Стефано Пилатийн эргэн тойронд тэнэн явсан цуу яриа батлагдан итали загвар бүтээгч Ermenegildo Zegna Couture ордны бүтээлч захирлын тушаалаас огцорлоо. Сая Миланы загварын долоо хоногоор үзүүлсэн цуглуулга нь тус ордны хувьд түүний сүүлчийн бүтээл болов.
Итали маркийн ерөнхий захирал ЖильдоЗеньяэнэ тухай тайлбарлахдаа Пилатибрэндийн дотор тавигдсан зорилтоо удирдлагын хүлээлтээс өмнө биелүүлэн сайн ажилласан гэлээ. Дизайнчөөрөө гар хумхин суухгүй, энэ ордонд гурван жилийн өмнө очихдоо хойш тавьсан төслүүд дээр ажиллана гэлээ.
Италийн дизайнч Стефано Пилати өөрийн карьераа 1993 онд Lanificio Felli Cerruti фабрикт нэхмэлийн асуудал хариуцан эхэлж, дараа нь Armani брэндийн эрэгтэйчүүдийн хувцасны шугам дээр ажиллах болжээ. Тэрээр1995 онд Prada компанийн улирлын цуглуулгуудын нэхмэл даавууны зөвлөх хийж байгаад 1998 онд Miu Miu ордны уран сайхны захирлаар томилогджээ. Пилати2000 онд Yves Saint Laurent ордны бүтээлч захирлынтуслах хийж байгаад дөрвөн жилийн дараа ордны ерөнхий дизайнчболсон юм.
Ermenegildo Zegna Couture загварын ордны уран сайхны бүтээлч захирлаар тэр 2013 оноос хойш ажиллажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР