэ бүхэн бол хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна. Хийрхэгчдийн гайгаар улс орон нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр эдийн засгийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн маш богино хугацаанд үйлдсэн юм. Хорин тавхан жилийн дотор шүү дээ. Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна. Монголын хөрсөн доорх баялаг, стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын дээрэмчид хамтран юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайран зүтгэцгээж байна. Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийн орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд ззн дээр нэмээд хэн ч халдашүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан, түрээслэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа ч ямар ч л гэсэн аль нэгээр нь шийдэгдсэн Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар)-н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэж банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж , дээрэмдэн цөлмөсөн юм. Үүнээс дурьдвал "ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос, Хадгаламж" гэх мэтээр үргэлжилсэн юм. Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаас руу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн хөрөнгийг хоосолж мөнгийг завшин үгүйрүүлсэн юм. Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 10 тэрбум ам.доллар хүн нэг бүртээ хуваагаад үзвэл Монгол хүн бүр 3500 ам доллар буюу 5 сая төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрний 7,5 тэрбум ам,доллар нь өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан стандарт бус хамтарсан засгийн газрын үед тавигджээ. Энэ их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов? Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийг ихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна. Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна. 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ? "Монголын ардчилал" загварыг боловсруулагчид манай ардчилсан шинэчлэгчид нар Монгол орныг зүгээр ангал руу "чулуудчихжээ. Тэд эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол орны баялгийг үнэгүйдүүлж биднийг тоно хоосруулсаар л байх болно. Энэ бүгдийг зэрэгцээгээр "их хулгайд" оролцсон "харийн зөвлөхүүд Монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж хулгайг дэвэргэсээр л байх болно. Эрх баригч нар олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж Монголын ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бид доромжлуулсаар л байх юм гэж үү. Бидэнд ирээдүй байхгүй гэж үү?

шинэ үе 2016-02-06 103.26.193.4

монгол орон эзэнгүйрж монгол ахан дүүс мөхөж байна ч гэх шиг хоосон хиирхэгчиин нэг юм аа та ? тэр таны яриад бхщайгаа шинэ нэр цэвэр залуу үе чинь яг адилхан ионгол хүн лбайж таараа ? новые монгол ч мэдэхгүй их санасан газар л өолох ббайхаа даа

Зочин 2016-02-06 103.26.193.4

МОАХ бол улиг домог болсоон иш

Өвгөн 2016-02-06 59.153.114.166

МоАХ монгол оронд нийгэм УТ-ийн түүхэн эргэлт нийсэн гэдгийг монголын ард түмэн мэднэ. Харина өнөөг хүртэл оршин байсаар байгаад гайхдаг. Энэ бол улс оронд шинчлэлийг удирдан хийсэн олон нийтийн байгууллага болхоос ямар нэг мэргэжлийн холбоо,төр нийгмийн гүүр болсон олон нийтийн байгуулга биш. Өөрөөр хэлвэл үүргээ биелүүлсэн учир аль дээр тарах ёсой басан юм. Харина улс нийгэмийн тогтворгүй байдал үүссэн үед эргэн сэргэж үйл ажиллагаагаа сэргээн явуулыг бол үгүйсгэх аргагүй юм. Тиймч учираас одоо нэр хүндгүй ямарч хэрэггүй байгуулга боллоодоо. Ариваа юманд өөрийн оршин тогтнох орон, зай цаг хугацаа гэж байдаг юм шүү дээ...

mongol 2016-02-06 182.160.0.71

ene maanag har ym tegeed jenkogoos hol davlaa yu.ongorson dursamjaaraa amidrah gej ydsan ydmag negen bololtoi.

МоАХ-ын гишүүн 2016-02-06 202.9.40.137

Ардчилалын төлөө зүтгэж байсан хүмүүс эргэж харах ч эрэгцүүлж бодох ч асуудал байгаа Юмаа Тэр байгууллага нь хаана байдаг юм бэ уулзах санаа байна

irgen 2016-02-06 122.201.24.236

Женко МоАХ-ыг зөвхөн хувийнхаа зорилгод л ашиглаж байгаа. Хэдэн гишүүдийг нь ганц өрөө байраар хуураад амыг нь тагласан. Тэгээд л хувьчлаад авчихсан. Ийм л байна.

Зочин 2016-02-06 59.153.113.98

Хархүү. Өөрөө Жамсранжав Намсрай нарын тоглоомын күкелдээ байсандаа

Zochin 2016-02-06 31.33.41.104

Tegeed hurlaa hiigeed uurchuluuchee

Зочин 2016-02-06 103.229.123.127

Өнгөрсөн баларсан дурсамжаараа амьдрах хүмүүс их байх юм даа. Тэр цаг үе чинь эргэж хэзээ ч ирэхгүй. Тэр үедээ далдагнаад бүгд АНУ болон гадаад явчих, эрх мэдэлд хүрчих санаатай, гарууд байсан. Одоо нэг их Үүлээс авахуулаад бүгд л "Ардчилал" гэж өмчилсөн, баатрын дүр эсгэсэн гарууд. Тэр үедээ үүргээ гүйцэтгээд барууныхны гар хөл болоод дууссан. Өөр юм олж хий. Одоо шал өөр хүмүүс өөрчлөгдөж

Zochin 2016-02-06 103.26.192.42

Medleg bolovsrolgui baij blnoo,uls turch bish bj bolno niigmiin taliin setgel, ard tumnee gj bdohgui bj blno, harin ataarhagch bolon daranguilagch l baij bolohgui shu.Ene l ayultai shu mongolchuudaa!! Yu gesen ug ve? Ih hurliin gishuun, olon udaa hamgiin tom yamnii said hiisn hun baij, neg kompani esreg busdiig turhirch, hevleliin baga hural hii gej baidg? Ene bol eruul uhaan bish,

Зочин 2016-02-06 122.201.22.105

Одоо МоАХ-ны нэрийг ашиглаад байгаа нөхдүүд 1990 онд МоАХ-ны ярьж,тэмцэж байсан зүйлсийн яг эсрэгээр ярьж, хийж байна.

үүл 2016-02-06 202.179.25.60

Үнэн үнэн

Зочин 2016-02-06 202.9.41.138

Jenko huuhed ch shahaand orj baina da. delhiin ataman boltson ym shig ih sagsuursan da. odoo deelee numruh uu buuj uguud jagsaltand oroh u gedeg songolttoi sandarch baina da. ih munguur kino hiij olon setguulcheer ard tumen taltsuulah ym hiisen de. hunii tar tegeed tanigdah ym doo.

www 2016-02-06 202.126.89.155

zonog tolgoi he he he

www 2016-02-06 202.126.89.155

zonog tolgoi he he he

ABCD-korea-gaas 2016-02-06 223.62.163.87

Hovdiin Harhuu gagtshuu uneniig heljee ! . MoAX bol uls totiin nam bish Uls tor olon niitiin baiguullaga gagtshuu niigemd chin uneniig tunhagladag niigmiin shudraga unenii toloo tuuchee n bolson baiguullaga ym . Zaluu nas itgel setgelee chin uneneer ogch yvsan MoAX-ndoo anhnii gishuudn odooch setgel zurheeree holbootoi baidag ym shuu !