“Форрест Гамп”-ын зохиолч нас баржээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

“Форрест Гамп”-ын зохиолч нас баржээ

“Форрест Гамп”-ын зохиолч нас баржээ

Алдарт "Форрест Гамп" романы зохиолч Винстон Грүүм 77 насандаа таалал төгсчээ. Түүний төрөлх хот Алабама муж улсын Ферхоп хотын дарга Кэрин Уилсон энэ талаар мэдээлсэн байна. “Форрест Гамп” бол Винстон Грүүмийн хамгийн алдартай бүтээл юм. Винстон Грүүм уг зохиолоо 1986 онд бичиж байсан ба 1994 онд дэлгэцийн бүтээл болж байв.

Тус кино нь маш их амжилт олсон бөгөөд дэлхий даяар 677 сая гаруй ам.долларын орлого олж, тухайн жилийн Хойд Америкийн хамгийн их орлого олсон киногоор шалгарч байв. Мөн Оскарын шагналын 13 төрөлд нэр дэвшиж, шилдэг кино, шилдэг визуал эффект, шилдэг найруулагч (Роберт Земекис), шилдэг эрэгтэй жүжигчин (Том Хэнкс) зэрэг 6 төрөлд Оскарын шагнал хүртжээ.

АНУ-ын Кино Нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны 71-д Форрест Гампыг жагсаасан. Мөн киноны гол баатрын хэлдэг "Mama always said life was like a box of chocolates. You never know what you’re gonna get." (Ээж маань амьдрал яг л шоколадны хайрцаг шиг гэж үргэлж хэлдэг байсан. Чи түүнийг задлахаасаа өмнө дотор нь юу байгааг мэдэхгүй шүү дээ.) хэмээх үгийг мөн тус нийгэмлэг сүүлийн 100 жилийн шилдэг 100 киноны эшлэлүүдийн 40-д оруулжээ. 1995 онд Грүүм номынхоо үргэлжлэл болох "Гамп ба Компани" туужаа  хэвлүүлжээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж