“Dream” буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагджээ | News.MN

“Dream” буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагджээ

“Dream” буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагджээ

“Dream” буудалд тусгаарлагдсан 14 хүн хоолны хордлого авсан нь батлагджээ

“Dream” зочид буудалд тусгаарлагдаж буй 14 хүн есдүгээр сарын 14-нд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар мэдээлсэн. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарч, хоолны хордлого болсон нь батлагдсан гэдгийг хордлого авсан иргэн мэдээллээ. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 21 хоногийн хорио өнөөдөр /2020.9.18/ дуусч байгаа ч тодорхойгүй хугацаагаар тусгаарлалтын хугацааг сунгасан байна.

НМХГ-аас энэ талаар өмнө нь мэдээлэл өгсөн. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш Энэ сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна. Дээр дурдсанаар НМХГ-аас иргэдийн гомдол мэдээллийн мөрөөр хяналт тавьж ажилладаг.  

Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон. Чингэлтэй дүүргийн нутагт байрлах “Dream-1”, “Dream-2” зочид буудлын нэг нь шаардлага хангаж байгаа тул эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний түүхий эдийн татан авалт хийж хоол үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж байна” гэсэн юм.

Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор наймдугаар сарын 29-нд 180 хүн эх орондоо ирсэн. Гадаадаас ирсэн иргэдээс 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хандсан юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хотын уугуул иргэн 2020-09-18 66.181.187.148

Дандаа шахааны буудлууд. Ард нь манай томчуд байдаг нь нууц биш. Шинжилгээний хару гараагүй гэж дагдаа худлаа хэлдэг. Одоогийн өндөр технологиор бол газар дээр нь 15 минутын дотор хүнсний шинжилгээ хийж хариу нь гарч байгаа шүү дээ. Хүмүүсийг тэнэг гэж бодоод байх шиг.

Avatar

зочин 2020-09-18 66.181.164.103

гарчиг-текст 2 нь зөрөөд байхын юу гэж ойлгох уу Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Мөн өвчтөнүүдээс авсан сорьцын шинжилгээний хариу гараагүй. Тиймээс хоолны хордлого уу, ходоод гэдэсний хямрал уу гэдгийг одоогоор тогтоож хэлэх боломжгүй. Нян судлалын шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж