Кельны цагдаа нар эмэгтэйчүүдээс гомдол авлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.06-нд нийтлэгдсэн

Кельны цагдаа нар эмэгтэйчүүдээс гомдол авлаа

Фото: Martin Meissner / АР

 

Германы Кельн хотын цагдаа нар  хотын багт наадмындолоо хоногийн эхний шөнө эмэгтэйчүүдэд халдсан тухай 22 гомдол хүлээн авчээ. Нэг хүчингийн хэрэг гарсан байв. Эдгээр хэргийн буруутанд сэжиглэгдсэн 190 хүнийг саатуулжээ. Цагдаагийнхан тэдний дунд хичнээн дүрвэгч байгааг хэлэхээс татгалзаж байгаа гэнэ.

 

Багт наадмын арга хэмжээнд оролцогсодын тоо энэ удаа эрс цөөрсөн байлаа. Гэхдээ бороотой байсан нь нөлөөлсөн байж магадгүй аж.

 

Өнгөрсөн шинэ жилийн шөнө Кельны сүмийн ойролцоох талбайд 1000 орчим дүрвэгсэд  эмэгтэйчүүдийг дээрэмдэх, хүчингийн хэрэг үйлдэх зэрэг балмад ажиллагааг хийсэн юм. Тэр үеэр 500  гомдол цагдаад ирсний 40 хувь нь хүчингийн хэрэг байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж