Засгийн газрын тогтоолоор самрыг үйлдвэрлэлийн чиглэлээр түүж экспортолдог аж ахуйн нэгжүүд кг тутамд 3000 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэмдэгтийн хураамжаас зайлсхийсэн 18 компани өнгөрсөн гурван жилийн хугацаанд улсад 16.8 тэрбум төгрөгийн өр үүсгэжээ. Дээрх нэр бүхий компаниудад шаардлага хүргүүлэх тухай мэдэгдэх хуудсыг Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Татварын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн татварын газарт хүргүүлсэн боловч өнөөдрийг болтол арга хэмжээ аваагүй байна. Нэр бүхий компаниудад тэмдэгтийн хураамжгүйгээр самар экспортлох эрхийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс олгожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс БОАЖЯ-нд хүргүүлсэн албан бичигт, нэр бүхий компаниудыг экспортын орлогоороо татвар төлөхөд татгалзах зүйлгүй гэж дурджээ.
2015-2017 оны хооронд самар экспортлохдоо улсад 16.8 тэрбум төгрөгийн өр үүсгээд буй 18 аж ахуйн нэгжийн нэрийг танилцуулж байна.
- Эс си интернэшнл ХХК – 750 сая төгрөг /300 саяыг төлсөн /
- Эс си интернэшнл ХХК – 1 тэрбум 60 сая /200 саяыг төлсөн/
- Эс си интернэшнл ХХК – 960 сая
- Илч яруу ХХК – 600 сая
- Эс си интернэшнл ХХК – 1 тэрбум 500 сая
- Эко самар ХХК – 600 сая
- Буман боргоцой ХХК – 288 сая
- Эс си интернэшнл ХХК – 1 тэрбум 500 сая
- Шинэ боргоцой ХХК – 360 сая
- Буман боргоцой ХХК – 288 сая
- Шинэ боргоцой ХХК – 240 сая
- Эс си интернэшнл ХХК – 1 тэрбум 500 сая
- Эс си интернэшнл ХХК – 1 тэрбум 500 сая
- Эко самар ХХК – 900 сая
- Транс глобал трейд ХХК – 1 тэрбум 860 сая
- Баргил майнинг ХХК – 2 тэрбум 22 сая
- Баргил майнинг ХХК – 198 сая
- Баргил майнинг ХХК – 750 сая
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ