Баруун аймгуудаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудаар цочир хүйтэрнэ

Баруун аймгуудаар цочир хүйтэрнэ

Өнөөдрөөс (2020.9.19) эхлэн дахин баруун аймгуудаар  хүйтэрнэ. Энэ өдрүүдэд баруун болон төв аймгийн зарим газраар, 21-нд баруун аймгийн зүүн өмнөд, төв аймгийн нутгийн зарим газраар, говийн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орж, уулархаг газраараа нойтон цас дахин орох төлөвтэй байна.

Салхины хувьд төв, говь, зүүн аймгуудын нутгаар энэ сарын 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар харьцангуй салхитай байна. Зарим газраараа секундэд 15-17 м/сек хүрч ширүүсэх бол энэ сарын 18-нд Алтайн салбар уулс, энэ сарын 20, 21-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 5-10 м/секунд, зарим үед 12-14 м/секунд хүрч ширүүснэ.

Энэ жилийн хувьд тариалангийн бүс нутгаар хур тунадас татрахгүй, хүндрэлтэй байгаа  Энэ сарын 20-ноос эхлэн дахин хур тунадас орж эхэлнэ. Энэ өдрүүдэд харьцангуй дулаан байх төлөвтэй байгаа боловч газар тариаланчид маань цаг агаарын мэдээг тухай бүрт шинэчлэн авч, ажлаа зохицуулахыг зөвлөе.

Есдүгээр сарын 21, 22, 23-ны өдрүүд болон аравдугаар сарын урьдчилсан төлвөөр газар тариалангийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дундажаар хүйтэн байх төлөвтэй. Харин хур тунадас нь олон жилийн дундажийн орчим байна.

Эх сурвалж: Цаг уур, орчны шинжилгээний газар

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж