АНУ-ын жүжигчин Меган Маркл Их Британийн ханхүү Харритай гэрлэснээр Сассексийн гүнгийн ахайтан гэх хэргэм, ямбыг эдлэх болсон билээ. Гэвч тэрбээр энэ оны эхээр ханхүү Харриг дагуулан Их Британийн эзэн хааны гэр бүлийг орхин АНУ-д тусдаа гарсан юм. Ийнхүү Их Британийн эзэн хааны гэр бүлээс өрх тусгаарлан, эрх ямбаа орхисон анхны хүн нь ханхүү Харри болсноор олон нийтийн анхаарлыг татсан билээ.
Үүний зэрэгцээ дуулианы эзэн ханхүү Харри, Меган нар “Netflix” компанитай 100 сая ам.долларын гэрээ байгуулсан аж. Их Британийн хатан хаан II Элизабетагийн амьдрал, загаслалын тухай өгүүлэх “Хаан ширээ” нэртэй цувралыг “Netflix” компани бүтэхээр ажиллаж буй.
Эх сурвалж: Hollywood Gossip
Холбоотой мэдээ