Их Британид тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой боллоо | News.MN

Их Британид тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой боллоо

COVID-19

Их Британид тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой боллоо

Их Британид тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь тодорхой боллоо

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсад коронавирусийн цар тахлын хоёр дахь давалгаа эхлэх нь гарцаагүй болсныг зарлажээ.

Сүүлийн өдрүүдэд нийслэл Лондон хот болон хойд бүс нутагт нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол бараг хоёр дахин нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байжээ. Эдгээр бүс нутгуудад өдөрт шинээр бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 6,000-д хүрсэн аж.

Иймд Их Британийн Засгийн газар хөл хорионы дэглэмийг чангатгаж болзошгүй гэж Борис Жонсон анхааруулжээ.

Их Британи нь цар тахалд хамгийн их хүнээ алдсан тав дахь улс юм. Тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок орон даяар дахин хөл хорио тогтоох нь хамгийн сүүлд авах арга хэмжээ байх ба одоогоор хараахан хөл хорио тогтоох төлөвлөгөө байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Одоогоор тус улсад хэсэгчилсэн хөл хорио тогтоосон ба 10 гаруй сая хүн хөл хорионд байна.

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж