“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов | News.MN

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгожээ. Тодруулбал, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт олон жил амжилттай ажиллан салбарын бодлого хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд болон тус  их сургуулийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн статус, үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргахад оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж  ШУТИС-ийн хүндэт доктор цол өргөмжилсэн байна.

ШУТИС-ИЙН РЕКТОР Б.ОЧИРБАТ

-1993 оноос эрдэнэт үйлдвэр болон ШУТИС хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээс хойш салбар бүрийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангахад чиглэгдсэн олон ажлуудыг хийж иржээ. Өнөөдрийн байдлаар эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газарт тус сургуулийг төгссөн инженер техникийн 30 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН

-Цаашидаха эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг үйлдвэрлэл, сургалтанд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талд үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна.

У.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-09-18 64.119.24.64

"МОНГОЛРОСЦВЕТМЕТ" НЭГДЛИЙН ХӨРӨНГИЙГ ХУУ ХАМЖ ХУЛГАЙЛЖ, ЛУЙВАРДАЖ ХАГАРТЛАА БАЯЖСАН ГЭЖ ТУХАЙН ҮЕД ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ НЬ БАЙХАД БИЧИЦГЭЭЖ БАЙСАН САНАГДАНА.

Avatar

tom huu 2020-09-18 139.5.219.109

mud 461 ruu tenegtegt

Avatar

Баасансүрэн 2020-09-18 202.126.90.102

Сургалтын сайхан туршлага юм.АМЖИЛТ ХҮСЭЕ

Avatar

Зочин 2020-09-18 66.181.185.196

Qургууль нь балгас болж багш нар нь ядуу хэцүү бн шүү

Avatar

Зочин 2020-09-18 202.55.188.89

Үйлдвэр дээр нь онц байдал тогтоогоод бүтэн 2 жил дээрмийн ажил явуулж байхад энэ хүн ингээд амирлангуй нь аргагүй шагнуулаад баясаад явж байдаг. Нэг бол бас л санаа нэгссэн хулгайч байх л даа.

Avatar

Баасансүрэн 2020-09-18 202.126.90.102

Хэн яаж дээрэмдээд байгаа юм бол. Тодорхой бичээч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж