АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсчээ | News.MN

АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсчээ

АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсчээ

АНУ-ын дээд шүүхийн шүүгч Рут Бейдер Гинзбург таалал төгсчээ

АНУ-ын Дээд шүүхийн шүүгч, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч Рут Бейдер Гинзбург Баасан гаригт /2020.09.18/ нойр булчирхайн хорт хавдрын улмаас 87 насандаа таалал төгсчээ. Гинзбург нь тууштай либерал үзэлтэн бөгөөд Дээд шүүхэд шүүгчээр ажилласан хоёр дахь эмэгтэй юм. Тэрээр 1993 оноос хойш тус улсын Дээд шүүхийн шүүгчээр ажилласан ба эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн.

Гинзбург таалал төгссөнөөр ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед Цагаан ордны тэргүүн Дональд Трамп гурав дахь томилгоогоороо Дээд шүүхэд өөрийн хүнээ томилох боломж үүсч байна.

Гинзбург нь АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбоогоор дамжуулан хүйсийн эрх тэгш байдал болоод эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажилд идэвхтэй оролцдог нэгэн байсан ба эмэгтэйчүүдэд сайн дураараа хуулийн зөвлөгөө өгч, АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбооны Эмэгтэйчүүдийн эрхийн төслийг боловсруулжээ. Мөн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль ёсны болгоход оролцсон анхны дээд шүүхийн гишүүн, Эмэгтэйчүүдийн нэрэмжит Үндэсний танхимын гишүүн байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-19 66.181.161.47

Мундаг ухаантай еврей авгай!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж