Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Охидыг зураг, бичлэгээр нь дарамтлан биеийг нь үнэлүүлсэн этгээдийг илрүүлжээ

Хүн худалдаалах гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй бүлэг этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийлээ.


Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, дэд хурандаа н.Бүрэнбат:

Биеэ үнэлэх, садар самууныг сурталчлах нь Монгол улсад хуулиараа хориотой. Энэ төрлийн хэрэг нь нэг хэсэг гудамж, талбайд их үйлдэгддэг байсан бол одоо саун, массажны газарт үйлдэгдэж байна. Мөн цахим сүлжээ ашиглан биеэ үнэлэх байдал ихээхэн газар авсан. Эрүүгийн цагдаагийн газраас одоогоор 18 бүлгийн 29 холбогдогчтой, 76 хохирогчтой, 23 гэмт хэргийг шалгаж байна.

76 хохирогчийн 22 нь насанд хүрээгүй хүүхэд юм. Жишээ татвал, Эрдэнэтэд хотоос гурван хүүхэд ажил хийхээр Улаанбаатар хотод ирэхэд Х гэгч этгээд эцэг эхийн хараа хяналт сул байдлыг нь далимдуулан хүчээр биеийг нь үнэлүүлж, бэлгийн мөлжлөг явуулж байсан хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн Б нь удаа дараа насанд хүрээгүй охидыг цахим хаягаар нь олзолж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлэн, прокурорын хяналтад шилжүүлээд байна.

Сүүлийн үед цахим орчинд садар самууныг сурталчилсан бичлэг тавих,  хувь хүний зураг, бичлэгийг ашиглан дарамтлах хэлбэрээр хүчээр биеийг нь үнэлүүлэх гэмт хэргүүд бүртгэгддэг болсон.

Бага насны хүүхдүүд өөрийн зураг, бичлэгээ цахим орчинд алдах үүний улмаас бэлгийн мөлжлөг явуулж буй хүмүүст олзлогдох явдал ихээр гарч байгаа юм. Иймээс эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих шаардлагатай байна гэлээ.

Түүнчлэн тус газар садар самууныг сурталчилсан 28 пэйж хуудсыг хаалгах саналаа Харилцаа холбооны зохицуулах газарт,  42 дэн буудлыг хаалгах саналаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тус, тус хүргүүлжээ.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж