Христийн номлогчоос 4.6 тэрбум вон нэхэмжлэв | News.MN

Христийн номлогчоос 4.6 тэрбум вон нэхэмжлэв

Христийн номлогчоос 4.6 тэрбум вон нэхэмжлэв

Христийн номлогчоос 4.6 тэрбум вон нэхэмжлэв

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын захиргаанаас коронавирусийн цар тахлаас сэрэмжлэх анхааруулгыг үл тоон нийтийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсан Христийн шашны номлогчоос их хэмжээний нөхөн төлбөр нэхэмжилжээ. Сөүл хотын төв хэсэгт өнгөрсөн наймдугаар сарын дундуур жагсаал цуглаан зохион байгуулсан “Саранг Жейл” сүмийн номлогч Жон Кван Хуныг Засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсан гэж буруутгасан аж. Тэрбээр жагсаалд өөрөө биечлэн оролцсон ба хожим нь коронавирусийн халдвартай нь тогтоогджээ.

Сөүлийн захиргаа түүнээс нийтдээ 4.6 тэрбум воны нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд зарга үүсгэсэн байна. Хотын захиргааны мэдэгдэлд дурдсанаар нийслэлд халдвар авсан 641 хүнийг эмчлэхэд 330 сая вон, тэднийг гэрийн хорион байх хугацаанд 663 сая воныг тус, тус зарцуулсан аж. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ халдварын тархалт нэмэгдсэнээс болж алдагдал хүлээсэн шууд бус хохирлыг ч түүнээс нэхэмжилжээ.

Сөүл хотод өнгөрсөн наймдугаар сарын эхээр өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол 10 хүрэхгүй болж буугаад байжээ. Гэвч наймдугаар сарын 15-ны жагсаалын дараа халдварын тохиолдол өдөрт 150-аас дээш бүртгэгдэх болсон аж. Өмнөд Солонгосын Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний төвийн мэдээллээр “Саранг Жейл” сүмийн 1168 хүн халдвар авсан бол жагсаалд оролцсон 587 хүн коронавирусийн халдвараар өвчилжээ. Сөүлд өнгөрсөн наймдугаар сарын дундуур халдварын тархалт дахин эрчимжсэнээс фитнес клуб, РС тоглоомын газруудыг хааж, кафе, ресторануудыг оройн 21.00 цагаас хойш үйлчлүүлэгч авахыг хориглосон юм. Эдгээр хориг арга хэмжээг энэ долоо хоногийн эхээр цуцалжээ. Сөүлд хотод өнөөдөр коронавирусийн халдварын 46 шинэ тохиолдол бүртгэгджээ.

Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Сөүл хотын захиргаа Христийн шашны Шинчонжи сүмийг коронавирусийг эрчимтэй тархахад нөлөөлсөн гэж буруутган тус сүмээс 200 сая воны нөхөн төлбөр нэхэмжилж байв. Учир нь илэрсэн халдварын тохиолдлын дийлэнх нь Шинчонжи сүмийн итгэгчид байсан төдийгүй сүмийн удирдлагууд гишүүдийнхээ нэрс болон бусад мэдээллийг гаргаж өгөхгүй халдварын эсрэг тэмцэлд саад учруулжээ. Эрүүгийн хэрэг үүссэний дараа сүмийг үүсгэн байгуулагч И Ман Хи өөрийн биеэр хэвлэлийн хурал зохион байгуулж, буруугаа хүлээн, ард иргэд болон эрх баригчдаас хүлцэл өчиж, коронавирустэй тэмцэх үйл хэрэгт 12 тэрбум вон хандивлаж байгаагаа зарласан. Гэвч Сөүл хотын захиргаа энэхүү мөнгийг авахаас татгалзсан юм.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-09-19 193.36.225.124

Medrel muutai umnuud. Jesus gej neg khulkhi baagii bi ertonciin eznii khuu baina geed baakhan khun amitan khulkhidaj baisan shig baigaan.

Avatar

Зочин 2020-09-19 202.126.90.120

Монголчуудын хоосорсон эзэнгүй оюун санааг христийнхэн тэр дундаа солонгосын гаж пасторууд эзлээд хүрээгээ тэлээд удаж байна. Юугаар дуусах юм болдоо

Avatar

Зочин 2020-09-19 192.82.70.27

Гажиг узэлтэнгууд унэн даврах юмаа энэ улсад!!! Манайд ч гэсэн олноор ороод ирсэн байгаадаа!!!!

Avatar

Зочин 2020-09-19 139.5.219.180

ХҮМҮҮС ҮХЭХИЙГ ТООХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭ. БАС НЭГ МУНХРАЛ ЮМДА.

Avatar

Зочин 2020-09-19 202.9.47.28

Tiim shu.hund hor boloh uchuuhen zuilees ch, shashintan hun tatgalzah uchirtai.Getel yagaad ingeed bdag ym bol…busdiig hairlah enereh setgel ni dutmag bgaa bolood l ter bh daa.Ali ch shashintan adilhan busdiig hairlahiin tuld setgeltei baidag bhaa.Yaltai ch ym dee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж