Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн хурал өчигдөр болжээ. Энэ удаагийн хуралдааныг дүүргийн Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх ажлыг Зохицуулах Зөвлөлийн дэд дарга Ш.Бат-Өлзий зарлан хуралдуулж, тэмдэглэлт сар шинийн баярын өдрүүдэд дүүргийн цагдаагийн гурван хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэсүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг үүрэг болгосон байна.

Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд мөн энэхүү арга хэмжээг зохион байгуулсаны дүнд дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үзүүлэлттэй байгааг энэ үеэр дурджээ.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж