Трамп хориг тавихыг дангаар шийддэг болно

Хуучирсан мэдээ: 2020.09.19-нд нийтлэгдсэн

Трамп хориг тавихыг дангаар шийддэг болно

Трамп хориг тавихыг дангаар шийддэг болно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тусгай зарлиг гаргаж, Ираны эсрэг зэвсгийн хоригийг зөрчсөн хэнийг, яаж шийтгэхийг  дангаар шийддэг болохоор төлөвлөжээ. Эх сурвалжийн мэдээлснээр Дональд Трамп  хоригийг зөрчсөн улс орон, хүнийг АНУ-ын зах зээлд үйл ажиллагаа явуулах, нэвтрэхийг хориглох аж.

НҮБ-аас Ираны эсрэг авсан зэвгийн хоригийн хугацаа ирэх аравдугаар сард дуусах юм. Харин АНУ-ын талаас энэ гэрээг сунгах хүсэлтийг өнгөрсөн наймдугаар сард НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд тавьсан ч дэмжигдээгүй. Ираны эсрэг зэвгийн гэрээний хүчинтэй хугацаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонуулийн өмнө дуусах гэж байгаа нь Дональд Трампад ашиггүй болсон аж.

2015 онд байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээний хүрээнд НҮБ-аас Ираны эсрэг зэвсгийн худалдааны хоригийн дуусах хугацааг тогтоосон юм. Гэвч АНУ нь их гүрнүүдтэй хамтран байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс өнгөрсөн 2018 оны тавдугаар сард гарсан. Улмаар Ираны эсрэг эдийн засаг, худалдаа, зэвсгийн бүх хоригоо сэргээсэн. Харин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гүрнүүдийн зүгээс АНУ нь дангаараа Ираны эсрэг хоригийг сэргээх эрхгүй гэж үзэж байна.

Гэхдээ олонх гадаадын компани Ирантай худалдаа хийхийн тулд АНУ-ын том зээлээс “хөөгдөх” эрсдэлтэй алхам хийхгүй гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж