НӨАТ-ын урамшууллын есдүгээр дүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг маргааш (2020.9.20) Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2020 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдөр 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд /ebarimt.mn/ бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын супер шагнал 40 сая төгрөг байна гэж Татварын ерөнхий газраас мэдээллээ.
Өмнөх наймдугаар сарын 16-ны өдөр болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлоор:
- 5 сая төгрөгийн 1
- 3 сая төгрөгийн 24
- 1 сая төгрөгийн 281
- 100 мянган төгрөгийн 2714
- 30 мянган төгрөгийн 27,467 баримт тохиролд таарч азтан болсон.
Гэвч супер азтан тодроогүй. Энэхүү тохиролд 2020 оны долдугаар сарын 01-31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 30,504,370 баримт оролцжээ.
НӨАТ-ын хуулиар иргэд худалдан авалт хийсэн баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцож 20 мянгаас 400 сая төгрөг хүртэлх мөнгө хожих боломжтой.
Хэрэв та сугалааны тохирлоор 30,000; 100,000 болон 1,000,000 төгрөгийн хонжвор хожсон бол ибаримт системд нэвтрэн баталгаажуулах товчийг дарж хүсэлтээ ирүүлнэ. Харин 3 сая төгрөг болон түүнээс дээш төгрөгийн хонжвор хожсон бол ибаримт системд нэвтрэн баталгаажуулах товчийг дарж, хянах хэсэгт байрлах хүсэлтийн маягтыг татан авч бөглөх ба төлбөрийн баримт, иргэний үнэмлэхний хуулбарын хамт харьяа татварын хэлтэст өөрийн биеэр хүсэлтээ ирүүлсэн өдрөөс хойш ажлын 20 хоногт сугалааны хонжвор олгогдоно. Сугалааны тасалбар буюу төлбөрийн баримт байхгүй тохиолдолд нэгдсэн системд бүртгэлтэй баримтыг хянаж баталжуулах хүсэлтээ тухайн Татварын албандаа бичиж өгнө.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ