Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Навальныйг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ

Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг тус улсын хэд хэдэн эрдэмтэд Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар Америкийн Ратгерс их сургуулийн профессор Сергей Ерофеев мэдэгджээ. Одоогоор Навальныйг Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэрийг зарлаагүй байна. Навальныйг тус шагналд нэр дэвшүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Израйлийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нар дэмжсэн байна.

"Өмнө нь түүний үйл хэргийг эсэргүүцдэг байсан хүмүүс ч Навальныйг Энх тайвны шагналд нэр дэвшихийг дэмжиж байна. Хэдийгээр Нобелийн энх тайвны шагнал үнэгүйдэж байгаа ч Навальныйд хүртээвэл эргээд үнэ цэнэтэй болно гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа" гэж Сергей Ерофеев ярьжээ.

Нобелийн шагналд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа есдүгээр сард эхэлж, ирэх жилийн нэгдүгээр сарын 31-нд өндөрлөх юм.

Ерөнхийлөгч Путины засаг захиргааг хүчтэй шүүмжилдэг тэрбээр наймдугаар сарын 20-ны өдөр Сибирьт орон нутгийн сонгуулийн кампанит ажлаар явахдаа нисэх онгоцонд гэнэт бие нь муудаж, комад орсон байдалтай Томск хотын эмнэлэгт хүргэгдсэн. Томск хотын эмнэлэг түүнийг чихрийн шижин өвчний улмаас ухаан алдсан хэмээн дүгнэсэн ч одоо түүнийг эмчилж буй Германы “Charite”  эмнэлэг түүнийг ямар нэгэн хоронд хордсон хэмээн дүгнэсэн юм. Германы цэргийн лабораторийн дүгнэлтээр Навальныйг мэдрэл саажуулах “новичок” бодисоор хордуулсан гэдгийг баталсан талаар Германы эрх баригчид зарлаж, ОХУ-ын эрх баригчдаас үнэнийг илрүүлэхийг шаардаж байгаа билээ.

Одоогоор Навальный ухаан орж, биеийн байдал нь харьцангуй сайжраад байна. Тэрбээр эмнэлгээс гармагцаа эх орон руугаа буцаж шударга бус, авлига хээл хахууль, эрх баригчдын дарангуйллын эсрэг тэмцэх үйл хэргээ үргэжлүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа.

Эх сурвалж: News.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж