Путин, Трамп нарт Шнобелийн шагнал олгожээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Путин, Трамп нарт Шнобелийн шагнал олгожээ

Путин, Трамп нарт Шнобелийн шагнал олгожээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар Шнобель буюу "Ig Nobel Prize" шагналын эзэд болжээ. Тэднээс гадна өөр таван улсын төрийн тэргүүнд уг шагналыг хүртээх юм.

Уг шагналыг шинжлэх ухааны салбарт инээд хүрэм нээлт хийсэн, стандарт бус санаануудад олгодог “гасалмаар ухаантнууд” гэх ёгт утгатай шагнал юм байна.

Зохион байгуулагчид "Эрдэмтэд, эмч нараас илүү улстөрчид хүний амь нас, үхэлд хүчтэй нөлөөлж чаддаг гэдгийг цар тахлын үеэр дэлхий дахинд харуулсных нь төлөө энэхүү гутамшигт шагналыг оргож байна” хэмээн онцолжээ.

Энэхүү шагналыг 1999 оноос физик, хими, анагаах ухаан, уран зохиол, энх тайван, эдийн засаг  зэрэг 10 төрлөөр олгодог байна. Ялагчдыг жил бүр АНУ-ын Массачусетс муж улсын Харвардын их сургуульд зарлаж, шагналыг гардуулдаг боловч цар тахлын улмаас энэ жил 30 дахь удаагийн шагнал гардуулах ёслолыг “improbable.com” цахим хуудсаар шууд дамжуулжээ.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж