Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ | News.MN

Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ

Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ

Зээл төлөлтийг хойшлуулсан нь банкны салбарт эрсдэл үүсгэнэ

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 14-нд Монгол дахь хөрөнгө оруулалтын орчны шинжилгээ хийж, тайлан гаргасныг хүргэж байна.


Монгол Улсын хөгжиж буй зах зээл болон ашигт малтмалын асар их нөөц баялаг нь хөрөнгө оруулагчдад ашиг орлого сайтай боломж гэж харагддаг боловч макро эдийн засгийн орчин нь эрсдэл өндөртэй, хууль тогтоомж боловсруулан гаргах үйл явцад оролцогч талууд санал бодлоо оруулах боломж нөхцөл хязгаарлагдмал учраас болгоомжлоход хүргэдэг. Ашигт малтмалаа экспортлох, ихэнх бараа бүтээгдэхүүнээ импортлох маягаар явагддаг Монгол Улсын эдийн засгийн загвар нь зах зээлд бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулахад төр, засгийн зүгээс тогтоох саад тотгор багатай гэсэн үг юм. Хөрөнгө оруулагчдын хувьд ч Монгол Улсад хөрөнгө оруулалттай холбоотой цөөн хэдэн хориг хязгаарлалтыг эс тооцвол ихэнхдээ зах зээлд чөлөөтэй нэвтрэх эрх эдэлдэг. Биеийн тамир, спорт дасгалжуулалтын төв, түргэн хоолны газар, жижиг дэлгүүр гэх мэт франчайзийн бизнесүүд хүлээлтээс давж байгаа тул амжилттай яваа олон улсын бизнес загваруудыг Монголын үйлчилгээний салбарт нэвтрүүлэх боломжтой гэдгийг хөрөнгө оруулагчдад харуулж байна. Монголын ноолуур, хөдөө аж ахуйн салбар ч итгэл найдвар төрүүлэхүйц байна. Гэхдээ уул уурхай зэрэг улс төрийн хувьд эмзэг эдийн засгийн салбаруудад хөрөнгө оруулах нь илүү их эрсдэл дагуулж байна.

COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор гадаадын иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх хориг, зорчигч тээврийн нислэг үйлдэхийг хориглосон зэрэг нь эдгээр арга хэмжээ хүчин төгөлдөр байх хугацаанд хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад бэрхшээл учруулах болно. Өвлийн улиралд тохиолдох агаарын бохирдол нь дэлхийн шилдэг бизнесүүдийг татахад саад учруулж болзошгүй боловч засгийн газар 2019 онд энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан.

Эдийн засагчид 2020 онд ДНБ-ий хэмжээ нэг хувиар буурна гэж таамаглаж байгаа бөгөөд ДНБ-ий 39 хувийг эзэлдэг Монгол Улсын үйлчилгээний салбарт COVID-19 цар тахлын нөлөө ихээхэн хохирол учруулж байгаа тул 2020 оны хоёрдугаар хагаст эдийн засгийн сэргэлт V хэлбэртэй байна гэж үзжээ. Хэдийгээр бууралттай байгаа ч уул уурхай, хөдөө аж ахуйн салбар цар тахлын үеэр харьцангуй тэсвэртэй байгаа ба энэ нь Монгол Улсын эдийн засгийн цар хүрээ ерөнхийдөө зарим улс орнуудтай харьцуулахад хохирол багатай гарч ирэх ёстой гэсэн үг юм. 2020 онд улсын өр ДНБ-ий 77 хувьтай тэнцэх төлөвтэй байгаа бөгөөд Монгол Улс нь 2021 оноос эхлэн арилжааны гадаад зээлдүүлэгчдэд төлөх хэд хэдэн өр төлбөртэй нүүр тулж байгаа нь төлбөрийн тэнцлийн хямралыг үүсгэж болзошгүй юм. Хэдийгээр Монгол Улс Олон улсын валютын сан (ОУВС)-гийн гурван жилийн хугацаатай хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн эмзэг байдлаа мэдэгдэхүйц бууруулсан бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн боловч засгийн газар банкны салбартай холбоотой ОУВС-ийн макро түвшинд зохицуулах ёстой асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй тул уг хөтөлбөр 2020 оны 5-р сард амжилтгүй өндөрлөсөн.

Монгол Улс нь Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой ил тод байдлын тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр гэж нэрлэдэг)-ийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд уг хэлэлцээрийн дагуу аливаа шинэ хууль тогтоомж эцэслэн батлахаас өмнө олон нийтээс санал авах шаардлага тавигддаг. Мөн уг хэлэлцээрийн дагуу яамдыг олон нийтээс өгч буй саналд хариу өгөх, шинэ хууль тогтоомжид олон нийтийн саналыг тусгуулахыг  шаарддаг. Монгол Улс нь Ил тод байдлын хэлэлцээрт заасан олон нийтэд мэдээлэх, тэдний саналыг авч тусгахаар хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэлгүй гурван жил болж байгаа нь Монгол Улсын Засгийн газар улс орондоо гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хүчин чармайлтаа нухацтай авч үзэж буй эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

Монгол Улсын шүүхийн тогтолцоонд хөрөнгө оруулагчдыг хамгаалах боломж нөхцөлийг дэвшүүлж буй шинж тэмдэг илэрч байгаа боловч 2019 онд шүүгч, прокурор, авлигатай тэмцэх албан тушаалтнуудыг огцруулах асуудлыг шийдвэрлэхдээ хөнгөвчилсөн шинэчлэл хийсэн нь шүүхийн хараат бус эсэхэд эргэлзэх асуултуудыг төрүүлэв. УИХ-аас 2019 оны 11-р сард эдгээр асуудлыг зарим талаар шийдвэрлэхэд чиглэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батласан. Бизнесийн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхэд удаан хугацаагаар хойшлуулдаг, гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх нь ч мөн адил удаан хугацаагаар хойшлогддог гэдгийг хөрөнгө оруулагчид тэмдэглэж байна. Татварын алба гэх мэт өмнө нь улс төрөөс хамааралтай шийдвэрүүд гаргаж байсан төрийн захиргааны хяналтын байгууллагууд дээр ч удаан хугацаагаар хүлээлгэж, хойшлуулдаг гэсэн мэдээлэл байна. Хэдийгээр засгийн газраас хэрэгжүүлж буй “Хөрөнгө оруулагчдын нэг цонхны үйлчилгээ” нь хөрөнгө оруулагчдад энэ үйл явцыг залж чиглүүлэхэд нь тус болж байгаа хэдий ч бизнес эрхлэгчид орон нутгийн түвшинд зохицуулалтын ихээхэн ачаа дарамттай тулгардаг гэдгийг хэлж байна.

Хүснэгт 1: Гол хэмжүүр ба зэрэглэлүүд

ХэмжүүрОнИндекс/ЗэрэглэлЦахим хуудас
TI авлигын төсөөллийн индекс2019175-аас 106http://www.transparency.org/research/cpi/overview
Дэлхийн банкны бизнес эрхлэх тайлан2019190-ээс 81http://www.doingbusiness.org/en/rankings
Дэлхийн инновацийн индекс2019129-өөс 53https://www.globalinnovationindex.org/analysis-indicator
Түнш улс дахь АНУ-ын ГШХО ($сая ам.дол, хувьцааны түүх позишн)2019747 сая ам.долларhttps://www.mongolbank.mn/liststatistic.aspx?id=4_2
Дэлхийн банкны нэг хүнд ноогдох ҮНО20183,660 ам.долларhttp://data.worldbank.org/indicator/NY.GNP.PCAP.CD

 

1. Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байдал, тавигдах хориг хязгаарлалтууд

Гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой бодлого

Монгол Улсад ерөнхийдөө гадаадын хөрөнгө оруулагчдыг, тухайлбал АНУ-ын хөрөнгө оруулагчдыг хоёр томоохон асуудлыг үл тооцвол ялгаварлан гадуурхах явдал байдаггүй. Эдгээр хоёр асуудлын нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгж байгуулахын тулд хамгийн багадаа 100,000 долларын хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл Монголын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын хамгийн бага хэмжээг зааж шаарддаггүй. Хоёрдугаарт, гадаадын иргэн, аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхгүй, зөвхөн Монгол Улсын насанд хүрсэн иргэд үл хөдлөх хөрөнгө өмчилж болно. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглаж болох боловч энэ эрх нь таван жилийн хугацаатай бөгөөд зөвхөн нэг удаа л дахин таван жилээр сунгагдана. Төрөөс өөрийн иргэдэд ийм хязгаарлалт тавьдаггүй. Хөрөнгө оруулагчид нь виз, татвар, нотариат, бизнесийн бүртгэлийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Монголын Үндэсний хөгжлийн газрын нэг цонхны үйлчилгээнд хамрагдах боломжтой. (http://nda.gov.mn/-ийг үзнэ үү.)

Гадны хяналт ба хувийн өмч эзэмших, байгуулах эрхийн хязгаарлалт

Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид нь үл хөдлөх хөрөнгөөс бусад барилга байгууламж, хувьцаа, газар эзэмших эрх, аж ахуйн нэгж, хөдлөх хөрөнгө зэргийг байгуулах, худалдах, шилжүүлэх, үнэт цаас болгох зэрэг эрхийг адил тэгш эдэлдэг. Монгол Улс нь гадаадын иргэн, аж ахуйн нэгж хөрөнгө оруулалтыг гадны өмчлөл, хяналтанд авахад хуулиар  ерөнхийд нь хязгаарладаггүй. Үүнд үл хамаарах нэг заалт нь Уул уурхайн тухай хуулиар төрөөс “стратегийн” ач холбогдолтой гэж үзсэн ашигт малтмалын ордын 50 хүртэлх хувийг эзэмших боломжийг Засгийн газарт олгодог. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т (2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан) стратегийн уул уурхайн төслүүдийн үр өгөөжийн “дийлэнх” хувь төрд ногдож байхаар зохицуулсан. Хөрөнгө оруулагчид Засгийн газраас уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй “үр өгөөж” гэсэн үгийн утгыг тодруулахыг хүлээж байгаа бөгөөд энэ үг нь монгол хэлний “ашиг” гэсэн үгтэй ижил утгатай үг юм. Хөрөнгө оруулагчдын үзэж байгаагаар зохицуулалтын хэт их эрх мэдэл нь хууль ёсны дагуу олгогдсон эрх, компанийн засаглалын шийдвэр, хувьцаа эзэмших зэрэг асуудлууд дээр de facto хуулийн хяналт тавих боломжийг албан тушаалтнуудад олгодог бөгөөд зарим тохиолдолд хууль тогтоомж гаргагчид хуулиар олгогдсон эрх хэмжээнээсээ гадуур дүрэм журам зохиодог гэж тэмдэглэжээ. Үүнээс гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гадаадын зарим аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтыг хориглосон ч Монгол Улсад хөрөнгө оруулалтыг шалгах албан ёсны болон албан бус механизм байхгүй.

Хөрөнгө оруулалттай холбоотой бусад бодлогын үнэлэлт дүгнэлт

Монгол Улсын Засгийн газар сүүлийн гурван жилд олон талт байгууллагаар дамжуулан хөрөнгө оруулалтын бодлоготой холбоотой хөндлөнгийн үнэлэлт дүгнэлт хийлгээгүй.

Бизнесийг хөнгөвчлөх

Дэлхийн банкны Бизнес эрхлэх тайланд заасанчлан хөрөнгө оруулагчид Монгол Улсын бизнесийн бүртгэлийн үйл явцыг боломжийн хэмжээнд тодорхой гэж тайлагнажээ. Гадаад, дотоодын бүх аж ахуйн нэгж байгууллага нь Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт бүртгүүлж, зөвшөөрөл авах ёстой (https://burtgel.gov.mn/). Бүртгүүлэхээр хүсэлт гаргагчид нь шаардлагатай бүртгэлийн маягтуудыг цахимаар авч, цахим шуудангаар илгээж болно. Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өргөдөл, маягтыг хянан шалгаад, баталгаажуулах явцыг хоёр хоногийн хугацаанд хийхээр зорьж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдын мэдээлснээр хүнд суртлын улмаас энэхүү үйл явц хэдэн долоо хоног, тэр ч бүү хэл сараар хойшлогдоход хүрдэг бөгөөд холбогдох хууль тогтоомжийг илүү ил тодорхой дагаж мөрдвөл үйл явцыг тууштай, оновчтой болгоно гэдгийг тэмдэглэж байв. Улсын бүртгэлийн ерөнхий газраас зөвшөөрөл авсны дараа компанийг Татварын ерөнхий газарт бүртгүүлэх ёстой (http://en.mta.mn/).  Компани шинээр ажилтан авахдаа Нийгмийн даатгалын ерөнхий газарт бүртгүүлэх ёстой (https://zasag.mn/en/m/social-insurance/contact). Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэл хийлгэхэд нотариатаар гэрчлүүлэх шаардлагагүй гэж мэдээлэв.

Гэхдээ бизнес шинээр бүртгүүлэхтэй ижил хялбар дөхөм журам нь бизнесийг татан буулгахад харин хамаарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид болон хуулийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар захиргаа, шүүхийн үйл явц 18-24 сараас багагүй хугацаанд үргэлжилдэг гэжээ.

 Гадагш чиглэсэн хөрөнгө оруулалт

Монгол Улсын Засгийн газар гадагш чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, урамшуулдаггүй ч дотоодын хөрөнгө оруулагчдыг гадаадаас хөрөнгө оруулахыг хязгаарладаггүй.

2. Хоёр талын хөрөнгө оруулалт, татварын гэрээ

1997 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа АНУ, Монгол Улсын хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээ нь АНУ-ын хөрөнгө оруулагчдыг хамгаалахын зэрэгцээ АНУ, Монгол Улс хоорондын хөрөнгө оруулалтад илүү таатай нөхцлийг бүрдүүлэх байдлаар Монгол Улсын хөгжилд туслалцаа үзүүлж байна. Энэхүү гэрээний талаар АНУ-ын Төрийн Департаментын АНУ-Монгол Улсын хоорондох Ил тод байдлын хэлэлцээр холбоосоор авах боломжтой.

Монгол Улс нь АНУ, Монгол Улсын хооронд байгуулсан Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлаар ил тод байдлын тухай АНУ-Монгол Улсын хэлэлцээр (Ил тод байдлын хэлэлцээр)-ийг соёрхон баталсан байтал Засгийн газар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой хууль тогтоомжийн талаар олон нийтэд мэдээлэх, санал авах хугацааг хэрэгжүүлэх амлалтаасаа гурван жил гаруй хоцорч байна. Ил тод байдлын гэрээний хуулбарыг эндээс авах боломжтой:

АНУ-Монгол Улсын Ил тод байдлын хэлэлцээр

Монгол Улс, АНУ хоёр нь хоёр талын татварын болон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаагүй. Монгол Улсын бусад гэрээний талаар UNCTAD-ыг үзнэ үү: Монгол Улсын худалдаа, татварын гэрээ хэлэлцээрүүд.

Монгол Улсын татварын тогтолцоо

Монгол Улсын Татварын тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хувь хүний ​​орлогын албан татварын тухай хуулиудад 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд байгалийн нөөц ашиглах эрхийн лиценз шилжүүлэх татвар буурсан нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Хуульд орсон 2017 оны өөрчлөлтөөр газар эзэмших, ашиглахтай холбогдсон эрх, түүний дотор хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл, хот суурин газарт ус, мод, бэлчээр, газар ашиглах эрхийг шилжүүлэхэд нийт үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх татвар ногдуулсан. Шинэ нэмэлт өөрчлөлтөөр  хураамжийг нийт үнээс илүү цэвэр дүнгийн 10 хувь болгон бууруулж байхад татвар нь байгалийн нөөц ашиглах салбар дахь хөрөнгө оруулалтад саад болсон хэвээр байна. Нэмэлт өөрчлөлтөөр дотоодын болон гадаадын хөрөнгийн зах зээлээс авсан зээл, өрийн хэрэгслээс төлөх Монголын арилжааны банкуудын хүүгийн орлогод таван хувийн татвар ногдуулахаар болсон; байнгын оршин суугч бус хүмүүст тавих орлогын суутгалын татварыг 15 хувь хүртэл бууруулах; гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийн татварыг 20 хувиас 5 хувь хүртэл бууруулах; анхан болон хоёрдогч зах зээлээс өрийн хэрэгслээр олж авсан санхүүжилтийн татварыг 10 хувиас 5 хувь хүртэл бууруулна. Түүнчлэн татварын тайлан гаргах журмыг хялбарчилж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарч буй компаниудад хөнгөлөлт үзүүлнэ.

Сангийн яам татварын тухай шинэ хуулиудыг хэрэгжүүлэх журмын төслийг боловсруулахад санал авахаар хувийн хэвшлийнхэнд хандсан бол, хөрөнгө оруулагчид журмыг эцэслэн батлах талаар илүү их санал оруулах шаардлагатай байгааг мэдээлэв. Ил тод байдлын хэлэлцээрт дурьдсанчлан олон нийтэд албан ёсоор мэдээлэх, санал авах тогтолцоог ашиглах нь засгийн газрын гэнэтийн шийдвэр гаргаж ажилладаг арга барилыг засаж сайжруулах институцчилсэн тогтолцоог бий болгох юм.

3. Хууль эрх зүйн тогтолцоо

 Эрх зүйн зохицуулалтын тогтолцооны ил тод байдал

Хууль тогтоомжийн тухай хуулиар хэн хууль боловсруулж, өргөн мэдүүлж болохыг тогтоож өгсөн; уг хуулийн формат нь, Монгол Улсын парламент, засгийн газар, ерөнхийлөгчийн холбогдох үүргүүд; хууль тогтоомжийн төслийн талаар олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авч тусгуулах журам. Хууль тогтоомжийн тухай хуульд хууль санаачлагчид болох УИХ-ын гишүүд, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын сайд нар дараахь шалгуурыг хангасан байх ёстой гэж заажээ. Үүнд: (1) хууль тогтоомжийн төслийг боловсруулах хэрэгцээ шаардлагыг судлан тогтоох тодорхой шат дарааллыг хангах; (2) хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой засгийн газарт гарах зардлыг тооцох аргачлалыг боловсруулах; (3) хэрэгжсэн тохиолдолд хууль тогтоомжийн олон нийтэд үзүүлэх үр нөлөөллийг үнэлэх; (4) хууль тогтоомжийг парламентад өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авах.

Хууль санаачлагчид нь хууль тогтоомжийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж, саналыг авах зорилгоор, мөн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцооны талаарх тайланг УИХ-ын албан ёсны цахим хуудас (Монгол Улсын Их Хурал/Төслүүд) -нд хууль тогтоомжийн төслийг УИХ-д өргөн барихаас 30-аас доошгүй хоногийн өмнө нийтлэх ёстой. Ийнхүү нийтлэхдээ олон нийтээр хэлэлцүүлж, санал авах цаг хугацааг тодорхой зааж өгөх ёстой. Хууль санаачлагчид нь саналыг бичгээр авах, олон нийтийн уулзалтууд зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан санал авах, олон нийтийн дунд санал асуулга явуулах шаардлагатай. Олон нийтээр хэлэлцүүлж, санал авах хугацаа дууссанаас хойш 30-аас илүүгүй хоногийн дараа хууль санаачлагчид нь бүх санал дүгнэлтийг тусгасан хүснэгтийг бэлтгэсэн байх ёстой, үүнд мөн хуулийн төслийг боловсруулахад ашигласан болон ашиглаагүй саналуудыг ч багтаан УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулах ёстой. Хууль тогтоомж батлагдсаны дараа УИХ хууль тогтоомжийн хэрэгжилт, үр нөлөөг хянах, үнэлэх ёстой. Хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар хууль тогтоогчид эдгээр шаардлагыг бүгдийг нь хэрэгжүүлдэггүй боловч ихэнх хууль тогтоомжийг батлахаас өмнө УИХ-ын цахим хуудсанд нийтэлсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийн 6-р зүйлд Монгол Улсын хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явцыг Ил тод байдлын хэлэлцээрт тусгагдсан үүрэг амлалттай уялдуулж байгаа боловч хөрөнгө оруулагчдын мэдээлснээр Засгийн газар энэ амлалтаа ерөнхийдөө хэрэгжүүлж чадахгүй байна. Ил тод байдлын хэлэлцээрийн дагуу хууль санаачлагчид нь хууль тогтоомжийн төслүүдийг үндэсний хэмжээнд гардаг сэтгүүлд буюу LegalInfo.mn (LegalInfo)-д байршуулж, олон нийтийн саналыг авах ёстой. Төсөл санаачлагчид нь олон нийтээс өгсөн чухал санал зөвлөмжүүдийг тэмдэглэн авч, тайлагнаж, тэдгээрт хариу өгөх ёстой. Монгол Улсын хуулиар Хууль зүй, дотоод хэргийн яам нь хууль тогтоомжийн төсөл боловсруулах үйл явц нь тухай бүртээ тухайн хууль тогтоомж хүчин төгөлдөр болохоос өмнө Захиргааны ерөнхий хуультай нийцэж байгааг хянан баталгаажуулах ёстой. Ийнхүү баталсны дараа, засгийн газрын холбогдох агентлаг хэрэгжилт, үр нөлөөллийг нь хянана.

Түүнчлэн бизнес эрхлэгчид ч орон нутгийн буюу аймаг, сум, дүүргийн түвшинд эрх зүйн зохицуулалттай холбоотой дарамт хүндрэл их байдаг талаар гомдол гаргадаг. Тэд нийслэл, аймаг, сум дүүргийн түвшинд хууль тогтоомжийг харилцан уялдаатай хэрэглэхгүй байгааг тэмдэглэжээ. Орон нутгийн байцаагчдын дунд хууль тогтоомжийн мэдлэг дутмаг байна. Ялангуяа аймаг, орон нутгийн татвар, эрүүл мэнд, аюулгүй байдал хариуцсан байцаагчид дээр асуудал их байдаг гэдгийг онцолжээ. Монгол Улсын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс жил бүр орон нутагт хууль тогтоомжтой холбоотой дарамт хүндрэл ямар байгааг эрэмбэлдэг: http://en.aimagindex.mn/competitiveness.

Монгол Улсын Шилэн төсвийн тухай хууль гэж нэрлэгддэг хуулиар төрийн бүх түвшний байгууллагуудыг төлөвлөсөн болон зарцуулсан бүх төсвөө олон нийтэд нээлттэй мэдээлж байршуулахыг шаарддаг. Бизнес эрхлэгчид болон ил тод байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг хуулийг ерөнхийдөө дагаж мөрддөг гэжээ.

Олон улсын эрх зүйн зохицуулалтын асуудлууд

Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн ямар нэг холбоонд нэгдээгүй бөгөөд барилгын материал, хүнс, байгаль орчны холбогдолтой эрх зүйн зохицуулалт дээр европын стандарт, хэм хэмжээг дагаж мөрдөхийг эрмэлздэг; нүүрс-устөрөгчийн салбарт АНУ-ын стандартыг дагадаг; уул уурхайн салбарт Австрали, Канадын стандарт, хэм хэмжээг хослуулан дагаж мөрддөг. Мөн Монгол Улс нь мал, амьтны эрүүл мэндтэй холбоотой зохицуулалт дээрээ Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын стандартыг ашиглах хандлагатай байна. Монгол Улс нь ДХБ-ын гишүүн бөгөөд техникийн зохицуулалттай холбоотой бүх төслөө ДХБ-ын Худалдаан дахь техникийн саад тотгорын хороо (TBT)-нд мэдээлэх үүрэг хүлээсэн.

Эрх зүйн тогтолцоо ба шүүхийн хараат бус байдал

Хөрөнгө оруулагчдын хэлснээр шүүгчид бизнесийн маргаантай холбогдох шийдвэрүүдээс байнга зайлсхийж, шүүх хуралдааныг аль болох удаан, заримдаа хэдэн жилээр хойшлуулах хандлагатай гэжээ. Шийдвэр гарсан ч бизнес эрхлэгчид шүүхийн шийдвэрийг хүлээн авах, биелүүлэх тал дээр мөн л удаан хугацаагаар хүлээх, хойшлогдох асуудалтай тулгардаг. Зарим тохиолдолд хэргүүд маш удаан үргэлжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үед маргааны эсрэг тал хөрөнгөө зарж борлуулаад алга болсон байдаг. Хөрөнгө оруулагчид мөн Татварын маргаан таслах зөвлөл, бусад хяналт шалгалтын байгууллагуудын хурал, ялангуяа ашигт малтмалын лиценз, эрүүл мэндийн асуудалтай холбоотой хяналт шалгалтын байгууллагууд дээр үүнтэй ижил удаан хугацаагаар хойшлогдох, хүлээх явдал байгааг тэмдэглэж байна.

Монгол Улс нь 2019 оны 3-р сард шүүгч, прокурорыг чөлөөлөх ерөнхийлөгчийн эрхийг хялбаршуулсан тогтоол баталж, улмаар уг тогтоолыг ерөнхийлөгч өөрөө болон засгийн газрын үзснээр авлига авсан гэж буруутгасан шүүгч, прокуроруудыг огцруулахад тэр даруй ашиглаад авсан. Транспэрэнси Интернэшнл байгууллагаас уг хуулийн талаар “Хуулийн энэхүү нэмэлт өөрчлөлт нь төрийн эрх мэдлийн зохистой хуваарилалт хийгээд тэдгээрийн харилцан хяналт – тэнцлийг хангах, эрх зүйт ёсыг дээдлэх жишгийг уландаа гишгэсэн явдал болсон” гэж бичжээ. УИХ-аас 2019 оны 11-р сард Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлийг тусгаж, 2019 оны 3-р сарын дээрх тогтоолыг хүчингүй болгосон. Эдгээр арга хэмжээг авч хэрэгжүүлснээс хойш олон улсын хөрөнгө оруулалттай холбоотой томоохон шийдвэр шүүхэд гараагүй тул гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн нөлөөлж буйг үнэлж дүгнэхэд хэцүү юм. Хөрөнгө оруулагчид эрх зүйт ёсыг дээдлэх болон бие даасан шүүх засаглалын үзүүлэлт болгож харуулахаар шүүхийн хараат бус байдлыг үлгэрлэн ажиллаж буй шүүгч, прокуроруудыг засгийн газар халж чөлөөлж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулж байх нь зүйтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд төр, засгаас шүүхийн үйл ажиллагаанд үл хамаарах нөхцөлийг онцлон “шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэж заасан байдаг. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангах үндсэн хуулиар хүлээсэн үүрэгтэй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг арван гишүүнтэй болгож өргөжүүлсний тавыг нь шүүгчид дотроосоо, бусад тавыг нь олон нийтэд нээлттэйгээр нэр дэвшүүлж, засгийн газраас  батлахаар заажээ. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бусад шүүхийн шүүгчдэд нэр дэвшигчдийг томилуулахаар ерөнхийлөгчид санал болгоно. Шүүгчдийг томилох бүрэн эрхийн дагуу ерөнхийлөгч санал болгож буй шүүгчдийг томилох, эсвэл Шүүхийн ерөнхий зөвлөлд өөрийн санал болгож буй шүүгчдийг дэвшүүлнэ. Олон нийтэд нээлттэйгээр нэр дэвшүүлэх явцыг УИХ хараахан хуульчилж өгөөгүй байна. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүгчдэд сахилгын шийтгэл оногдуулж ажиллах Шүүхийн сахилгын хороо байгуулахаар заажээ.

Монгол Улсад мөрдөгддөг Иргэний эрх зүй-Нийтлэг эрх зүйн холимог тогтолцооны дагуу анхан шатны шүүхийн шүүгчид нь ижил төстэй хэргийг хянан шийдвэрлэхдээ урьдчилсан тогтоол шийдвэр гаргаж болох боловч хуулийн ийм жишгийг дагаж мөрдөх үүрэг хүлээдэггүй. Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилтийг зохицуулж байдаг журам зохицуулалтуудад шүүх болон прокурораас гаргах тайлбар, хэрэглээнд тууштай нэг мөр хэрэглэхэд баримтлах тодорхой онцлог шинж чанар гэж байдаггүй. Бүх шатны шүүх нь шүүх үйл ажиллагааны ямар ч үед тухайн бодит нөхцөл байдалтай холбоотой асуудал, эсвэл хууль хэрэгжүүлэх асуудлын аль алинаар нь шийдвэр гаргаж болдог.

Монгол Улс нь гэрээ хэлэлцээрт хамаарах хууль тогтоомжтой боловч арилжааны үйл ажиллагааг хариуцах тусгайлсан шүүх гэж байдаггүй. Гэрээний эрх зүйн маргааныг ихэвчлэн дүүргийн шүүхээр шийдвэрлэдэг. Маргалдагч талууд нийслэлийн шүүхэд, эцэст нь Монгол Улсын Дээд шүүхэд давж заалдаж болно. Монгол Улс нь иргэд, гадаадын оршин суугчид, аж ахуйн нэгжүүдээс төрийн захиргааны байгууллагын шийдвэр актын эсрэг гаргасан хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг хэд хэдэн төрөлжсөн захиргааны шүүхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц нь үндсэн хуультай холбоотой асуудлаар шийдвэр гаргадаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь шийдвэр, захирамжийг хэрэгжүүлдэг.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомж

 2013 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулиар Монгол Улсад ажиллаж буй хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн ерөнхий хүрээг тогтоожээ. Уг хуулиар гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсын иргэдтэй адил хөрөнгө оруулалтын боломж нөхцөлөөр хангагдаж, дотоодын хөрөнгө оруулагчдын адил эрхээ хамгаалуулна. Хөрөнгө оруулагчийн үндсэн харьяалал биш, харин байнга оршин суух газраар нь гадаад, эсвэл дотоодын хөрөнгө оруулалттай эсэхийг тодорхойлдог. Хуулиар хөрөнгө оруулагчдад татварын илүү тогтвортой орчин бүрдүүлж, татварын болон бусад урамшуулал авах нөхцөлийг бүрдүүлж өгнөөс гадна бүх хөрөнгө оруулагч Улсын бүртгэлийн ерөнхий газар (www.burtgel.gov.mn) -аас нэг мөр бүртгэл зөвшөөрөл авахаар зохицуулжээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээ хэлбэрээр татварын урамшуулал олгодог бөгөөд шаардлага хангасан төслүүдэд 27 хүртэлх жилийн хугацаанд татварын таатай нөхцлийг бүрдүүлдэг. Хамрагдах татваруудад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг орно.

 Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалттай холбоотой зохицуулалтуудын талаар улсын  хэмжээнд засаж залруулах ёстой үндсэн хоёр асуудлыг хөндөн тавьдаг. Нэгдүгээрт, гадаадын иргэн, аж ахуйн нэгж үл хөдлөх хөрөнгө өмчлөхгүй, зөвхөн Монгол Улсын насанд хүрсэн иргэд үл хөдлөх хөрөнгө өмчилж болно гэсэн асуудал. Гадаадын хөрөнгө оруулагчид газар ашиглах эрхтэй боловч энэ эрх нь тодорхой хугацааны дараа дуусгавар болох бөгөөд дахин сунгагдах нөхцөл нь хязгаарлагдмал. Гадаадын хөрөнгө оруулагчид аливаа хөрөнгөнд хөрөнгө оруулагч тус бүр доод тал нь 100,000 ам.долларын хөрөнгө оруулалт хийх ёстой гэсэн зохицуулалтын шаардлагыг эсэргүүцэж байна. Хэдийгээр Хөрөнгө оруулалтын тухай хуульд ийм шаардлага байхгүй боловч Монгол Улсын хууль сахиулагчид Монголын хөрөнгө оруулагчдад ийм шаардлагыг тавихгүй мөртлөө гадаадын бүх хөрөнгө оруулагчдад тулгаж байна.

Монголын Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээ нь хөрөнгө оруулалтын мэдээлэл, виз, татвар, нотариатын гэрчилгээ, бизнесийн бүртгэл, төр-бизнесийн маргааныг шийдвэрлэх чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг (http://nda.gov.mn/).

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль

Монгол Улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөнтэй холбоотой асуудлаар дотоодод хийгдэж буй үйл ажиллагааг хянан үздэг. Агентлагийн талаарх мэдээллийг  ШӨХТГ -аас авна уу. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2019 онд ГШХО-д нөлөөлсөн өрсөлдөөний талаар ямар нэг тохиолдол мэдээлээгүй.

Өмч хөрөнгийг албадан хураах, нөхөн төлбөр

Бүх шатны төрийн байгууллагууд эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдал, түүхийн хадгалалт, байгаль орчныг хамгаалах зорилгоор газар ашиглах эрхийг хурааж, өөрчлөх эрхтэй. Монгол Улсын үндсэн хуулиар хувь хүний өмчлөх ба бусад үүсмэл эрхийг баталгаажуулж өгсөн бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжоор төр, засгаас аливаа өмч хөрөнгийг зохих ёсны, зах зээлд суурилсан нөхөн төлбөр төлөхгүйгээр хурааж авахыг хориглодог. Хөрөнгө оруулагчид зарчмын хувьд ийнхүү хурааж авах тал дээр бага зэрэг санал зөрж буйгаа илэрхийлдэг. Гэхдээ улс, аймаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын эдлэх эрх мэдлийг тодорхой зааж ялгаж өгөөгүй байгаа нь өмч хөрөнгө, ашиглалтын эрхээ алдахад хүргэж буйд санаа зовж байна. Жишээ нь, Ашигт малтмалын тухай хуулиар газар ашиглах зөвшөөрөл, тусгай зориулалтын эрх олгох чиглэлээр сум, аймаг орон нутаг, улсын эрх мэдлийн зааг ялгааг тодорхой заагаагүй. Төрийн байгууллагуудын янз бүрийн түвшин дэх эрх мэдлийн тодорхой бус байдал, дүрэм журмыг хэрэглэх, тайлбарлах практик харилцан адилгүй байгаа зэрэгтэй тулгарч буй хөрөнгө оруулагчид хуулиар олгогдсон эрхээ бүрэн хэрэгжүүлэх боломжгүй болж магадгүй юм.

Өмч хөрөнгийг хураан авах зарим тохиолдолд хөрөнгө оруулагчдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн оролцохыг хориглосон боловч зөвхөн “иргэний хариуцагч”-аар албадан ирэхийг шаарддаг гуравдагч этгээдэд хамаарах эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа явуулдаг шүүхийн албадан хураах ажиллагаа орж байна. Эдгээр тохиолдолд төрийн албан тушаалтнууд авлигын хэрэгт буруутгагдах боловч дараа нь шүүх өмч хөрөнгө, тусгай зөвшөөрлийг хууль бусаар олж авсан эсэхийг нь тогтоолгүйгээр эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй этгээдээс давуу эрх авсан тул тухайн иргэний хариуцагчийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, өмч хөрөнгийг хураах, эсвэл татварын торгууль, шийтгэл төлөх үүргийг иргэний хариуцагчдад оногдуулдаг.

 Маргаан шийдвэрлэх

ХОМШОУТ конвенц ба Нью-Йоркийн конвенц

Монгол Улс Вашингтоны конвенцийг соёрхон баталж, 1991 онд Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх олон улсын төв (ХОМШОУТ), 1994 онд Нью-Йоркийн конвенцид нэгдсэн. Мөн хэд хэдэн маргаантай асуудлаар олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

 Хөрөнгө оруулагч-улс хоорондын маргааныг шийдвэрлэх

АНУ-Монгол Улсын хооронд байгуулсан 1997 оны Хоёр талт хөрөнгө оруулалтын гэрээний дагуу (US-Mongolia BIT) хоёр улс нь засгийн газраас аль аль улсын иргэдэд хамаарах хөрөнгийг хураах, нөхөн төлбөр олгох асуудлаар олон улсын хууль эрх зүйн хэм хэмжээг хүндэтгэнэ гэсэн бөгөөд Монгол Улсад буй АНУ-ын хөрөнгө оруулагчдыг санхүүгийн алдагдлаас сэргийлэх хамгаалалтын нэмэлт арга хэмжээ авахаар тохиролцсон.

Засгийн газартай холбоотой хэрэг маргаан дээр хөрөнгө оруулагчид засгийн газрын зарим албан тушаалтан, улстөрчид захиргааны болон шүүхийн маргаан шийдвэрлэх явцад хөндлөнгөөс оролцож байгаа тухай мэдээлдэг. Гадаадын хөрөнгө оруулагчид ийнхүү хөндлөнгөөс оролцож болзошгүй хэрэг маргааныг ерөнхийд нь гурван ангиллаар тодорхойлдог. Нэгдүгээрт, шүүх хурлын өмнө хувь этгээдүүдийн хооронд гарсан маргаан дээр Монголын тал нь засгийн газар, шүүх, хууль сахиулах, хэвлэл мэдээлэл, прокурорын байгууллагууд дахь өөрсдийн танил тал, харилцаа холбоог ашиглан гадны талыг шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг албадаж болзошгүйг хөрөнгө оруулагчид анхааруулж байна. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид болон Монголын засгийн газар хоорондын шууд маргаантай үед Засгийн газар бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох бүрэн эрхээ шаардаж болох ба учир нь Монгол Улсын Засгийн газар өөрөө өрсөлдөгч төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) ажиллуулдаг. Түүнчлэн төрийн албан тушаалтнууд олон нийтэд ил болгоогүй бизнесийн ашиг сонирхолтой байдгаас гадна холбогдох дүрэм журам, хууль тогтоомжийг мөрддөггүй. Гуравдугаарт, Монгол Улсын татварын байгууллагын албан тушаалтнууд, прокуроруудтай холбоотой гадаадын аж ахуйн нэгжийн эсрэг өндөр инфляцтай, татварын торгуулийг ногдуулж, иргэний болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны журмаар сүрдүүлж,  нэн даруй төлбөр төлөхийг шаарддаг маргаанууд ордог.

Хөрөнгө оруулагчдын мэдээлж буйгаар орон нутгийн шүүхүүд нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, мөрддөг боловч хэрэгжүүлэх тал дээр бэрхшээл тулгардаг. Цөөхөн  орон тоотой Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ) нь иргэний болон эрүүгийн хэргийн шүүхийн захирамжийг хэрэгжүүлдэг. Тус газрын албан хаагчид нь ихэвчлэн ажилладаг харьяаллынхаа нутаг дэвсгэрт оршин суудаг бөгөөд найз нөхөд, мэргэжил нэгтнүүдийнхээ дарамт шахалтад өртдөг. Ажил үүргээ тайлагнах бүтэц зохион байгуулалт нь төвөгтэй, ашиг сонирхлын зөрчил үүсэх боломж зэрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ШШГЕГ-ын шийдвэрийг сулруулж болзошгүй юм.

Олон улсын арилжааны арбитрын болон гадаадын шүүх

Монгол Улсын Засгийн газар олон улсын арбитрын шийдвэрийг тасралтгүй хүндэтгэж ирсэн. НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL) дээр үндэслэн баталсан Монгол Улсын Арбитрын тухай хууль нь Монгол Улсад суурилсан арбитрын үйл ажиллагааны талаар тодорхой дүрэм журам, хамгаалалтыг хангаж өгдөг. Уг хуулийн шаардлагыг хангасан аливаа байгууллага арбитрын үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Дампуурлын зохицуулалтууд

Дампуурлын тухай хууль нь дампуурлыг шүүхийн шийдвэр гаргуулахыг шаарддаг иргэний хэрэг гэж үздэг. Монгол Улс үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн барьцаа (ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл, оюуны өмчийн эрх, ашиглалтын бусад эрх), хөдлөх эд хөрөнгө (автомашин, тоног төхөөрөмж, мал, авлага, бусад үнэт зүйлээр баталгаажсан эд зүйлс) моргежийн болон бусад өрийн хэрэгслийг бүртгэхийг зөвшөөрдөг.) Хөрөнгө оруулагчид хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг үнэт цаасжуулж болох боловч дотоодын хуулийн фирмүүдийн үзэж буйгаар дампуурлын ажиллагаа нь бодит амьдрал дээр хэрэглэхэд хэтэрхий бүрхэг, төвөгтэй, цаг хугацаа шаардсан хэвээр байна гэжээ. Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомж нь зөвхөн шүүхийн журмаар барьцаа хөрөнгийг худалдаж өрөө авах, дампуурах боломжийг олгодог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ихэвчлэн 18 сараас багагүй хугацаа шаардагддаг бөгөөд 36 сар болох нь ч цөөнгүй тохиолддог гэж хөрөнгө оруулагчид, хуулийн зөвлөхүүд мэдээлсэн бөгөөд давж заалдах ажиллагаа удаан үргэлжлэх, авлига, төр засгаас хөндлөнгөөс оролцох зэргээр олон жилээр хугацаа хойшлогдож болзошгүй гэв. Түүгээр ч зогсохгүй, шүүх дээр хэлэлцэгдэж байх хугацаанд ч зээлдэгчдэд хүүгийн төлбөрийг түдгэлзүүлж, өмч хөрөнгөндөө нэвтрэх боломж хязгаарлагдмал байдаг.

4. Аж үйлдвэрлэлийн бодлого

Хөрөнгө оруулалтын урамшуулал

Засгийн газар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ерөнхийдөө ижил татварын хөнгөлөлт үзүүлдэг. Зайлшгүй шаардлагатай түлш шатахуун, хүнсний бүтээгдэхүүний импорт, мөн хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг зорилтот салбаруудын импортын тарифыг зарим үед чөлөөлдөг. Энэхүү хөнгөлөлтүүд нь Монгол Улсын импортын 5 хувийн татвар, 10 хувийн нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) дээр хэрэгжиж болдог. Засгийн газар мөн ашигт малтмал боловсруулах, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлтийг тухайн тохиолдлоос хамаарч олгож болно. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсад зохих ёсоор бүртгүүлж, татвараа төлж буй гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад дотоодын аж ахуйн нэгжтэй адил хөрөнгө оруулалтын урамшууллын багц, бусад дэмжлэг хөнгөлөлтийг эдлүүлэхийн зэрэгцээ хэдэн жилээр татварын хувь хэмжээг тогтворжуулах боломжийг олгодог. Онолын хувьд засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалттай төслүүдэд баталгаа гаргах, эсвэл хамтран санхүүжүүлэх боломжтой боловч амьдрал дээр үүнийг хэрэгжүүлэх нь ховор.

Гадаад худалдааны бүс / Чөлөөт боомт / Худалдааг хөнгөвчлөх

Монгол Улсын Засгийн газар 2004 оноос чөлөөт худалдааны бүсийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Транссибирийн хурдны зам болон төмөр замын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байрладаг худалдааны хоёр бүс нь: (1) хойд хил буюу Монгол Улс-ОХУ-ын хил дээрх Алтанбулаг хот; (2) өмнөд хил буюу Монгол Улс-БНХАУ-ын хил дээрх Замын-Үүд хот. Худалдааны чөлөөт бүсүүд нь хоёулаа харьцангуй идэвхгүй тул хөгжүүлэх шаардлагатай. Худалдааны гурав дахь бүс нь баруун тийш ОХУ-тай хиллэдэг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтод байрладаг. Монголын албаны хүмүүсийн санал болгож буйгаар Шинэ Улаанбаатар олон улсын нисэх онгоцны буудал нь чөлөөт худалдааны бүс байж болно гэж үзэж байна.

Гүйцэтгэл ба өгөгдөл нутагшуулах шаардлага

Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдаас дотоодын бараа, үйлчилгээ, өмч хөрөнгө ашиглах, импортыг орлох үйл ажиллагаа эрхлэхийг ерөнхийдөө шаарддаггүй. Гадаадын болон дотоодын бизнес эрхлэгчдийн аль аль нь экспортыг нөхөхийн тулд бүтээгдэхүүний тодорхой хувийг экспортлох, эсвэл гадаад валют ашиглах шаардлагагүй. Засгийн газраас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад хилийн аюулгүй байдал, байгаль орчны асуудлууд, орон нутагт ашиглагдах эрхүүдийн талаар газарзүйн хувьд ижил хязгаарлалтуудыг тавьдаг. Засгийн газраас АНУ-ын хөрөнгө оруулагчдын виз, оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл зэрэг дээр хатуу чанга, ялгаварлан гадуурхсан шаардлагыг тавьдаггүй. Гэхдээ гадаад, дотоодын компаниуд нь ажиллаж буй салбараасаа хамаарч дотоодын иргэдийг ажилд авах ёстой гэсэн шаардлагыг хангах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж байвал хөрөнгө оруулагчид нь ажилд зуучлах агентлаг ашиглахгүйгээр ажилтан хайж, мөн ажилд шалгаруулан авж болно. Энэ хуулиар аж ахуйн нэгжүүдийг тодорхой ажил хөдөлмөр дээр гадаадын иргэдээс гадна монгол хүн тухайн ажил үүргийг гүйцэтгэж чадахаар бол монгол ажилчдыг ажиллуулахыг шаарддаг. Энэ шаардлага нь ерөнхийдөө мэргэжлийн ур чадвар шаарддаггүй хөдөлмөрийн ангилалд хамаарах бөгөөд Монгол Улсад байхгүй техникийн өндөр ур чадвар шаардах ажил үүрэгт хамаарахгүй.

Монгол Улсын засгийн газар, ялангуяа байгалийн баялгийн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудыг дотоодоос нөөц, эх үүсвэр татахыг хөхиүлэн дэмждэг боловч хуулиар шахаж шаарддаггүй. Ашигт малтмалын тухай хуульд хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг олборлосон ашигт малтмалыг зах зээлийн үнээр Монголын боловсруулах үйлдвэрүүдэд давуу эрхээр нийлүүлж, бараа, ажил үйлчилгээ худалдан авах, Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээс туслан гүйцэтгэгч ажиллуулахаар заасан. Хэдийгээр дотоодоос нөөц, эх үүсвэрээ авах талаар хууль эрх зүйн шаардлага байхгүй ч хөрөнгө оруулагчдын мэдээлснээр дотоод, гадаадын аж ахуйн нэгжүүд өөрсдөө ийнхүү хүчин чармайлт гаргахаас нааш улс, аймаг, орон нутгийн захиргаа зөвшөөрөл, лиценз олгохдоо хойрог ханддаг гэжээ. Монгол иргэдийг ажилд авах нь ихэвчлэн ди факто хуулийн шаардлага байдлаар хэрэгждэг, учир нь Засгийн газар зарим тохиолдолд ажил олгогчид дотоодын ажилчдыг авах оролдлого хийсэн тохиолдолд  гадаад ажилчдад ажлын виз олгодог. Засгийн газар компаниудыг дотоодын ажилчид авах шаардлагын оронд гадаадын мэргэжилтэн, удирдах албан тушаалтан ажиллуулах бол нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрдөг байсан боловч 2019 онд төлбөр төлөх журмыг зогсоож, харин нэг гадаад хүн ажиллуулбал таван монгол хүн ажиллуулах шаардлага тавьсан. Энэ шаардлага нь захирлуудын зөвлөлийн гишүүдэд хамаарахгүй.

Дотоодоос нөөцөө бүрдүүл гэсэн дарамт шахалтыг үл харгалзан гадаадын хөрөнгө оруулагчид нь засгийн газрын тогтоосон квот, шаардлагад санаа зоволгүйгээр ерөнхийдөө өөрсдийн экспорт, үйлдвэрлэлийн зорилтоо тодорхойлж явдаг. Монгол Улс нь технологийн дамжуулалтыг шаарддаггүй ч харин дэмждэг. Засгийн газар ерөнхийдөө томоохон худалдан авалтад оффсет буюу дотооддоо бараа бүтээгдэхүүн худалдан аваад, импортлох гэсэн шаардлагыг тавьдаггүй. Технологи, оюуны өмч, санхүүжилт дээр засгийн газар биш, ерөнхийдөө хөрөнгө оруулагчид өөрсдийн хүссэнээр шийддэг. Ашигт малтмалын тухай хуулийн мөрдүүлж эхлээгүй нэгэн заалтыг эс тооцвол уул уурхайн компаниудыг Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монголын уул уурхайн компанийн хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэхийг шаарддаг. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудыг хувьцаагаа монгол иргэдэд зарж борлуулалахыг шаарддаггүй. Хувьцаа нь ерөнхийдөө монгол, эсвэл гадаадын хөрөнгө оруулагчдын үзэмжээр хийгддэг. Хөрөнгө оруулалт нь үндэсний эдийн засаг, улс төр, аюулгүй байдал, нийгэмд нөлөөлж болзошгүй тохиолдолд засгийн газар хуулийн ямар нэг үндэслэлгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдын ашиглаж болох санхүүжилтийн төрөл, хамтрагч түншүүд, эсвэл хувьцаа, бондоо зарж борлуулахыг хязгаарлаж болно.

Засгийн газраас дата мэдээллийг дотоодод хадгалахыг шаарддаггүй бөгөөд эрүүгийн хянан шалгах ажиллагаанаас бусад тохиолдолд мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчдийг эх кодоо шилжүүлэх, эсвэл тандаж шалгах зорилгоор нэвтрэхийг хуулиар тулгаж шаарддаггүй. Бизнес эрхлэгчид нь үйлчлүүлэгч болон бизнестэй холбоотой бусад мэдээллийг гадаадад чөлөөтэй дамжуулж болно.

5. Өмчийн эрхийг хамгаалах

Үл хөдлөх хөрөнгө

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу “Төр олон нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байдаг. Хуулиар үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг Монгол Улсын насанд хүрсэн иргэд эдлэхээр хязгаарлаж өгсөн. Монгол Улсын иргэний хууль тогтоомжоор одоогийн хувийн өмчлөгч буюу ашиглалтын эрхийг эзэмшигч нь тухайн эд хөрөнгийг, эсвэл эдгээр эрхийг ашиглахгүй байгаа бол Монголын Улсын иргэн, төрийн байгууллага эд хөрөнгийг өмчлөх, ашиглах эрхтэй байхаар заасан байдаг. Ашиглалтын эрхийн хувьд цуцлах, түдгэлзүүлэхээр бол  ихэнх тохиолдолд тухайн эрхэд хамаарах гэрээг албан ёсоор бичгээр үйлддэг. Үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор эзэмшигч бус этгээд нь тодорхой нөхцөлд эзэнгүй, ашиглагдаагүй барилга байгууламжийг өмчилж авахаар хүсэлт гаргаж болно.

Гадаадын хөрөнгө оруулагчид нь газар дээр буй биет барилга байгууламжийг өмчилж, газар ба баялгийг ашиглах эрхийг эдлэх боломжтой ч зөвхөн Монгол Улсын иргэд үл хөдлөх хөрөнгө өмчлөх боломжтой, гэхдээ зөвхөн хот суурин газарт энэ эрхээ эдэлнэ. Газар өмчлөх нь газрын хэвлий, газрын доорх баялгийг өмчлөх, түүнд нэвтрэх эрхгүй бөгөөд эдгээр нь зөвхөн төрийн мэдэлд байна. Хот суурингийн газраас бусад газар, түүний баялаг нь  гагцхүү төрийн мэдэлд байх ба төр эдгээр баялгийг нийтийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад түрээсэлж болно.

Барилга байгууламжийг өмчлөх эрхээр уг барилга байгууламжийн доор буй газрыг ашиглах эрхийг тухайн өмчлөгчид өгч болно. Газар ашиглах эрхийг тухайн ашиглалтын эрхээс хамааран 3-60 жилийн хугацаанд олгоно. Гэхдээ гадаадын иргэн, гадаадын компаниуд газар ашиглах эрхийг 10 жилээс илүүгүй хугацаагаар түрээслэх ба  таван жилийн хугацаатай нэг удаа сунгуулах боломжтой. Хэдийгээр Монгол Улс үл хөдлөх эд хөрөнгө, барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг сайн хийдэг боловч ашиглах эрхийн нэгдсэн бүртгэл байдаггүй учраас хөрөнгө оруулагчдад, ялангуяа Монголын хөдөө нутагт хөрөнгө оруулалт хийх хүмүүст хэн эрхийн зөрчилтэй байж болохыг олж мэдэх арга байдаггүй. Монгол Улсын иргэний эрх зүйн тогтолцоогоор хөрш зэргэлдээ буюу залгаа газруудад ашиглалтын эрхийг хуваарилах, эсвэл зөрчилтэй ашиглалтын эрхээс үүссэн маргааныг хянан шийдвэрлэх албан ёсны зохицуулалтыг боловсруулж байна.

Зээлдүүлэгчид барьцаанд тавьсан үл хөдлөх хөрөнгийг хураан авж, захиран зарцуулж болно, гэхдээ энэ үйл явц нь хууль эрх зүйн хувьд удаан хугацаагаар хойшлогддог. Үл хөдлөх хөрөнгө, барилга байгууламж, бусад үл хөдлөх барьцаагаар баталгаажсан өрийн хэрэгслийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж болно (www.burtgel.gov.mn). Хөдлөх эд хөрөнгө (автомашин, тоног төхөөрөмж, мал, авлага, бусад үнэ бүхий зүйлс)-ийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт барьцаалан бүртгүүлж болно. Хөрөнгө оруулагчдын мэдээлснээр хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн систем нь ерөнхийдөө найдвартай боловч техникийн хүчин чадлын асуудал үе үе гардаг.

2020 оны байдлаар Монгол Улсын засгийн газар эзэмшиж болох газрын талаарх тодорхой тоо баримт гаргаагүй байна.

Оюуны өмчийн эрх

 АНУ-аас гаргаж буй кино, телевизийн болон дижитал контент нь Монгол Улсад зохиогчийн эрхээр сайн хамгаалагддаг бол хөгжим, хэвлэлийн салбарт АНУ, Монгол Улсын контентыг  ашигладаг байгууллагуудтай лицензийн гэрээг тууштай байгуулж байна. АНУ-аас гарч буй киноны контентуудыг Монгол Улсад сайн хамгаалдаг бөгөөд зөвшөөрөлгүй үзэх явдал багассаар байна. Монгол Улсын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд нь Оюуны өмчийн газраас жагсаалт гаргасны дараа зөрчилтэй сайтуудын интернет хаягийг даруй хаах болно (ОӨГ: IPOM). Гэсэн хэдий ч Монгол Улсын засгийн газрын яамд, өрхийн хэрэглэгчид, бизнес эрхлэгчдийн дунд хулгайн програм хангамж ашиглах явдал газар авч байна. Эмийн болон эмнэлгийн хэрэгсэл импортлогчдын патентын хамгаалалт бараг байдаггүй бөгөөд барааны тэмдгийн тухай хууль нь ерөнхийдөө эрх эзэмшигчдийн хандах цорын ганц арга хэрэгсэл юм. Хууль сахиулах байгууллагууд барааны тэмдгийн зөрчилтэй эмийг хураан авах боловч барааны тэмдгийн зөрчлийг зүгээр л орхигдуулж байгаа нь импортлогчдыг патенттай байсан ч тухай эмийг оруулж ирэх боломжийг олгодог. Эмнэлгийн төхөөрөмжүүд дээр ч ижил төстэй асуудал тулгардаг. Барааны тэмдгийн зөрчилд хуурамч хувцас зардаг дэлгүүрүүд орно. Гэхдээ эрх эзэмшигчид хараахан гомдол гаргаагүй тул ОӨГ-аас энэ тал дээр анхаарал хандуулаагүй байна.

 50 сая төгрөг (18,000 ам.доллар)-өөс дооших оюуны өмчийн зөрчлийг захиргааны хуулиар, 50 сая төгрөгөөс дээш зөрчлийг эрүүгийн хуулиар шийтгэдэг. Хууль сахиулах байгууллагууд нь эрүүгийн болон иргэний оюуны өмчийн эсрэг хэргүүдийг мөрдөн шалгадаг бөгөөд энэ асуудалд Монгол Улсын прокурор, захиргааны хэргийн мөрдөн байцаагчид, цагдаагийн байгууллага анхаарлаа хандуулахад бэлэн байгааг онцолж байна.

2020 оны 1-р сард батлагдаж, 2020 оны 12-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төлөвлөсөн Оюуны өмчийн тухай Монгол Улсын шинэ хууль нь захиргааны байгууллагын алдаг оног гаргадаг шийдвэрүүд, хувийн хэвшлийнхний хүчин чармайлтаар явж ирсэн оюуны өмчийн асуудлыг төр, хувийн хэвшил хамтран хамгаалж хэрэгжүүлэх хүрээг тогтоожээ. Хуулиар дараах эрхийг олгож байна: (1) Монгол Улсын Оюуны өмчийн газар (МУОӨГ) нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын харьяанд оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлэх онцгой эрх; (2) Монгол Улсын бүх нутаг дэвсгэрийг хамрах ОӨГ-ын хүний нөөц болон материаллаг чадавхийг өргөжүүлэх; (3) ОӨГ-аас гаргах захиргааны актуудаас үүссэн гомдлыг хянан шийдвэрлэх Маргаан шийдвэрлэх зөвлөлийг байгуулах; (4) ОӨГ нь хувийн хэвшлийн оюуны өмчийн чиглэлээр ажилладаг холбоодод зохиогчийн эрх, худалдааны тэмдэг, патентын бүртгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр цуглуулах, маргаантай асуудлаар гишүүддээ туслах эрх олгох.

Хуулийн талаарх болон орон нутгийн оюуны өмчийн байгууллагуудтай холбогдох мэдээллийг авахыг хүсвэл дараах хаягаар WIPO болон IPOM орж авна уу.

6. Санхүүгийн салбар

Хөрөнгийн зах зээл ба багцын хөрөнгө оруулалт

Монгол Улс хөрөнгийн урсгалд цөөн тооны хязгаарлалт тавьдаг бөгөөд олон улсын төлбөр, шилжүүлэгт хязгаарлалт тавихгүйгээр ОУВС-ийн VIII заалтыг хүндэтгэдэг. Гэсэн хэдий ч хөрөнгийн зах зээл хөгжөөгүй хэвээр байгаа тул фьючерс буюу ирээдүйн арилжаа, дериватив арилжаа хийх чадвар багатай байна. Төрийн өмчит Монголын хөрөнгийн бирж (МХБ:  MSE)  нь дотоодын хөрөнгө, багцын хөрөнгө оруулалт явагддаг үндсэн газар юм.

Мөнгө санхүү ба банкны тогтолцоо

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн 13 арилжааны банкаас Хаан, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Хас, Голомт гэсэн дөрвөн томоохон, тогтолцооны хувьд ач холбогдолтой банкийн дийлэнх хувийг Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчид эзэмшдэг бөгөөд эдгээр нь нийлээд банкны хөрөнгийн 80 хувийг буюу ойролцоогоор 10.1 тэрбум ам.доллар (2020 оны 3-р сарын байдлаар) хамтран эзэмшдэг. Түүнчлэн Олон улсын санхүүгийн корпораци (Хас, Хаан), Голдман Сакс (ХХБ) зэрэг гадаадын хөрөнгө оруулагчид эдгээр дөрвөн банкинд хувьцаа эзэмшдэг. Монголын арилжааны банкууд дахь чанаргүй зээл 2019 оны 12-р сард дунджаар 9.9 хувьтай байсан нь 2018 оны 12-р сараас 10.4 хувиас буурчээ. COVID-19 цар тахалтай холбогдуулан хэрэглэгчийн зээлийн болон моргежийн төлбөрийг хойшлуулахыг зөвшөөрсөн шийдвэр нь банкны салбарт зээлийн төлбөр хойшлуулахтай холбоотой нэмэлт эрсдлийг бий болгож болзошгүй юм. Монгол Улсын төв банк болох Монголбанк нь банкны үйл ажиллагааг зохицуулдаг (Монгол Банк).

ОУВС-аас мэдээлснээр харьцангуй нүсэр банкны тогтолцоог чиглэсэн макро түвшний зохицуулалт хийхгүй байгаа нь Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг 2020 оны 5-р сард амжилтгүй дуусгахад хүргэсэн гэжээ. Монгол Улсын банкны тогтолцоо нь үндсэндээ хөрөнгө дутмаг хэвээр байгаа бөгөөд арилжааны банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хяналт нь макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мөн хангалтгүй хэвээр байна. Монгол Улсад хөрвөх чадваргүй банкууд нэлээд байдаг. Хөрөнгө оруулагчид  нь Монголд хөрөнгө оруулахдаа банкуудын балансыг сайтар нягтлах хэрэгтэй, учир нь зарим тохиолдолд өөрсдийн хөрөнгө-эрсдлийн харьцааг үнэн зөв гэсэн ойлголт төрүүлэхээр бодит байдлаас хэт өсгөж хөөрөгдсөн байх талтай.

 Монгол Улс 2019 онд Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага (FATF)-ын саарал жагсаалтад мөнгө угаахтай тэмцэх асуудлаар орсон нь корреспондент банкны үйлчилгээнд хамрагдахад төвөгтэй болж, зардал, хугацааг нэмэгдүүлжээ. Засгийн газар FATF-ийн хоригийг шийдвэрлэхэд томоохон ахиц дэвшил гаргасан.

Гадаад валют ба мөнгөн гуйвуулга

Гадаад валют

Засгийн газар гадаад валютын либерал журмыг хэрэгжүүлдэг. Үндэсний мөнгөн тэмдэгт төгрөг (MNT гэж тэмдэглэв) нь олон улсын олон валютаар хөрвөх бүрэн чадвартай байдаг. Гэвч өнгөрсөн гурван жилийн хугацаанд засгийн газар валютын ханшийг удирдаж байгаа нь төгрөгийн ханшийг унагахад хүргэж байна. Гадаад валютын интервенци 2020 онд нэмэгдсэн. Гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн мэдээлснээр зах зээлээс үүдэлтэй гадаад нөөцийн хомсдолд үе үе  орж буйгаас бусдаар хөрөнгө хөрвүүлэх, шилжүүлэхэд асуудалгүй.

Монгол Улсын Валютын тухай хуульд Монголбанкнаас өөрөөр тогтоогүй бол дотоодын гүйлгээнд төгрөгийг ашиглахыг шаарддаг. Уг зохицуулалтаар бөөний болон жижиглэнгийн үнийг ямар нэгэн байдлаар, нягтлан бодох бүртгэлийн дотоод практик байсан ч гадаад валютаар илэрхийлэхийг хориглодог ба энэ нь төгрөгөөс бусад валютаар үнийг илэрхийлэх буюу индексжүүлдэг. Валютын эрсдлийг бууруулахын тулд үнийн тааламжгүй өөрчлөлтийн эрсдлээс хамгаалах механизмууд нь зах зээлийн хэмжээ жижиг тул ерөнхийдөө боломжгүй байдаг. Худалдааг хөнгөвчлөх зорилгоор олон төрлийн валютаар хийсэн аккредитив авах боломжтой. Засгийн газар заримдаа бусад валютаар шууд сольж болохгүй бараа, үйлчилгээний төлбөрийг векселээр төлдөг.

Мөнгөн гуйвуулгын бодлого

Бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалтын өгөөжийг гуйвуулах, гадаадаас орж ирэх хөрөнгийг хүлээн авахад засгийн газраас үүдэлтэй, ужиг саатал гардаггүй гэж мэдээлдэг боловч корреспондент банкны харилцаанд тулгардаг бэрхшээлүүд нь мөнгөн гуйвуулгыг удаашруулдаг. Ихэнх шилжүүлэг нь цөөн хэдэн хоногоос нэг долоо хоног дотор хийгддэг; Гэсэн хэдий ч хааяа валютын хомсдол үүсдэг, энэ нь ихэнхдээ АНУ-ын доллар байх ба, үүнээс үүдэн арилжааны банкууд болон Төв банк шилжүүлгийг түр хугацаагаар хязгаарлахад хүргэдэг. Гадаад уруу илгээсэн мөнгөн гуйвуулгад татварын болзошгүй өр төлбөрийг нөхөх зорилгоор 10 хувийн шимтгэл ногдуулдаг.

Үндэсний баялгийн сан

Монгол Улсын Сангийн яам нь уул уурхайн салбарын орлогыг хувиргах замаар санхүүжүүлсэн хоёр баялгийн сан (ҮБС)-г удирддаг. Эдгээр нь Төсвийн тогтворжуулалтын сан, Ирээдүйн өвийн сан юм. Төсвийн тогтворжуулалтын сан нь зарлагын огцом өсөлт, уналтын мөчлөгийг дэмжих орлогыг өөр чиглэлд чиглүүлдэг. Гэсэн хэдий ч Монгол Улсын сүүлийн үеийн санхүүгийн хямралууд энэ сангийн хөрөнгийг шавхаж дууссан. Норвегийн тэтгэврийн сантай адил Ирээдүйн өвийн сан нь ашигт малтмал олборлох орлогоос ирээдүйд зориулан хуримтлуулж, орлогоо зөвхөн Монголоос гадуур хөрөнгө оруулдаг. Сангийн яам, ОУВС-гийн Ирээдүйн өвийн сангийн төсөл нь Оюутолгойн зэс, алтны мега уурхайгаас орох орлого нэмэгдсэнтэй давхцан 2022 онд жил бүр 104-125 сая доллар хуримтлуулж эхэлнэ. Гэсэн хэдий ч эдгээр ҮБС-ууд нь тэр бүр сайн санхүүжилт авахгүй байна.

7. Төрийн өмчит үйлдвэрүүд

Монгол Улс нь банк, санхүү, эрчим хүчний үйлдвэрлэл, уул уурхай, тээврийн салбарт төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ)-уудтай. Сангийн яам нь Монгол Улсын Төрийн банк, Монголын хөрөнгийн биржийг удирддаг бөгөөд “Эрдэнэс Монгол” ТӨҮГ нь засгийн газрын уул уурхайн ихэнх хөрөнгийг эзэмшдэг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (http://www.pcsp.gov.mn/en) нь ашигт малтмалын бус болон санхүүгийн бус хөрөнгийг удирддаг. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нь ТӨҮГ-уудын бүрэн жагсаалтыг гаргаж өгөөгүй.

Хөрөнгө оруулагчдын санаа зовж буйгаар ТӨҮГ-ууд нь хувийн хэвшлийн илүү үр ашигтай хөрөнгө оруулалтыг шахан гаргаж байна. Хөрөнгө оруулагчид ТӨҮГ-уудтай өрсөлдөх боломжтой боловч зарим тохиолдолд ил тод, тунгалаг бус зохицуулалт нь өрсөлдөөнийг хязгаарладаг. Гадаадын болон дотоодын хувийн хөрөнгө оруулагчдын ажигласнаар засгийн газрын зохицуулагч байгууллагууд ТӨҮГ-уудад байгаль орчны зөвшөөрөл олгох явцыг нь чирэгдэлгүй болгож өгөх зэргээр талтай ханддаг.

Монгол Улс ТӨҮГ-уудын компанийн засаглалын талаарх ЭЗХАХБ-ын удирдамжийг дагаж мөрдөж буй байдал

Монголын ТӨҮГ-ууд нь төрийн өмчийн үйлдвэрийн газруудад зориулсан ЭЗХАХБ-ын Компанийн засаглалын тухай удирдамжийг дагаж мөрддөггүй. Хэдийгээр техникийн хувьд хувийн компаниудын ашигладаг ил тод байдал, нягтлан бодох бүртгэл, тайлангийн олон улсын ижил төстэй сайн туршлагуудыг дагаж мөрдөх шаардлагатай байдаг ч ТӨҮГ-ууд нь зөвхөн олон улсын хөрөнгө оруулалт, санхүүжилт хайх болохоороо эдгээр дүрмийг дагадаг. Монгол Улсын хууль тогтоомжид олон улсын шилдэг олон сайн туршлага тусгагдаж өгөөгүй тул ТӨҮГ-ууд нь одоо мөрдөж буй Монгол Улсын хууль зохицуулалтыг баримтлах хандлагатай байдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд нь олон улсын дүрэм журмыг дагаж мөрддөг тул компанийн засаглал, менежмент, ил тод байдал, нягтлан бодох бүртгэл зэрэг дээр зөрчилтэй асуудлууд үүсгэдэг.

Өмч хувьчлалын хөтөлбөр

 Засгийн газар Монголын хөрөнгийн бирж, үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ, Монгол шуудан, Таван толгойн нүүрсний уурхай зэрэг төрийн өмчийн хөрөнгийг хувьцаа, үнэт цаас борлуулах замаар хувьчлах ажлыг тогтмол хийдэг боловч хэзээ, хэрхэн хийхээ тогтоогоогүй байна.

8. Бизнесийн үйл ажиллагааны хариуцлагатай байдал

Монгол Улсад бизнес эрхлэх хариуцлагатай дадал хандлага сайжирсан. Олон улсын ихэнх компаниуд орон нутгийн иргэдтэй итгэлтэйгээр хамтран ажилладаг. Дотоодын томоохон компаниуд олон улсын хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны дадлыг баримталж, холбогдох олон төрлийн үйл ажиллагааг дэмжин ажиллах хандлагатай байдаг бол, нөөц бололцоо багатай жижиг компаниуд хариуцлагатай бизнесийн дадлыг зөвхөн ажиллаж буй хүрээгээрээ хязгаарладаг. Орон нутгийн хэмжээнд хариуцлагатай бизнесийн дадал баримталдаг компаниуд үйл ажиллагаа явуулж орон нутагтаа талархал сайшаал хүлээн авдаг. Үндэсний хэмжээнд сайн дадал практик нь улс төрчдөөс магтаал сайшаал сонсохоос эхлээд иргэний нийгмийн зарим бүлгүүдээс хариуцлагатай бизнес эрхэлдэг гэдэг нь олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гэсэн улиг болсон оролдлогоос өөр юу ч биш гэх мэтээр буруушаах явдал ч байна. Хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэг ойлголт хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааг сурталчлах, хяналт тавих ажилд цөөн хэдэн ТББ оролцохын зэрэгцээ Оюу Толгойн мега уурхай зэрэг томоохон төслүүд дээр төвлөрч байна.

Монгол Улсад олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглээ өндөр байгааг харгалзан бизнес эрхлэгчид нь өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой яриа, хэлэлцүүлэг зэрэг нь олон улсын болон дотоодын олон нийтийн мэдээллийн сайтуудаар явагдах боломжтой гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн өөрсдийн үйл ажиллагааг үнэн зөвөөр харуулахын тулд нийгмийн сүлжээнд гарч буй мэдээлэл хэлэлцүүлгийг хянах ёстой.

Засгийн газраас хүний ​​эрх, хөдөлмөрлөх эрх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах болон иргэдийг бизнесийн сөрөг нөлөөллөөс хамгаалах бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд сайн хүчин чармайлт гаргадаг. Компанийн тухай хууль нь компанийн засаглал, нягтлан бодох бүртгэлийн шаардлага, хувьцаа эзэмшигчдийн дүрмийг нарийвчлан тодорхойлсон байдаг боловч гүйцэтгэх удирдлагад нөхөн төлбөр олгох талаар дүрэм журам байхгүй.

Монгол Улс нь ЭЗХАХБ-ын Зөрчил мөргөлдөөн, өндөр эрсдэл бүхий газар нутгаас олборлосон ашигт малтмалын нийлүүлэлтийн хариуцлагатай сүлжээтэй зүй зохистой ажиллах удирдамжийг хэрхэн хангах талаар албан ёсны байр сууриа илэрхийлээгүй бөгөөд зөрчил мөргөлдөөнтэй байгаа газар нутгаас олборлосон ашигт малтмалыг ашиглаж буй компаниудын зохистай ажиллагааг хянаж шалгах талаар зохицуулсан дотоодын хууль тогтоомжгүй байна. Засгийн газраас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тавьж буй шаардлага, НҮБ-ын хариуцлагатай бизнесийн үйл ажиллагааны зарчмуудыг батлаагүй байна (ЭЗХАХБ: http://www.oecd.org/about/). Монгол Улс нь Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (EITI) түншлэлд сайн байр суурьтай гишүүн юм.

9. Авлига

Монгол Улсад авлига өргөн тархсан. Тиймээс хөрөнгө оруулагчид нь АНУ-ын Гадаад улсад үйлдэгдсэн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх тухай хуулийг дагаж мөрдөхөд онцгой анхаарах ёстой. Хэдийгээр Монгол Улсын хуулиар авлигын гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял шийтгэл оноодог ч Засгийн газар хуулийг тэр бүр үр дүнтэй, тэгш хэрэгжүүлдэггүй. Хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдийн мэдээлснээр албан тушаалтнууд болон улс төрийн албан тушаал эрхлэгчид ашиглах эрх шилжүүлэх, маргаан шийдвэрлэх, гаалийн бүрдүүлэлт хийх, татварын үүргээ хөнгөвчлөх, өргөдөл гаргах, зөвшөөрөл авах, бүртгэл хийлгэх зэрэгт авлига, хээл хахууль өгөхийг шаарддаг тохиолдлууд байна. ТББ-ууд, хувийн бизнес эрхлэгчид шүүхтэй холбоотой авлига ч бас байгааг мэдээлж байна. Авлигыг өдөөж буй хүчин зүйлүүд нь ашиг сонирхлын зөрчил, ил тод бус байдал, мэдээлэл авах байдал хязгаарлагдмал, санхүүжилт муутай төрийн албаны тогтолцоо, цалин хөлс бага, засгийн газрын гол байгууллагуудад тавих хяналт дутмаг байх зэрэг нөхцөлүүд юм.

Монгол Улс нь компаниудаас албан тушаалтнуудад хээл хахууль өгөхийг хориглох болон бусад чухал зүйлсийг шаардсан ёс зүйн дотоод дүрэмтэй байхыг шаарддаггүй. АНУ-ын болон бусад гадаадын бизнес эрхлэгчид нь төрийн албан тушаалтнуудын хээл хахуулийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор дотоод хяналт, ёс зүй, дагаж мөрдөх дүрэм журмын хэрэгцээ шаардлагыг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж байгаагаа мэдээлэв. (Монгол Улсын авлигын эсрэг үйл ажиллагааны талаар эндээс үзнэ үү: https://www.state.gov/reports/2019-country-reports-on-human-rights-practices/mongolia/.)

Авлигын эсрэг бие даасан агентлаг Авлигатай тэмцэх газар (АТГ: IAAC) нь авлига, хээл хахуулын хэргийг мөрдөн шалгах үндсэн үүрэгтэй бөгөөд энэ үүрэгтээ Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс зарим үед туслалцаа авдаг.

Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенци (UNAC)-д гарын үсэг зурж, соёрхон баталсан боловч ЭЗХАХБ-ын Хээл хахуулийн эсрэг конвенцид нэгдээгүй байна.

Авлигын талаар мэдээлэл өгөх газрууд

 Авлигатай тэмцэх газар (АТГ)
5-р хороолол, Сөүлийн гудамж 41
Улаанбаатар, Монгол улс 14250
Утас: + 976-70110251; 976-11-311919
Имэйл: contact@iaac.mn
Вэб: http://www.iaac.mn/home?lang=en 

Транспэрэнси Интернэшнл Монгол
О.Батбаяр, Гүйцэтгэх захирал, Mongolia Chapter
Юнеско гудамж, Далай цамхаг, 8 давхар, Өрөө 803,
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14230
Вэб: https://www.transparency.org/country/MNG

10. Улс төр болон аюулгүй байдлын орчин

Монгол Улсын улс төр, аюулгүй байдлын орчин ерөнхийдөө тайван, тогтвортой байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэрэг ерөнхийдөө бага гардаг бөгөөд улирал бүр харилцан адилгүй байдаг. Гудамжны жижиг хулгай, танхайн хэргээс гадна санхүүгийн болон луйврын шинжтэй илүү хүнд ноцтой гэмт хэргүүд ч нэмэгдэж байна. АНУ-ын хөрөнгө оруулагчдыг Монголын ард түмэн ерөнхийдөө талархан хүлээж авдаг. Гэсэн хэдий ч цөөн тоогоор болон зарим тодорхой газруудад үндсэрхэг үзэлтэй цөөнх бүлэглэлүүдээс турхирдаг гадаадынхны эсрэг хандлага ажиглагддаг. Ийм үзэл хандлага ховор бөгөөд ерөнхийдөө АНУ-ын хөрөнгө оруулагчдад чиглэдэггүй.

11. Хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого, дадал туршлагууд

Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлснээр 2020 оны 4-р сарын байдлаар албан ёсны ажилгүйдэл нь Монгол Улсын 1,3 сая хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлж буй сангийн 8,1 хувь (105,300 хүн)-ийг эзэлж байна. Залуучуудын ажилгүйдэл нийт ажилгүйчүүдийн 67 орчим хувийг эзэлж байна. Хөдөлмөрийн яаманд 97 орны 4,300 орчим гадаад ажилчин албан ёсоор бүртгэлтэй байгаагаас гуравны хоёр нь барилга, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Гадаадын ажилчдын гуравны нэгээс илүү хувь нь БНХАУ-аас ирдэг (36 хувь), гэхдээ COVID-19 цар тахалтай холбоотой аяллын хязгаарлалт энэ хэмжээг бууруулсан байх магадлалтай. Хөдөлмөрийн сангийн 1,3 сая хүний 67 хувь (867,000) нь хотод, 33 хувь (426,000) нь хөдөө орон нутагт амьдардаг. Мэргэжилгүй ажиллах хүч шаарддаг ажил хөдөлмөр элбэг боловч барилга, уул уурхай, үйлчилгээний салбарууд дахь бүх төрлийн инженер, мэргэжлийн худалдааны ажилтнууд зэрэг дээд мэргэжилтэн, мөн мэргэжил сургалтын боловсрол шаардсан ихэнх мэргэжлийн ажил дээр хомсдол хэвээр байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд эдгээр дутагдалтай байгаа ажиллах хүчний асуудлуудыг дотоодод сургалт явуулах, ажилчдаа авч үлдэхийн тулд цалин хөлс, урамшуулал тэтгэмжийг нэмэгдүүлэх, эсвэл Монгол Улсад байхгүй мэргэжлийн ур чадвартай ажилчдыг гадаадаас хөлсөн авах зэргээр шийдвэрлэдэг.

Хөдөлмөрийн тухай хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодорхойлж өгсөн хөдөлмөрийн бүх ангилалд гадаад, монгол хүн адилхан гүйцэтгэж чадах ажил үүрэг дээр монгол ажилчдыг ажиллуулахыг аж ахуйн нэгж, компаниудаас шаарддаг. Энэхүү заалт нь голчлон ур чадвар шаарддаггүй хөдөлмөрийн ангилалд хамаарна. Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөж байвал хөрөнгө оруулагчид ажилд зуучлах агентлагаар дамжуулахгүйгээр ажилчдаа хайж олох, сонгон шалгаруулах боломжтой. Хэрэв ажил олгогчид гадаадаас ажиллах хүч ажиллуулахыг хүсч байгаа бөгөөд тухайн гадаад ажилтанд төлөх хураамжаас чөлөөлөгдөх эрхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас авах боломжгүй бол ажил олгогч нь сар бүр гадаад ажилтан ажиллуулсны хураамж төлдөг. Төсөл хөтөлбөрийн ач холбогдлоос хамааран Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажил олгогчдыг нэг ажилтанд ногдох хураамжийн 50 хувиас чөлөөлж болно. Гэсэн хэдий ч ажил олгогчид энэхүү чөлөөлөлөгдөх эрхийг авахад хүндрэлтэй гэдгийг мэдээлж байна. (Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн дэлгэрэнгүйг: https://www.state.gov/reports/2019-country-reports-on-human-rights-practices/mongolia/.)

Монгол орны өвөл дэд бүтэц хөгжүүлэх, барилга угсралт, уул уурхай ажиллуулахыг хязгаарладаг тул ажил олгогчид жилийн турш үйл ажиллагаа явуулдаг компаниудтай харьцуулбал түр зуурын гэрээт ажиллах хүчийг авч ажиллуулах хандлагатай байдаг. Хууль тогтоомж нь ажил олгогч, ажилчдад богино хугацааны хөдөлмөрийн гэрээ ашиглах боломжийг олгодог.

Хөдөлмөрийн тухай хуульд оруулахаар санал болгож буй нэмэлт, өөрчлөлтөөр ажил олгогч, ажилтан хоёр хөдөлмөрийн бодит хэрэгцээнд үндэслэн шууд гэрээ байгуулж ажилладаг байсныг болиулж, харин ажлын цаг, нөхцлийг тодорхойлох хороо байгуулж ажиллах эрхийг ажил олгогчид, төр, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд олгож байна. Хуулийн төсөлд яамдад гадаадын ажиллах хүчний салбарын квотыг тогтоох эрх олгож, гадаадын ажиллах хүчинд тавигдах шаардлагыг илүү нарийвчилж өгжээ.

Хөдөлмөрийн тухай хуулиар ихэнх ажилчдад бие даасан үйлдвэрчний эвлэл, мэргэжлийн байгууллага байгуулах, элсэх боломжийг олгодог бөгөөд ажил хаях эрхийг нь хамгаалдаг. Гэвч эдгээр эрхийг гадаадын ажилчид, төрийн зарим албан хаагчид болон албан ёсны хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллаж буй хүмүүс эдлэх боломжгүй. Гэсэн хэдий ч бүгд зохион байгуулах эрхтэй. Хууль нь үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд сайн дураар оролцох эрхийг хамгаалдаг бөгөөд төрөөс энэ эрхийг амьдрал дээр хамгаалж ирсэн. Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцсноос болж халагдсан ажилчдыг ажилд нь эргүүлэн авахыг хуулинд заасан боловч энэ заалт тэр бүр хэрэгждэггүй. Зарим ажилчид үйлдвэрчний эвлэл байгуулах, элсэхэд саад бэрхшээлтэй тулгардаг. Зарим ажил олгогчид үйлдвэрчний эвлэлүүдийг сулруулах арга хэмжээ авдаг. Жишээлбэл, зарим ажил олгогчид ажилчдыг ажлын цагаар үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох,  эсвэл хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн хамтын гэрээ байгуулахаас татгалздаг.

Хөдөлмөрийн тухай хууль нь ажил олгогчдын санаачилгаар ажлаас халах, чөлөөлөх  боломжийг олгодог. Гэхдээ нөхцөл байдлаас шалтгаалан нөхөн төлбөр төлөх шаардлага гардаг бөгөөд ажилчид ажлаас халагдсаны дараа шүүхээр хянуулж болно. Монгол Улсын шүүх ажилчдын нэхэмжлэлийг, ялангуяа нэхэмжлэгч, хариуцагч нь гадаадын бизнес эрхлэгч бол ихэвчлэн ажилчдын дэмжсэн шийдвэр гаргадаг гэж ажил олгогчид болон хуулийн мэргэжилтнүүд мэдээлдэг. Хуулиар ажил олгогчид ажлаас чөлөөлөгдсөн, цомхтголд орсон ажилчдад гэрээнд заасан нэг сарын цалинтай тэнцэх нөхөн олговрыг өгөх ёстой бол, ажлаас халагдсан ажилчид нөхөн олговор авахгүй. Цомхтголд орсон болон халагдсан ажилчид Нийгмийн даатгалын ерөнхий газраас гурван сарын ажилгүйдлийн даатгал авах эрхтэй.

Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх тухай хуулиар ажил олгогч, ажиллагсад, үйлдвэрчний эвлэл, засгийн газрын хоорондын харилцааг зохицуулдаг. Цалин ба хөдөлмөрийн бусад нөхцлийг ажил олгогчид (төрийн, хувийн хэвшлийн аль аль нь) болон ажилчдын хооронд тогтоож, зарим тохиолдолд үйлдвэрчний эвлэл оролцож болно. Хамтын гэрээ, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалсан хуулиуд ерөнхийдөө хэрэгждэг. МҮЭ-ийн холбоо нь нөөц баялгийн олборлолт, барилгын салбарт ажиллаж буй ихэнх ажилчдыг төлөөлдөг боловч төрийн болон хөдөө аж ахуйн салбарын ажилтнуудыг хамтын хэлэлцээрт оролцуулдаггүй. Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь Засгийн газраас зөвшөөрсөн Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороогоор дамжуулан тодорхой гомдлыг зуучилж өгдөг. Хөдөлмөрийн маргаан таслах гурван талт хороод нь ажилчид болон удирдлагын хооронд үүссэн ихэнх маргааныг шийдвэрлэдэг бөгөөд ҮЭ-ийн холбоо, ажил олгогч, засгийн газрын төлөөллөөс бүрддэг. Эдгээр хороогоор шийдвэрлэгдээгүй хэргийг шүүхэд шилжүүлж болно.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) нь хүүхдийн хөдөлмөрийн хэлбэрүүд, Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын хөдөлмөрийн стандартын хоорондох зөрүүтэй байдалд санаа зовниж байна. Эрх баригчдын мэдээлж буйгаар ажил олгогчид насанд хүрээгүй хүүхдүүдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалинжуулж, долоо хоногт зөвшөөрөгдсөн цагаас илүү хугацаагаар ажиллахыг шаарддаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар (МХЕГ: GASI) нь хөдөлмөрийн бүх дүрэм журмыг мөрдүүлдэг боловч орон тоо нь хангалтгүй байдаг. Монгол Улсаас соёрхон баталсан ОУХБХ-ны конвенцийн талаар эндээс үзнэ үү: ILO-Mongolia.

12. АНУ-ын Олон улсын хөгжлийг санхүүжүүлэх корпораци (ХСК) ба бусад хөрөнгө оруулалтын даатгалын хөтөлбөрүүд

АНУ-ын Хөгжлийг санхүүжүүлэх Корпораци, хуучнаар OPIC (USDFC) нь Монголын эдийн засгийн ихэнх салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг АНУ-ын хөрөнгө оруулагчдад зээл, буцалтгүй тусламж, улс төрийн эрсдлийн даатгалыг санал болгодог. ХСК болон Монгол Улс нь ХСК-ийн санхүүжилттэй төслүүдэд санхүүжилт, эрсдэл бууруулах боломжийг олгох Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай гэрээг байгуулсан. Гэрээг эндээс үзэх боломжтой: OPIC/Mongolia Agreement. АНУ-ын Экспорт, Импортын Банк (EXIM) нь Монгол Улсад төрийн салбарт богино, дунд, урт хугацааны гүйлгээ хийх, хувийн хэвшлийн салбарт богино, дунд хугацааны гүйлгээ хийх хөтөлбөрийг санал болгодог. Монгол Улс мөн Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг (MIGA)-ын гишүүн орон юм. Өмнөд Солонгос, Канад, Оросын Холбооны Улс, Япон, Хятад, Польш, Унгар, Австри зэрэг улсууд Монгол Улсад буй өөрсдийн компаниудад хөрөнгө оруулалт, худалдааны санхүүжилт олгожээ. Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ: EBRD/Mongolia), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК: IFC/Mongolia) зэрэг нь мөн Монгол Улсад төвтэй хөрөнгө оруулалтуудыг дэмжиж ажилладаг.

13. Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба гадаадын багцын хөрөнгө оруулалтын статистик

Дараах хүснэгтүүдэд гурван өөр эх сурвалжаас авсан шууд хөрөнгө оруулалтын статистик мэдээллийг багтаасан тул өөр өөр байх болно гэдгийг анхаарна уу. Хүснэгт 2-т хөрөнгө оруулалтын тухайн жилийн хөрөнгө оруулалтын зах зээлийн үнэлгээгээр (ихэвчлэн түүхийн үнэ цэнэ гэж нэрлэдэг) шууд хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог BEA өгөгдлийг ашигладаг. Энэ арга нь инфляцийг тооцдоггүй тул гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьцааны өнөөгийн үнэ цэнийг дутуу үнэлэх хандлагатай. BEA-ийн өгөгдлийг бүх улс оронд ашиглах боломжгүй, ялангуяа АНУ-ын цөөн хэдэн компани тухайн улсад шууд хөрөнгө оруулалт хийдэг бол. Ийм тохиолдолд Хүснэгт 2-т гадаадын шууд хөрөнгө оруулалтыг одоогийн үнээр (эсвэл инфляцид тохируулсан түүхэн утгыг) хэмждэг бусад эх үүсвэрийг ашигладаг. Хэдийгээр Хүснэгт 2-т BEA өгөгдлийг ашиглаж байсан ч Хүснэгт 3-т Монгол Улсын засгийн газрын тайланд үндэслэсэн ОУВС-гийн шууд хөрөнгө оруулалтын зохицуулсан судалгаа (CDIS)-г ашиглаж, улс орны шууд хөрөнгө оруулалтын эхний таван эх үүсвэрийг тодорхойлжээ. CDIS нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьцааг одоогийн үнээр хэмждэг бөгөөд энэ нь хэрэв АНУ нь дотогшлох хөрөнгө оруулалтын эхний таван эх үүсвэрийн нэг бол тус улсад орж ирэх АНУ-ын шууд хөрөнгө оруулалтыг энэ хүснэгтэд оруулна гэсэн үг юм. Энэ утга нь CDIS-ээс гарах тул BEA-ийн өгөгдөлтэй таарахгүй юм. 

Тэмдэглэл: Монгол Улсын Засгийн газар тухайн хөрөнгө оруулалтын үр өгөөж хэнд хаана хүрч дуусч байгааг хянадаггүй. Засгийн газар тухайн компани хаана бүртгэлтэй гэж мэдэгдснээр л бүртгэдэг. Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яам нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын байгууллагууд өөрсдийн улс орондоо бус, татварыг хөнгөвчлөх зорилгоор гуравдагч орнуудад бүртгүүлсэн олон тохиолдлыг мэддэг. Тиймээс Монгол Улсын болон ОУВС-гаас өгч буй мэдээллийн аль аль нь Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь Нидерланд, Сингапур зэрэг орнуудаас эхтэй гэж байгаа ч эдгээр хөрөнгө оруулалтын ихэнх хэсэг нь АНУ, Австрали, Канад, ОХУ, БНХАУ зэрэг өөр олон улс орноос орж ирдэг.

Хүснэгт 2: Макро эдийн засгийн гол өгөгдөл, Хүлээн авагч улс/эдийн засаг дахь АНУ-ын шууд хөрөнгө оруулалт

Хүлээн авагч орны статистик эх сурвалж*USG ба олон улсын

статистик эх сурвалж

USG ба олон улсын эх сурвалж:  BEA; IMF; Eurostat; UNCTAD, бусад
Эдийн засгийн өгөгдөлОнДүнОнДүн 
Хүлээн авагч орны Дотоодын нийт бүтээгдэхүүн  (ДНБ) ($сая ам.дол)2017$11,4262018$13,067www.worldbank.org/en/country
Гадаадын шууд хөрөнгө оруулалтХүлээн авагч орны статистик эх сурвалж*USG ба олон улсын

статистик эх сурвалж

USG ба олон улсын эх сурвалж:  BEA; IMF; Eurostat; UNCTAD, бусад
Түнш оронд хийсэн АНУ-ын ГШХО ($сая ам.дол., хувьцааны позишн)2018$6722018$747Мэдээллийг энэ холбоосоор үзэх: https://www.mongolbank.mn/documents/statistic/externalsector/pozits_report/shuudbysector2010-2019Q4.xlsx

 

АНУ-д хийсэн хүлээн авагч орны ГШХО

($сая ам.дол., хувьцааны позишн)

2017NA2018-$9BEA мэдээллийг энэ холбоосоор үзэх: https://www.bea.gov/international/direct-investment-and-multinational-enterprises-comprehensive-data
ГШХО-ын нийт дотогш хувьцаа тухайн улсын ДНБ-д эзлэх %201749%20×1837%UNCTAD мэдээллийг энэ холбоосоор үзэх: https://unctad.org/en/Pages/DIAE/World%20Investment%20Report/Country-Fact-Sheets.aspx  

 

 

Хүснэгт 3: ГШХО-ын эх үүсвэрүүд ба чиглэл

Шууд хөрөнгө оруулалт/2018 ОУВС-гийн CDIS-ийн Өрсөлдөгч талын эдийн засгийн мэдээлэл http://data.imf.org/CDIS
Эхний таван эх үүсвэр/Эхний таван чиглэлд (ам.доллар, сая)
2018 оны дотогш шууд хөрөнгө оруулалт2018 оны гадагш шууд хөрөнгө оруулалт
Нийт дотогш20,223100%Нийт гадагшNA100%
Канад5,99030%NANANA
БНХАУ эх газар4,91724%NANANA
Сингапур1,6728%NANANA
Люксембург1,4087%NANANA
БНХАУ Хонг Конг1,0045%NANANA
“0” нь +/- 500,000 ам.доллар хүртэл нарийвчилсан дүнг тусгана.

 

Хүснэгт 4: Багцийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд

2019 оны 6-р сарын байдлаар багцийн хөрөнгө оруулалтын хөрөнгө

http://data.imf.org/regular.aspx?key=60587804

Эхний таван түнш (сая, ам.доллар одоогийн үнэ)
НийтХувьцааны үнэт цаасНийт өрийн үнэт цаас
Бүх улс орон292100%Бүх улс орон267100%Бүх улс орон25100%
БНХАУ

Хонг Конг

10135%БНХАУ

Хонг Конг

8933%БНХАУ

Хонг Конг

12%
АНУ5017%АНУ5019%Сингапур520%
Сингапур3311%Сингапур2810%Шри Ланк28%
Австрали228%Австрали228%Турк28%
Их Британи207%Их Британи197%АНУ14%

 

14. Дэлгэрэнгүй мэдээлэл авах хаяг

Эдийн засаг, Худалдааны хэлтэс
АНУ-ын Элчин сайдын яам
Ш/х 341
Улаанбаатар 14192, Монгол Улс
Утас:  +976-7007-6001
Имэйл хаяг: Ulaanbaatar-Commercial

Эх сурвалж: АНУ-ын Элчин сайдын яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-09-18 49.0.212.4

Юун том ном Copy Paste хийгээд хаяцан дураакууд вэ, мэдээ юм бол товч юм тавиачээ, бүхэл бүтэн курс дипломын ажил шиг юм

Avatar

Зочин 2020-09-18 202.179.21.199

Сонгуулиас өмнө үүнийг нийтлэх байжэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж