"Баруун аймгийн малчид өвс, тэжээл өндөр үнээр авч байна"

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

"Баруун аймгийн малчид өвс, тэжээл өндөр үнээр авч байна"

"Баруун аймгийн малчид өвс, тэжээл өндөр үнээр авч байна"

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийж, гишүүний хувиар Ерөнхий сайдад цаг үеийн зарим асуудалтай холбогдуулан мэдээлэл хүргүүлж байгаа талаараа мэдэгдлээ.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА:

-Баруун бүсийн аймгуудад  хур бороогүй байснаас ган зуд үүсэх аюул нүүрлээд байна. Зуд нүүрлэхээс сэргийлж, өвс, тэжээлийн нийлүүлэлт маш чухал байгаа юм. Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгууд өвс, тэжээлийн гол суурь бааз байдаг. Энэ суурь бааз дээр өвс, тэжээлийн үнэ өмнөх жилүүдээс огцом өссөн байна. 2019 онд 25 кг преселсэн өвс 2500 төгрөг байсан бол 18 кг өвс газар дээрээ 5000-6000 төгрөгийн үнэтэй болсон байна. Энэ өвс, тэжээлийг баруун аймагт тээвэрлэх зардлаа нэмэхэд 20 гаруй мянган төгрөгөөр хүргэгдэж, ченжүүд үнэ нэмэх эрсдэлтэй байна. Тиймээс Засгийн газар энэ байдалд дүгнэлт хийж, малчид, мал аж ахуй эрхлэгчдээ эрсдэлээс хамгаалж, онцгой анхаарах шаардлагатай байна. ХХААХҮ-ийн яамнаас экспортыг хязгаарлах замаар ололтой ажил хийж байгаа ч нөгөө талдаа үнэ өсөх эрсдэл үүсч байна. Тиймээс  импортоор өвс, тэжээл нийлүүлэх ажлыг яаралтай хийх шаардлага үүссэн байна. Түүнээс гадна баруун бүсийн тэжээлийн аж ахуйг тоног төхөөрөмжөөр хангах төсвийг 2021 онд төсвийг нь суулгах асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж