Тамирчдаа халдвар авхуулахгүйн тулд 37:0-ээр хожигджээ | News.MN

Тамирчдаа халдвар авхуулахгүйн тулд 37:0-ээр хожигджээ

COVID-19

Тамирчдаа халдвар авхуулахгүйн тулд 37:0-ээр хожигджээ

Тамирчдаа халдвар авхуулахгүйн тулд 37:0-ээр хожигджээ

Германы хөлбөмбөгийн доод лигийн “SG Ripdorf /Molzen” клуб өнгөрөгч амралтын өдөр болсон тэмцээний үеэр тамирчдаа коронавирусийн халдвар авахаас сэргийлсэн арга хэмжээ авсан нь өрсөлдөгч багтаа 37:0-ийн харьцаагаар ялагдахад хүргэжээ.

Өмнөх тэмцээнд тэдний өрсөлдөг “SV Holdenstedt II” клубын тамирчид коронавирусийн халдвартай хүнтэй тоглосныг мэдсэн “Ripdorf” клубын тэргүүн тамирчдаа вирусээс хамгаалах үүднээс тэмцээнийг хойшлуулах хүсэлт гаргажээ. Гэсэн ч зохион байгуулагчид зөвшөөрөөгүй бөгөөд тэмцээнийг алгасвал мөнгөн торгууль төлөх ёстой болсон аж.

Ингээд клубын тэргүүн торгууль төлөхгүйгээр, тамирчдаа халдвар авхуулахгүй байх арга сийлж сайн дураараа талбайд гарах тамирчдыг сонгожээ. Ингэхэд ердөө долоон тоглогч талбайд гарахаар болсон аж. Тэдгээр долоон тоглогч талбайд өрсөлдөгч багийн тоглогчдоос зай барин тоглосон нь тэднийг 37:0-ээр хожигдох шалтгаан болжээ.

“Улирлын тэмцээнүүдээс оноо цуглуулах нь бидний хувьд чухал байсан ч тамирчдын эрүүл мэнд үүнээс ч чухал учир ийм шийдэл хүрсэн” хэмээн “Ripdorf” клубын тэргүүн ярьсан байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж