Хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд эрхээ хамгаалуулах хуультай боллоо

УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, баталсан юм. Эдгээр хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2015 оны тавдугаар сарын 11-ний өдөр өргөн барьсан байсан юм. УИХ-аар хэлэлцэж эхлэнгүүт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын тогтоолоор ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа ахлуулан байгуулж, өргөн хүрээнд хэлэлцүүлэг, судалгааны ажлыг зохион байгуулсан билээ. Тухайлбал, УИХ дахь эмэгтэй гишүүд болон Хүн амын хөгжил, гэр бүл, хүүхдийн асуудлыг дэмжих лобби бүлэг үзсэний үндсэн дээр анх удаа орон даяар “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяныг өрнүүлж, хүүхэд, эцэг, эх, багш нарын саналыг хүлээн авч, хуульд тусгасан юм. Ингэснээр энэ хууль нь иргэд олон нийтийн саналыг хамгийн ихээр тусгасан хууль болсон.

Гурван хүн тутмын нэг нь хүүхэд хэмээн бүртгэгдсэн манай улсад нийгэм, эдийн засгийн олон хүчин зүйлээс шалтгаалан хүүхдийн эрх зөрчигдсөөр байгаа. Тухайлбал, 2014 онд гэмт хэргийн улмаас 817 хүүхэд гэмтэж, 101 хүүхэд амиа алдсан бол зам тээврийн осолд 1212 хүүхэд өртөж, хурдан морины уралдааны үеэр 621 хүүхэд мориноосоо унасан байна. Түүнчлэн шүүхээс 1151 хүүхэд ял, шийтгэл сонсч, 10.100 хүүхэд аюултай, хүнд хэлбэрийн хөдөлмөрийн мөлжлөгт өртжээ. Ийнхүү хүүхдийн эрх зөрчигдөх үед эрхийг нь хэрхэн сэргээх вэ, учруулсан хохирлыг нь хэрхэн барагдуулах вэ гэх мэт асуудал Эрүүгийн болон бусад хуулиар зохицуулагдаж байдаг ч гэлээ хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, ялангуяа сэтгэлзүйд учирсан хохирлыг арилгах, тухайн хүүхдийн сэтгэлзүйг хэвийн байдалд оруулахад процессын хууль зайлшгүй хэрэгтэй байна гэж үзсэн. Тийм учраас Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ хэлэлцэн шийдвэрлэсэн юм.

Хүүхдийн эрхийн талаар тунхагласан суурь хуулийн зэрэгцээ процессын хуультай болсноор цаашид Монгол Улсад хүүхдийн эрхийг дээдлэх талаар олон нийтийн ойлголтыг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болно. Нэг үгээр хэлбэл, дээрх хууль батлагдсанаар нэгдүгээрт, Монгол Улсын хэмжээнд хүүхдийн эрхийг хангах үндэсний тогтолцоо бий болно. Хоёрдугаарт, аливаа хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хэрхэн хамгаалах вэ, мөн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн зохион байгуулах вэ зэрэг харилцааг зохицуулж байгаа юм. Гуравдугаарт, Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын талаар эрх зүйн цоо шинэ орчин бий болж буйг хууль санаачлагчид онцолж буй.

Г.ОЮУ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-02-06 150.129.140.218

Уламжлалт аргаараа хүн болгон хүүхдэд зөв бурууг хэлээд байхад л болно одоо хүүхдээ өмөөрсөн хүнээр юм хэлүүлэхгүй нэг л их АРДЧИЛАЛ ярьсан хүмүүс хүүхдийг үнэхээр эвдэж байна даа.Аливаа зүйл хоёр талтай гэж эрх нь байхад үүрэг бас байх хэрэгтэй 25-н жил Монгол улсыг ардчилсан орон дэлхийд байхгүй л юм яриад байсан өнөөдөр байж байгаа царайгаа нэг хардаа өрөнд баригдаж өтөнд живсэн амьсгалах агаар ч үгүй шахуу эмгэнэл.

Зочин 2016-02-06 103.26.193.80

Хүний төлөө ардчилал хүүхдийн эрхийг хамгаалах хуульгүй 25 жил явсан уу ...

Зочин 2016-02-06 103.26.193.80

Хүүхдүүд маань 25 жил эрхээ хамгаалуулаагүй байсан уу

Зочин 2016-02-06 203.194.114.4

Чи овоо ухаантай болох гэж узэх шив...

Зочин 2016-02-06 203.194.114.4

20 сая тегрег л бодож хог ярьж байгаа шуу дээ, туунээс биш хуний эрхийн хууль дотор бух асуудал багтсан байдаг.