Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ | News.MN

Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийлээ.


Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа н.Бүрэнбат:

Биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь Монгол улсад хуулиараа хориотой. Энэ төрлийн хэрэг нь нэг хэсэг гудамж, талбайд их үйлдэгддэг байсан бол одоо саун, массажны газарт үйлдэгдэж байна. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх байдал ихээхэн газар авсан. Эрүүгийн цагдаагийн газраас одоогоор 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг шалгаж байна.

76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд юм. Жишээ татвал, Эрдэнэтэд хотоос гурван хүүхэд ажил хийхээр Улаанбаатар хотод ирэхэд Х гэгч этгээд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн Б нь удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн, прокурорын хяналтад шилжүүлээд байна.

Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих,  хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд бүртгэгддэг болсон.

Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна гэлээ.

Түүнчлэн тус газар садар самууныг сурталчилсан 28 пэйж хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт,  42 дэн буудлыг хаалгах саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус, тус хүргүүлжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-09-18 139.5.218.28

Сайн илрүүлээд илэрсэн бол ёстой хамгийн хүнд арга хэмжээ авч үүнийгээ сайн мэдээлэх хэрэгтэй байна. Одоогийн ЗАЛУУЧУУД ЯМАРЧ ХҮМҮҮЖЛИЙН АРГА ХЭМЖЭЭНД ОЧДОГГҮЙ, СОНГУУЛЬДАА Ч ОРДОГГҮЙ, утас маажсан улсууд болж байна. Иймд хатуу арга хэмжээ авна шүү. Сайн илрүүл, хүмүүс бас сэжиг бүхий байвал сайн мэдээлэх шаардлагатай байна. Тэгж байж бид амар тайван амьдрана шүү.

Avatar

Зочин 2020-09-18 66.181.178.241

Өрсөлдөгч буудлуудаа дарж авсан хэрэг л биш бол Одоо ч итгэх юм бага л болоод байна шүү. Буудал энээ тэр гэхгүй машинаар явчихдаг гарууд нилээдгүй байдаг болтойдог. Ялангуяа бага бага хүүхдүүдийг зардаг ашигладаг гарууд бол буудлаас хол байх нь мэдээж. Манай цагдаа ажилтнууд үүнийг мэдэхгүй гэж баймааргүй хачин хачин юм ч байнаа

Avatar

Баасансүрэн 2020-09-18 202.126.90.102

Чанга шийтгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-09-18 202.179.24.188

hunii naimaa gesen todorhoiloltond bagtah uu? shuuh togtoono biz dee.

Avatar

Зочин 2020-09-18 66.181.179.174

uuriin tavij bgaa bichlegee naidvartai ahad ugnu geed facebookeer bituu bna shdee

Avatar

Зочин 2020-09-18 202.179.24.187

Цаазалж болдоггүй юм бол өөрөө үхтэл нь тамалж болно ш дээ.

Avatar

ч 2020-09-18 122.201.24.54

Цаазаар авах хэрэгтэй

Avatar

иргэн Б нь одоо аавынд очиж өөрөө эрчүүдийн ОХИН болно 2020-09-18 104.232.37.225

иргэн Б нь одоо аавынд очиж өөрөө эрчүүдийн ОХИН болно хахахахахаха

Avatar

Зочин 2020-09-18 202.179.24.187

Харамсалтай нь Монголчууд тийм биш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж