Индонези: Маскгүй иргэдэд булш ухах шийтгэл оноож байна

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Индонези: Маскгүй иргэдэд булш ухах шийтгэл оноож байна

Индонези: Маскгүй иргэдэд булш ухах шийтгэл оноож байна

Индонезийн нэгэн тосгонд амны хаалт зүүлгүй олон нийтийн газраар явсан хүмүүсийг коронавирусээр нас барсан өвчтөнүүдийг оршуулах газар ухах ажилд дайчилж байгаа талаар тосгоны эрх баригчид мэдээлжээ. Ингэснээр шийтгүүлж буй хүмүүс цар тахлын эсрэг ажилд хэрхэн оролцох ёстойгоо ухаарна гэж тэд үзэж байгаа аж.

Дээрх шийтгэлээр энэ сарын 9-нд эхний гурван эрэгтэй, өсвөр насны таван хүүхэд шийтгүүлсэн байна. Маск зүүх болон зай барихыг улс даяар зөвлөж, хэрэгжүүлж буй энэ үед маскгүй явах нь хууль зөрчсөнөөс өөрцгүй болжээ.

Харамсалтай нь, иргэд дүрмийг хангалттай хэмжээнд мөрдөхгүй байгаа нь Индонезийн цар тахлын эсрэг тэмцэлд хүндрэл учруулж байна хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байна.

Сүүлийн саруудад өвчний шинэ халдварын тоо улам өссөөр байгаа тул Индонезийн засгийн газар иргэддээ амны хаалт зүүхийг тушаагаад, зөрчсөн тохиолдолд өөрсдийнхөөрөө шийтгэх эрхийг орон нутгийн удирдлагуудад өгчээ.

Үр дүнд нь зарим тосгод маск зүүгээгүй иргэдийг их хэмжээний мөнгөөр торгож, зарим нь цэвэрлэгээ хийлгэж, суниалгах зэргээр шийтгэж байгаа гэнэ. Харин дээр дурдсан тосгоны удирдлагын хувьд булшны нүх ухуулах нь иргэдэд коронавирусийн жинхэнэ аюулыг ойлгуулах зөв шийтгэл хэмээн үзсэн байна. Гэхдээ шийтгүүлсэн иргэд оршуулгын үеэр байхгүй гэнэ.

Харин нийслэл Жакарта хот дээрэхтэй төстэй шийтгэл бодож олжээ. Тухайлбал, Жакарта хотод маскгүй явж байгаад баригдвал гудамжинд тусгайлан зассан авсан дотор тодорхой цагаар хөдөлгөөнгүй хэвтэх ёстой болжээ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж