Даваа гаригаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Даваа гаригаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Даваа гаригаас хүүхдийн автобус явж эхэлнэ

Нийслэлийн Боловсролын газрын судалгаанд үндэслэн төвийн зургаан дүүргийн ерөнхий боловсролын 31 сургуулийн 35 чиглэлд энэ сарын 21-нээс буюу Даваа гаригаас  "Сургуулийн автобус" үйлчилж эхэлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй юм. Дээрх 35 чиглэлд нийт 40 автобус үйлчлэх бөгөөд зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зорчих юм.

Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэж үзэж байна.

Сургуулийн автобусны чиглэлүүдийг доорх зургаас харна уу. 


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж