Цагаан сараар цасан шуургатай

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Цагаан сараар цасан шуургатай

Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр сар шинийн өдрүүдэд нийт нутгаар цасан шуургатай байх нь. Тодруулбал, хоёрдугаар сарын 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 10-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Энэ үеэр буюу хоёрдугаар сарын 8-нд салхи зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч явган шуурга тавих бол, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурах аж. Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан.  Бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. 11-нд буюу шинийн 3-нд ихэнх нутгаар хүйтрэх юм байна.

Сар шинээр хөдөө орон нутгийг зорих бол дулаан хувцаслаж, бэлтгэлээ сайн хангасны дараа аян замд гарахыг холбогдох байгууллагууд анхааруулж байна.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж