“Хезболлах” бүлэглэл Европ даяар аммонийн нитрат хадгалдаг гэв | News.MN

“Хезболлах” бүлэглэл Европ даяар аммонийн нитрат хадгалдаг гэв

“Хезболлах” бүлэглэл Европ даяар аммонийн нитрат хадгалдаг гэв

“Хезболлах” бүлэглэл Европ даяар аммонийн нитрат хадгалдаг гэв
Ливаны Бейрут хотод болсон хүчтэй дэлбэрэлт

“Хезболлах”, исламын зэвсэгт бүлэглэл нь Европын хэд хэдэн оронд тэсрэх бөмбөг бүтээх зорилгоор аммонийн нитратыг зөөвөрлөж, хадгалдаг хэмээн АНУ-ын төрийн департментаас мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр исламын зэвсэгт бүлэглэл нь Бельги, Франц, Грек, Итали, Испани, Швейцарь зэрэг орнуудад их хэмжээний шатамхай химийн бодисыг хадгалж, Европ даяар зөөвөрлөдөг аж.

Аммонийн нитрат нь өнгөрсөн наймдугаар сард Ливаны Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт үүсгэсэн. Бейрут хотын боомтод хадгалж байсан 2750 тонн аммонийн нитрат дэлбэрснээс 170 хүн амь үрэгдэн 6000 хүн гэмтсэнээс гадна олон мянган иргэд орох оронгүй хоцорсон юм.

АНУ-ын төрийн департментын терроризмтой тэмцэх албаны зохицуулагч Натан Сэйлсийн мэдээлснээр Хезболлах бүлэглэл нь 2012 оноос хойш аммонийн нитратыг анхны тусламжийн хайрцаг, саванд нуун Европ даяар зөөвөрлөдөг гэнэ. АНУ нь Хезболлах бүлэглэлийг 1997 онд гадаадын террорист байгууллагаар нэрлэсэн бол зарим орнууд улс төр, цэргийн хүчин хэмээн тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд Хезболлах нь Ливаны засгийн газрын бүрэлдэхүүнд улс төрийн нэг хүчин болон багтах болжээ. Түүнчлэн тус бүлэглэлийг Ираны Засгийн газраас дэмждэг хэмээн үздэг.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж