Филлипиний нэгэн мужийн захирагч цар тахалтай тэмцэхийн тулд чанга хоолойтой караокечдийг шийтгэх хэрэгтэй хэмээн үзжээ.
Кавит мужийн захирагч Жонвик Ремулла иргэддээ коронавирустэй тэмцэхийн тулд чанга дуутай кораокечдийг эрх баригчдад барьж өгөхийг уриалсан байна.
Үүнийгээ Ремулла хүн шөнө сайн унтвал дархлаа сайн байдаг хэмээн тайлбарлаж, шөнө унтахад караокед хэтэрхий чанга дуулдаг хүмүүс саад болж байна хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр өөрийн фэйсбүүктээ “Миний хэрэгжүүлж буй арга хэмжээ бол шөнийг илүү тайван болгохдоо гол нь биш, давхар иргэдийнхээ эрүүл мэнд, дархлааг сайн нойроор дэмжих зорилготой. Гэвч нойрны хамгийн том дайсан бол чанга дуулдаг караокечид. Караоке гэдэг бол хийх ажилгүй хүмүүсийн хобби. Хүн согтохоор цаг хугацааны мэдрэмж алга болдог. Хэрвээ та эрт унтмааргүй байгаа бол ядаж биеэ эрт амрааж бай. Хөршүүдээ хүндэл. Зарим нь яг л над шиг 04:00 цагт босч ажилдаа явж байгаа” хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: CNN.COM
Холбоотой мэдээ