Иргэний хөдөлгөөнүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.09.18-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэв

Иргэний хөдөлгөөнүүд төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэв

Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв, Эх нутаг, хүн зоноо хамгаалъя зэрэг иргэний болон төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр /2020.09.18/ Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулга,  УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлэв.

Шаардлагынхаа талаар Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв ТББ-ын тэргүүн Х.Оюунцэцэг Улс орон төрийн дуулал, төрийн сүлд, төрийн соёмбыг чухам дээдэд тооцон хүндэтгэн үздэг. Монголын ард түмэн амны билэгээс ашидын билэг гэдэг оюуны, зөн билэгийн өндөр чадамжтай үндэстэн. Гэтэл аливаа нэгэн арга хэмжээ, үйл ажиллагааны нээлт, хаалтын үеэр эгшиглэн дуулагдаж байгаа төрийн дууллын дөрөвдүгээр бадгийн эхний мөрний “золтой” гэдэг үг нь ядмаг, тачир, мөчидхөн гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Мөн тавдугаар бадгийн хоёрдугаар мөрөнд “эдлэв” гэж байгаа нь Монголын ард түмэн жаргалыг эдлээд дууссан гэх утгыг илэрхийлж байна. Үүнийг ирээдүйг билэгшээж “эдлэнэ” гэж дуулагдвл утгат нийцнэ гэж бид үзэж байгаа юм. Иймд билэг дэмбэрэлгүй үгийг төрийн дууллын үгийн утганаас авч хаях нь зүйтэй.

Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ-ын тэргүүн Б.ХандсүрэнБНХАУ-д үйлдвэрлэгдэж ирдэг Монгол далбааны соёмбоны арга билэг нь төрийн далбааны стандарт хэмжээг зөрчиж, төрийн соёмбоны бадамлах галыг гахайн сүүл шиг мушгиж хэвлэгдсэн байдаг. Энэ үйлдэл нь бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улсыг хил хязгаар, ард түмэнтэй нь хамт доромжилж байна гэж үзэхэд хүргэж байна. Модон сүлд нь төрийн гавьяа шагнал, одон тэмдэгтэйгээ зөрчилдөж байна. Учир нь төрийн гавьяа шагнал нь хуучин буюу морьтой сүлдтэйгээ байгаа. Бид Ерөнхийлөгчид удаа дараа албан бичиг хүргүүлж байсан боловч тодорхой хариу огт ирээгүй. Энэ удаа иргэний хөдөлгөөн болон ТББ-ын төлүүллүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг “Төрийн дууллын модон сүлд”-ний утгын алдааг өөрчлөхөд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллана гэж итгэж байна.

Тус шаардлагад Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв, Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ, Бүх ард түмний их хуралдай төрийн бус байгууллага, Ногоон хас байгаль хүмүүн нийгэмлэг зэрэг иргэний нийгмийн төлүүллүүд нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж