"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захиралд 1 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ | News.MN

"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захиралд 1 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захиралд 1 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн захиралд 1 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

"Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал ажилтай Б.Хишигдоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, түүнд нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноожээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан хэрэг 2019 оны зургадугаар сард гарсан.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны есдүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Хишигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хишигдоржийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Хишигдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг талууд хоорондоо харилцан тохиролцсоныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна.

10.6 дугаар зүйл.Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох
  • Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
7.1 дүгээр зүйл.Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх
  • Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2020-09-18 202.9.47.3

Бусад буруутай этгээдууд яасан бэ. Хууль хяналт ийм гоомой ажилладаг юм уу. Ажил дээрээ ажилтан насбарвал ингээ л болоо юу. Тэгвэл аюулгуй ажиллагаанд зардал цаг гаргаад яахын

Avatar

иргэн 2020-09-18 202.9.47.3

Одоо Болороо давж заалд. Заавал

Avatar

Зочин 2020-09-18 202.126.88.36

Чааваас мал иргэдийнхээ таалалд зориулсан дундын шийдвэр гаргажээ.Тэр талийгч нь дасгалжуулагч багш нь ирээд хоёулаа 2 шил архи уусан гэж энэ Болороо ярьсан байсөн.Тэгэхээр уналгүй яахав.Хүүк алиалагч хүртэл ордоноос гарж энэ хүүхэнтэй уулзаад байсан.

Avatar

Зочин 2020-09-18 64.119.22.239

Um mani bad mi hum !

Avatar

Зочин 2020-09-18 64.119.22.239

Sanamsargvigeer ch gesen hvnii ami hohiroogood…… barag l shagnuulah shagjee dee !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж