Стефано Пилати Ermenegildo Zegna Couture ордны бүтээлч захирлаас огцров | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Стефано Пилати Ermenegildo Zegna Couture ордны бүтээлч захирлаас огцров

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Стефано Пилати Ermenegildo Zegna Couture ордны бүтээлч захирлаас огцров

Стефано Пилатийн эргэн тойронд  тэнэн явсан цуу яриа батлагдан итали загвар бүтээгч Ermenegildo Zegna Couture ордны бүтээлч захирлын тушаалаас огцорлоо. Сая Миланы загварын долоо хоногоор үзүүлсэн  цуглуулга нь тус ордны хувьд түүний сүүлчийн бүтээл болов.

Итали маркийн ерөнхий захирал ЖильдоЗеньяэнэ тухай тайлбарлахдаа Пилатибрэндийн дотор тавигдсан зорилтоо удирдлагын хүлээлтээс өмнө биелүүлэн сайн ажилласан гэлээ. Дизайнчөөрөө гар хумхин суухгүй, энэ ордонд гурван жилийн өмнө очихдоо хойш тавьсан төслүүд дээр ажиллана гэлээ.

Италийн дизайнч Стефано Пилати өөрийн карьераа 1993 онд Lanificio Felli Cerruti фабрикт   нэхмэлийн асуудал хариуцан эхэлж, дараа нь Armani брэндийн эрэгтэйчүүдийн хувцасны шугам дээр ажиллах болжээ. Тэрээр1995 онд Prada компанийн улирлын цуглуулгуудын нэхмэл даавууны зөвлөх  хийж байгаад 1998 онд Miu Miu ордны  уран сайхны захирлаар томилогджээ. Пилати2000 онд Yves Saint Laurent ордны бүтээлч захирлынтуслах хийж байгаад  дөрвөн жилийн дараа ордны ерөнхий дизайнчболсон юм.

Ermenegildo Zegna Couture  загварын ордны уран сайхны бүтээлч захирлаар тэр 2013 оноос хойш ажиллажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс