“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгов

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ШУТИС хүндэт доктор цол олгожээ. Тодруулбал, Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн салбарт олон жил амжилттай ажиллан салбарын бодлого хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх, уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, нийгэм эдийн засгийн үр өгөөжтэй шинэ техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их сургууль үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар ШУТИС-ийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд болон тус  их сургуулийн харъяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн статус, үйл ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргахад оруулж байгаа үнэтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж  ШУТИС-ийн хүндэт доктор цол өргөмжилсэн байна.

ШУТИС-ИЙН РЕКТОР Б.ОЧИРБАТ

-1993 оноос эрдэнэт үйлдвэр болон ШУТИС хамтын ажиллагааны гэрээг үзэглэснээс хойш салбар бүрийн инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийг ажлын байраар хангахад чиглэгдсэн олон ажлуудыг хийж иржээ. Өнөөдрийн байдлаар эрдэнэт үйлдвэр төрийн өмчийн үйлдвэрийн газарт тус сургуулийг төгссөн инженер техникийн 30 гаруй мэргэжилтэн ажиллаж байна.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Х.БАДАМСҮРЭН

-Цаашидаха эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, орчин үеийн шинжлэх ухаан, технологийн ололт, инновацыг үйлдвэрлэл, сургалтанд нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, эрэлт хэрэгцээ, шаардлагад нийцсэн мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн судлаачдыг бэлтгэх чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн олон талд үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж тодорхой үр дүнд хүрэхээр ажиллаж байна.

У.БАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж