Хөдөлмөр аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгын компанид торгууль ногдуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Хөдөлмөр аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгын компанид торгууль ногдуулжээ

Хөдөлмөр аюулгүй байдал хангаж ажиллаагүй барилгын компанид торгууль ногдуулжээ

Улаанбаатар хотын хэмжээнд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.09.18/ мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын шуурхай албанд  2020 оны есдүгээр сарын 15-ны байдлаар барилгын салбарт гарсан осол аваар, зөрчилтэй холбогдох нийт 25 дуудлага ирж, газар дээр нь ажиллажээ.  Тухайлбал, энэ хугацаанд барилгын талбайд  дөрвөн бүлэг осол гарснаас 11 хүн нас барж, 10 хүн хүнд хөнгөн бэртэл авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ослын тоо 0.8 хувиар буурсан үзүүлэлт аж.

Есдүгээр сарын 10-ны байдлаар нийслэлд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байгаа 327 аж ахуй нэгж байгууллагуудад Төрийн хяналт шалгалтын хуулийн хүрээнд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт  хийсэн байна.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАЖ АЖИЛЛААГҮЙ  АЖЛЫГ ТҮР ЗОГСООСОН

НМХГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн улсын ахлагч байцаагч Г.Ганпүрэв “Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 111 аж ахуй нэгж, байгууллагад улсын (ахлах) байцаагчын 341 заалттай 111 нь албан даалгавар хүргүүлж 134.850,0 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулан биелэлтэд гүйцэтгэлийн хяналт тавьж ажиллаж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон ХУД-ийн 11-р хороонд Хурд майннинг ХХК, СБД-ийн 1-р хороонд Санкт ХХК-ий барилга угсралтын үйл ажиллагааг тус тус Прокурорын зөвшөөрлөөр түр зогсоогоод байна” гэсэн юм.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дотоод хяналтын тогтмол үр дүнтэй гүйцэтгэж ажиллах, шинэчлэн батлагдсан /UCS0001-01:2019/ барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг хэржэгжүүлэх тухай Улаанбаатар хотод барилгын ажил эрхэлж буй 426 нэгж обьектод эрсдэлээс урьдчилан сэргийлэх дөрвөн төрлийн мэдэгдэл, зөвлөмжийг давхардсан тоогоор 2130 ширхэгийг тараан ажиллажээ. Барилгын ажил эрхэлж буй нийт 327 аж ахуйн нэгж, байгууллага МХЕГ-НМХГ-ын даргын баталсан 3 удирдамжын дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийн ажиллаж, дараах зөрчилийг илрүүлсэн байна.

  1. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй 173 буюу 53 хувь
  2. Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор батлагдсан аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоодын хяналт шалгалтыг мөрдөөгүй 94 буюу 29 хувь
  3. Шинэчлэн батлагдсан /UCS0001-01:2019/ Барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хуульд заасан хэмжээгээр төсвийг баталдаггүй 60 буюу 18 хувийн зөрчлүүд эзэлсэн байна.

НМХГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш “Хотын стандартын газартай хамтран нийслэлийн хэмжээнд 286 хашаанд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 24 нь шаардлаша хангасан, 123 нь стандартын шаардлага хангаагүй байсан ба 112 хашааны эзэмшигч ашиглагч нь тодорхойгүй байсан тул Нийслэлийн засаг даргын 2020 оны тавдугаар сарын 21-ны өдрийн А710 тоот захирамжаар 86 газар эзэмших эрхийг цуцлуулж, 26 хашааны эзэмшигч өмчлөгчийг тодруулахаар холбогдох байгууллагад хандсан байгаа” гэлээ.

Б.СУМЪЯАБАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж