Австрали: Аалзныхтай төстэй төрлийн хортой мод нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Австрали: Аалзныхтай төстэй төрлийн хортой мод нээжээ

Австрали: Аалзныхтай төстэй төрлийн хортой мод нээжээ

Австрали тив хортой аалз, хортой могой ихтэй гэдгээрээ алдартай билээ. Тэгвэл эрдэмтэд сүүлд хортой мод шинээр нээсэн байна.

Квинслэнд их сургуулийн эрдэмтдийн баг жимпи жимпи модноос аалз, могойныхтой төстэй төрлийн үл мэдэгдэх хор илрүүлжээ.

Энэ төрлийн хортой моднууд Америк, Европод хэд хэд байдаг ч шинээр нээсэн дээрх модонд хатгуулбал өвдөлт нь долоо хоног дамнан үргэлжилдэг, одоогоор бүртгэгдээд буй хамгийн хүчтэй хортой мод болжээ.

Мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөхүйц хортой өргөс бүхий тус мод Австралийн дорно хэсгээр их ургадаг аж. Модны өргөсүүд харахад яг л үс мэт боловч арьсанд хүрмэгцээ хор шахаж, зүү шиг ажилладаг гэнэ. Өнөөг хүртэл эрдэмтэд тус ургамлын доторх чухам ямар молекул тийм хүчтэй өвтгөдгийг ойлголгүй явсан байна.

Бусад ижил төрлийн ургамлуудад хистамин гэх мэт хүчлийн молекүл бага хэмжээгээр агуулдаг бол жимпи жимпи модонд тэдгээрийн аль нь ч байгаагүй аж.

Удаан үргэлжилсэн судалгааны эцэст жимпи жимпи модноос ялгардаг үл мэдэх хорыг эрдэмтэд ялган авч чадсан бөгөөд түүнийгээ Жимпитайдс хэмээн нэрлэжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж