Горилла төрсөн өдрийн бялуугаа алдав

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Горилла төрсөн өдрийн бялуугаа алдав

Филадельфи хотын амьтны хүрээлэн баруун тэгш өндөрлөгийн гэх Мотуба нэртэй горилласармагчингийн төрсөн өдрийг тэмдэглэжээ. Өнгөрсөн бямба гаригт 31 нас хүрсэн гориллад төрсөн өдрийн  бялуу бэлтгэн тавсан байв. Дуу хуур болж байх хоорондуур нь түүний дуртай үзэм, йогуртаар хийсэн бялууг нь хөршийн эмэгтэй горилла нь хулгайлаад идчихсэн байлаа.

Мотуба гориллаг 2014 онд Небраска мужийн амьтны хүрээлэнгээс авчирчээ. Барууны тэгш өндөрлөгийн горилла нь 50 хүртэл насалдаг гэж ярьдагч нь ер нь энэ сармагчин 34 жилийн настай гэнэ. Энэ төрөл нь мөхлийн эрмэгт орсон амьтанд тооцогддог байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж