Саран дээр очсон зургаа дахь хүн өөд болов

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Саран дээр очсон зургаа дахь хүн өөд болов

ЭдгарМитчелл

Фото: НАСА / Wikipedia

 

Флорида мужийн Уэст-Палм-Бич хотноо 1971 онд саран дээр буусан Эдгар Митчелл гэдэг астронавт нас барсан тухай охин нь Palm Beach Post сонинд мэдээлсэн байна. Охиных нь хэлснээр, 85 настай Митчелл  орон нутгийн хоспис эмнэлэгт хоёрдугаар сарын 4-нд нас баржээ.

 

Митчелл дэлхийн дагуул дээр хөл тавьсан зургаа дахь хүн бөгөөд тэрээр"Аполлон-14» сансрын хөлгийн багт Алан Шепард, Стюарт Руснарын хамт багтаж байв.

 

Түүний нислэг нь Аполлон хөтөлбөрийн найм дахь болсон бөгөөд уг хөлөг 1971 оны нэгдүгээр сарын 6-нд хөөрч ес хоногийн дараа Номхон далайн өмнөд хэсэгт газардсан байлаа.

 

"Аполлон» хөтөлбөрийг АНУ 1961 оноос хэрэгжүүлэн саран дээр зургаан багийг буулгажээ. Хамгийн сүүлд 1972 онд  зургаа дахь баг саранд бууснаас хойш 1975 онд хөтөлбөрийг хаажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж